Балгасыг харш болгож чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд

Нөхөрлөл гэдэг үнэлж баршгүй нандин зүйл билээ. Хятадад 7 найз охид хамтдаа өтлөх хүслээ өнгөрсөн жил биелүүлж Гуанжоугаас нэгэн орхигдсон байшин олоод түүнийгээ мөрөөдлийн харш болгож хувиргахаар шийджээ. Ийнхүү тэд нөхөрлөлийнхөө бэлгэ тэмдэг болсон байшиндаа зориулж ойролцоогоор 4 сая юанийг зарцуулсан байна.

Балгасыг харш болгож чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүд

Тэд хамт ажиллаж байхдаа танилцсан ба хоорондоо 20 жил нөхөрлөжээ

Найзуудын нэг Чин Ду “Эхэндээ бид тоглоом болгож ярьдаг байсан. Өтлөхөөрөө 60 насандаа хамтдаа амьдарна аа гэж” гэж хэлж байсан юм.

Тэд хамт ажиллаж байхдаа танилцсан ба хоорондоо 20 жил нөхөрлөжээ

Өнгөрсөн жил бүсгүйчүүд Гуанжоу хотоос 70 км талбайтай нэгэн дутуу баригдсан барилгыг худалдаж авчээ

Байшингийн эргэн тойронд будааны талбай байдаг бөгөөд энэхүү 3 давхар байшин нь нийт 7 унтлагын өрөө, тохилог зочны өрөө, маш урт ширээтэй, саруул том тагттай юм. Тэд тавилгуудаа Энэтхэг болон Мароккогоос авчээ.

Өнгөрсөн жил бүсгүйчүүд Гуанжоу хотоос 70 км талбайтай нэгэн дутуу баригдсан барилгыг худалдаж авчээ

Мөн бүсгүйчүүд хамтдаа үдийн цай зооглох дуртай учир гэрийнхээ гадаа хулсаар саравч хийсэн байна.

Одоо тэд таазнаасаа шал хүртлээ том цонхтой, усанд сэлж болох бассейнтэй гэрт долуулаа амьдарч байгаа билээ.

Бүсгүйчүүд тэтгэвэрт гарахад нь хэрэг болох сайн зуршлуудтай болохоор тохиролцож хоол хийх, Хятадын уламжлалт анагаах ухаан, ногоо тарих, хөгжмийн зэмсэг тоглоход суралцаж байгаа аж.

“Бид бүгдээрээ бие даасан хүмүүс боловч бие биедээ итгэж найдахад үргэлж бэлэн байдаг” гэж Чин хэлэх дуртай байдаг.

Түүнчлэн тэрбээр “Бид ирээдүйд ч хамтдаа ярилцаж, барбекью хийж, дуулж бүжиглэж, ногоо хураах болно. 10 жилийн дараа үр хүүхдүүд маань өсөж том болцгоож бүгд цугтаа цагийг өнгөрүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн нэмж дурдсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()