Солонгосын "Халк"-тай танилц!

Бие бялдраа хөгжүүлж, хүссэн үр дүнгээ харна гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ цахим сүлжээнд Солонгосын "Hulk" хэмээн нэрлэгдэж, шуугиан тарьсан Чул Сунг гэх залуу өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан юм. Ингээд түүний сонирхолтой түүхтэй хамтдаа танилцацгаая.

Солонгосын "Халк"-тай танилц!

Чул Сунг 2009 оноос мэргэжлийн төвшинд бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн бөгөөд Солонгос болон АНУ-д олон тооны тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж байжээ. Одоо энэхүү булчинлаг залуу төрөл бүрийн зар сурталчилгаа, кинонд тоглох урилгыг авдаг аж.

Мөн түүний бага насандаа туранхай хэмээн шоолуулж, дээрэлхүүлдэг байсан нь биеэ хөгжүүлж, спортоор хичээллэхэд нь томоохон түлхэц болсон ба тэрбээр анх 20 настайдаа бие бялдаржуулах урлагаар хичээллэж эхлэх үедээ дөнгөж 57 кг жинтэй байжээ.

Одоо Солонгосын "Халк" гэж дуудуулж буй энэ залуу өдөрт 2 цаг энгийн дасгал, сургуулилт хийдэг байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй юм. Гэхдээ Чул Сунг шантралгүйгээр илүү олон, өөр төрлийн дасгал сургуулилтын аргуудыг судалж, хоолны дэглэм барьж эхэлснээр биед нь мэдэгдэхүйц өөрчлөлт орж эхэлсэн байна.

Анх cпортоор хичээллэж байхад нь түүнийг цуг ажилладаг хүмүүс болон найз нөхөд нь шоолж байсан хэдий ч тэрбээр хүссэндээ хүрэхийн тулд тууштай зүтгэж, бууж өгөлгүйгээр тэмцэж чадсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()