Энэтхэг дэх хогон "Эверест"-ийн дэргэдэх амьдрал

Хүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгаль эх бидний тарьсан хогонд дарагдаж байна. Үүний нэг жишээ нь Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн зүүн захад орших Газипурын хогийн цэг юм. Уг хогон овоолго уулан чинээ өндөр болсон учраас Энэтхэгийн эрх баригчид шөнө дээгүүр нь нисэж байгаа онгоцнуудад дохио өгөх үүднээс гэрэл байрлуулах шийдвэр гаргасан байна.

Энэтхэг дэх хогон "Эверест"-ийн дэргэдэх амьдрал

Бараг хөл бөмбөгийн 40 талбайн хэмжээтэй тэнцэх хэмжээтэй энэхүү хогон уул жил бүр 10 метрээр өндөрсөж байгаа гэнэ. Одоогийн байдлаар гадаргаас дээш 65 метр өндөр болоод байгаа бөгөөд дараа жил алдарт Таж Махалаас (73 метр) өндөр болох төлөвтэй байна. 

Газипурыг анх 1984 онд нээж байсан бөгөөд 2002 онд дүүрсэн тул хаах ёстой болсон ч Шинэ Делигийн иргэд өдөр бүр хэдэн зуун машин хог авчирч асгасаар ийм байдалд хүрч, өдгөө 2000 гаруй тонн хог хаягдал хуримтлагджээ.

Мөн 2018 онд хүчтэй аадар борооны улмаас хогон уулын оройд нуралт үүсэж, хоёр хүн амиа алдаж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()