Эрүүл Мэндийн зөвлөлөөс түүнийг Инстаграм дээрх бүх зургаа устгаад, дахиж иймэрхүү зураг байршуулахгүй байхыг шаардсан гэнэ. Мөн тэд Нан Мве Санг сэтгэцийн асуудалтай байж ч магадгүй гэж үзжээ.
Харин Нан тэдний анхааруулгыг тоолгүй зургаа үргэлжлүүлэн оруулсаар байжээ. Эцэст нь Эрүүл Мэндийн зөвлөл түүнийг ажлаас нь халаад зогсохгүй эмчлэх эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
Гэхдээ Нан Мве Сан энэ талаар санаа зовсонгүй. Тэрбээр одооноос эхлээд Инстаграм дээрээ илүү анхаарлаа төвлөрүүлэхээр болсон байна. Учир нь Тайландад эмчийн цалин сард ердөө 160 ам.доллар байдаг тул Инстаграмаас тэрбээр хамаагүй илүү орлого олох боломжтой байгаа аж.
Үүнтэй адил тохиолдлууд дэлхийн олон оронд гарч байв. Германы цагдаагийн албан хаагч Адрианна Колешар (Adrianna Koleszar) цахим ертөнцөд халуухан зургуудаа байршуулж эхэлснийх нь дараа удирдлагууд нь түүнийг Инстаграм, ажил хоёрынхоо аль нэгийг сонгохыг шаарджээ. Ингээд бүсгүй цагдаагийн ажлаа орхисон байна.
Мөн Орост нэгэн сургуулийн багш усны хувцастай зургаа олон нийтийн сүлжээнд байршуулснаас болоод ажлаасаа халагдсан юм. Азаар хүмүүс тус шийдвэрийг эсэргүүцэн давлагаалсан учраас түүнийг ажилд нь буцаан авсан юм.