Эгц дээшээ буудсан сум хаачдаг вэ?

Таталцлын хууль ёсоор аливаа зүйл дээш хөөрсөн л бол бууж ирдэг жамтай. Бууны сум ч гэсэн ялгаагүй, дээшээ хөөрсөн бол тодорхой нэг цэгт хүрээд доошоо бууж ирдэг ч тэр үедээ хүний аминд хүрэхээр хурдтай байдаг аж.

Эгц дээшээ буудсан сум хаачдаг вэ?

Хүн байхгүй газарт дээшээ буудах юм бол тэр сум хэн нэгнийг онох магадлал бага байх нь мэдээж боловч хот суурин газар тийм сум хүний амийг авах тохиолдол цөөнгүй гардаг. Иймэрхүү зүйл АНУ мэтийн бууны хэрэглээ ихтэй газарт олон тохиолддог юм.

Унаж ирсэн суманд хэдэн хүн оногддог вэ?

Америкчууд аливаа нэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж тэнгэр рүү буудах дуртай байдаг.

Түүнээс болж хэдэн хүн амиа алддагийг тооцоолсон баримт байхгүй ч хамгийн сүүлд 2015 онд 2 хүүхэд дээрээс унаж ирсэн суманд оногдож амиа алдаж байжээ. Мөн 2004 оны шинэ жилээр тэнэсэн суманд 19 хүн шархдаж, 1 хүн амиа алдсан тухай АНУ-ын Гэмтэл, халдварт өвчнөөс сэргийлэх газраас мэдэгдэж байсан юм.

Унаж ирсэн суманд хэдэн хүн оногддог вэ?

Хэр өндөрт хөөрдөг вэ?

Бууны сумны тусгалыг тооцоолохдоо хүмүүс хөндлөн тэнхлэгт бууддаг учраас татах хүчнээс болоод сум хэр зэрэг удааширдгийг мэддэггүй байжээ. Үүнийг анзаарсан нэгэн америк генерал туршилт явуулсан бөгөөд тэрбээр энгийн 0.3 калибртай ангийн бууны сум дээшээ буудсан тохиолдолд секундэд 91.4 м зам туулдаг, 18 секундэд 2743.2 м өндөрт гараад, 31 секундийн турш доош унадаг болохыг тогтоожээ.

Гэхдээ сумны хурд тухайн бууны гол төмрийн хэмжээ, дарь зэргээс шалтгаалдгийг мартаж болохгүй.

"Close Focus Research" компанийн явуулсан судалгаанаас үзвэл 0.45 калибрын гар бууны сум 697 метр хүрээд унадаг бол 0.30-06 калибрын винтовын сум 3080 метр хүрдэг аж.

Ерөнхийдөө дээшээ буудсан ямар ч сум 500 метрт гараад татах хүчнээс болоод хагас хурдаа алдаж, тодорхой цэгт хүрээд буцан унаж эхэлдэг бөгөөд унах үедээ бүгд хүнийг шархдуулах юм уу хөнөөх чадалтай байдаг юм. Мөн дээшээ буудсан сум хаана унахыг хэн ч тооцоолж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй.

Хэр өндөрт хөөрдөг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()