Цэвэршилтийн тухай таны заавал мэдэж байх ёстой зүйлс

Цэвэршилт гэдэг бүсгүйчүүдийн хувьд тийм ч таатай зүйл биш байдаг бөгөөд энэ нь маш олон “гэнэтийн бэлэг”-ийг дагуулж ирдэг. Тиймээс эмэгтэй хүн бүр тус үйл явцын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй юм. Ингээд цэвэршилтийн үед илэрдэг таны заавал анхаарах ёстой шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

Цэвэршилтийн тухай таны заавал мэдэж байх ёстой зүйлс

1 Цэвэршилт 50 наснаас ч өмнө эхлэх боломжтой

Цэвэршилт ихэнхдээ 50 орчим насанд эхэлдэг бөгөөд энэ нь бүтэн жилийн турш сарын тэмдэг ирэхгүй байх шинж тэмдгээр илэрдэг. Гэхдээ цэвэршилт нь төрөл бүрийн өвчин, эмчилгээ хийлгэснээс үүдэж бүхий л насанд тохиолдож болдог. Өндгөвчөө авахуулах хагалгаа хийлгэсэн бүсгүйчүүдийн хувьд цэвэршилт хагалгааны дараагаас эхэлдэг бол умайгаа авахуулсан эмэгтэйчүүд 45 орчим насандаа үүнтэй  тулгардаг байна.

Цэвэршилт 50 наснаас ч өмнө эхлэх боломжтой

2 Цэвэршилтийн шинж тэмдгүүд

Хэт их хөлрөх, халууцах, сарын тэмдгийн ирэх хугацаа цөөрөх нь цэвэршилтийн шинж тэмдгүүд юм. Үүнээс гадна үе мөч, нуруу, толгой өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, бие загатнах, арьс хуурайших, ойр ойрхон шээс хүрэх зэрэг нь мөн л цэвэршилтийг илтгэж байж болох учир мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй

Цэвэршилтийн шинж тэмдгүүд

3 Цэвэршилт явагдах үед сэтгэл зүйн хувьд асуудалтай болно

Цэвэршилтийн үед ихэнх бүсгүйчүүд ой тогтоолтын хувьд асуудалтай болдог бөгөөд энэ нь тархины эстроген дааврын төвшин багасдагтай холбоотой аж. Мөн анхаарал сулрах, сэтгэл хөдлөл ихтэй, тайван бус, уур бухимдалтай болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Заримдаа сэтгэл санааны гүн хямралд орох нь ч бий. Тиймээс хэрвээ та цэвэршилтийн нас руу дөхөж байгаа бол өөрийн сэтгэл зүй, зан араншин дээрээ анхаарал хандуулаарай.

Цэвэршилт явагдах үед сэтгэл зүйн хувьд асуудалтай болно

4 Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдэд төдийгүй түүний хамтрагчид нь ч асуудал тулгардаг

Хэдийгээр цэвэршилт зөвхөн эмэгтэй хүнд тохиолддог боловч түүний сэтгэл зүйн асуудал хамтрагчид нь ч нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, нөхөр чинь таны сэтгэл зүй болон бие физиологийн асуудлуудыг харснаар хамтдаа шаналдаг аж. Үүнээс гадна цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурдаг учир хосуудын харилцаанд сөргөөр  нөлөөлөх нь бий.

Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдэд төдийгүй түүний хамтрагчид нь ч асуудал тулгардаг

5 Бэлгийн дур хүсэл буурах явдлыг тестостерон даавар хэрэглэснээр шийдэж болно

Хэдийгээр энэ нь эр даавар хэдий ч эмэгтэйчүүдийн бие организм ч гэсэн үүнийг ялгаруулдаг юм. Цэвэршилтийн үед тус дааврын төвшин багасдаг бөгөөд энэ нь бэлгийн дур хүсэл буурахад нөлөөлдөг байна. Тиймээс та өөрт тохирсон дааврын бүтээгдэхүүнийг хэрэглэснээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.

Бэлгийн дур хүсэл буурах явдлыг тестостерон даавар хэрэглэснээр шийдэж болно

6 Цэвэршилт нь бэлгийн харилцаанаас татгалзах шалтгаан биш

Цэвэршилтийн үед бүсгүйчүүдийн бэлэг эрхтэн хуурайшдагаас болж бэлгийн харилцаанд орох нь тэдэнд таашаалыг мэдрүүлэх гэхээсээ илүү тухгүй байдлыг төрүүлдэг. Харин энэ асуудлыг эстроген агуулсан эм бэлдмэл, тусгай түрхлэгийг ашиглан шийдэж болдог юм.

Цэвэршилт нь бэлгийн харилцаанаас татгалзах шалтгаан биш

7 Цэвэршилтийн үед жирэмслэх магадлалтай

Цэвэршилтийн өмнөх үе нь 2-10 жилийн турш үргэлжилж болдог бөгөөд энэ хугацаанд өндгөн эс боловсорч байвал жирэмслэх магадлалтай байдаг. Мөн цэвэршилтийн хугацааг хойшлуулахын тулд эмч нар дааврын гаралтай эм, бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ энэ нь жирэмснээс хамгаалах арга биш учраас та жирэмснээс хамгаалах эмийг давхар хэрэглэх нь зүйтэй юм.

Цэвэршилтийн үед жирэмслэх магадлалтай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()