Толь үнэн харуулдаг уу, зураг үнэн харуулдаг уу?

2019-06-30, 13:08
8,566

"Толинд дажгүй харагдаад байгаа мөртлөө зурган дээр би яагаад муухай гардаг юм бол?" гэж та өмнө нь бодож байсан (эсвэл эсрэгээр нь) байж магадгүй. Үүнд технологийн нөлөө байна уу, эсвэл толь худал хэлж байна уу? Хариултыг нь дараах мэдээллээс уншина уу.

Толь үнэн харуулдаг уу, зураг үнэн харуулдаг уу?

Америкийн "MPR" сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Памела Рутлежийн үзсэнээр дээрх асуудлын хариулт бол "толь худал хэлсэнд" байдаг аж. Толинд бидний дүрс урвуу харагддаг учраас зурган дээр гарсан бидний дүр нэг л өөр харагдах нь аргагүй. 

Түүнчлэн толинд туссан дүрс маань бидэнд илүү таалагддагийн учир нь бид түүнд дасал болсонтой холбоотой. Мэддэг зүйлсдээ илүү дуртай байх энэхүү хандлагыг "танил байдлын нөлөө" гэдэг байна.

Нэмж хэлэхэд хүмүүс толины өмнө очихоороо өөрийн мэдэлгүй поозоо засдаг ажээ.

Гэхдээ зурган дээр бид яг байгаагаараа гардаг гэвэл бас үгүй. Гэрэлтүүлэг, фокус, линзний хэмжээ гэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалаад бидний царай бодит байдлаасаа гажилттайгаар зурган дээр гардаг.

Зөвхөн гэрэлтүүлэг хүний нүүрний хувирлыг хэрхэн өөрчилдөг болохыг доорх бичлэгээс үзээрэй.

Өөрийгөө бусад хүний нүдээр харвал...

Өөрийнхөө яг ямар харагддаг болохыг мэдэх боломжтой ч энэ нь танд төдийлөн таалагдахгүй болов уу.  Хайрцаг дотор хоёр толийг диагональ байршуулаад яг тохирсон өнцгийг олон хооронд нь нийлүүлэхэд нэг дээр нь таны "үнэн төрх" харагддаг. Хүмүүсийг ийм толинд харуулах туршилт явуулахад оролцогчдын 50 хувь нь өөрийнхөө дүрийг үзэн ядаж, 30 хувь нь бодож байснаасаа муу үр дүнг харжээ. Түүнчлэн ихэнх хүний царай тэгш бус хэмтэй байдаг учраас өөрийгөө бусдын нүдээр харахад тэрийгээ илүү анзаардаг байна. 

Энэ бүгдээс дүгнэвэл толь, зураг хоёр хоёул "үнэн хэлдэггүй" боловч бусдын нүдэнд харагдах таны төрхтэй арай ойролцоо нь зурган дээрх дүр байдаг аж. 

Өөрийгөө бусад хүний нүдээр харвал...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()