Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

Орчин үеийн технологийн ертөнцийн томоохон тоглогч болох Илон Маск "Neurаlink" компанийн хөгжүүлж буй хүний тархитай шууд холбогдож ухаалаг электрон төхөөрөмжүүдийг бодлоороо удирдах боломжийг олгох шинэ технологио анх удаа олон нийтэд танилцууллаа. Ингээд уншигч та бүхэнд тэрхүү гайхамшигт технологийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Илон Маск хүний тархийг ухаалаг утас, компьютертэй холбох төслөө танилцууллаа

1 Үснээс нарийхан электрон утас

"Neuralink"-ийн хөгжүүлж буй энэхүү төхөөрөмж нь тархинд суулгагдсан нарийн электрон утаснуудтай холбогдож мэдээлэл дамжуулах үүрэгтэй юм. Ингэснээр ухаалаг утас, компьютер гэх мэт төхөөрөмжүүдийг хүн бодлоороо удирдаж болох гэнэ.

Үснээс нарийхан электрон утас

Нарийн утаснууд нь тархинд ямар нэгэн аюул учруулахгүй бөгөөд 96 ширхэг утас дээгүүр 3072 ширхэг электродууд байрлаж мэдээллийг толгойн гаднах төхөөрөмжид илгээх аж. Мөн энэхүү утаснууд хүний үснээс 20 дахин нимгэн 4-6 микрометрийн (μm) өргөнтэй гэнэ.

2 Хэрхэн ажиллах вэ?

Илон Маск тус технологи нь хэрэглээнд нэвтрэхэд дэндүү эрт байгааг сануулсан бөгөөд дараа жил гэхэд хүн дээр туршилт хийж эхлэхээ мэдэгджээ. Одоогоор тэд үүнийгээ харх, сармагчин дээр туршиж үзсэн байна. Мөн тэрбээр "Хүний тархи үргэлж хөдөлж, өөрчлөгдөж байдаг учир тархинд ямар нэгэн төрлийн зүйл суулгах нь маш өндөр эрсдэлтэй байдаг. Гэвч бидний хөгжүүлж буй энэхүү утас нь маш уян учир аюул учруулахгүй ба тархинаас гарч буй мэдээллийг уншиж чадна" хэмээн нэмж дурдсан юм.

Хэрхэн ажиллах вэ?

Одоогоор туршигдаж буй төхөөрөмжүүд нь утсаар дамжуулан мэдээллийг илгээдэг бөгөөд сармагчин компьютерыг амжилттайгаар удирдаж чадсан байна. Харин өмнө нь энэ төрлийн технологийг анх туршиж, 2006 онд "Brown" их сургуулийн зохиосон "BrainGate" хэмээх адил үйлдэлтэй системийг Маттью Нэйгл гэх хүнд суулгаж байв.

Тэрбээр төв тулгуурын системийн саажилттай байсан бөгөөд үүний ачаар компьютерыг удирдаж, ширээний теннис хүртэл тоглож байсан гэнэ. Гэвч харамсалтай нь тухайн үеийн технологийн дутагдал, өндөр эрсдэлтэй мэс ажилбарын улмаас үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжгүй болжээ.

Хархан дээр хийсэн туршилт

3 Хэрхэн тархинд суулгах вэ?

Хэдийгээр "BrainGate" системийг амжилттайгаар суулгасан хэдий ч "Neuralink" систем илүү төвөгтэй гэнэ. Тиймээс "Neuralink" компани системийг суулгах төхөөрөмжийг хөгжүүлж буй бөгөөд үүнийг лазер ашиглаж суулгах аж.

Хэрхэн тархинд суулгах вэ?

"Neuralink" системийг суулгах төхөөрөмж

4 Ирээдүй

Уг технологийн эцсийн зорилго нь тогтвортой холбоог хүн болон электрон төхөөрөмжүүдийн хооронд үүсгэх ба ирээдүйд энэ нь хүн болон хиймэл оюун ухааныг холбох гүүр болж чадахыг Елон Маск хэлжээ. Түүнчлэн олон нийтэд нээлттэйгээр хэрэглэгдэж болох тус төхөөрөмж нь "N1" гэж нэрлэгдэх бөгөөд 4 төрлийн мэдрэгчийг тархинд суулгаснаар мэдээллийг чихний хойно байрлах жижиг төхөөрөмжид илгээх аж.

Ирээдүй

"Neuralink" "N1" долгион мэдрэгч

Харин хүлээн авагч жижиг төхөөрөмж нь ухаалаг утас, компьютер гэх мэт бусад төхөөрөмжүүдтэй холбогдох юм. 

"Neuralink"

Энэхүү технологи нь зөвхөн саажилттай хүмүүст зориулагдаагүй ба үүнийг аюултай орчинд ажилладаг аврах ажилтан, эрүүл мэндийн салбарынхан гээд бүх хүмүүс ашиглах боломжтой юм. Мөн компанийнхан өөрсдийнх нь төхөөрөмж ирээдүйд олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, дэлхийн технологийн хөгжлийг шинэ төвшинд хүргэнэ гэдэгт итгэж байгаа гэнэ.

"N1" долгион хүлээн авагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()