1
Наталиа Водянова
Дэлхийд алдартай загвар өмсөгч Наталиа Водянова нь нийт 5 хүүхэдтэй юм. Тэрбээр эхний гэрлэлтээсээ Лукас-Александр, Виктор гэсэн 2 хүү, Нева нэртэй нэг охинтой болсон бол 2 дахь гэрлэлтээсээ Максим болон Роман гэсэн 2 хүүтэй болжээ.
2
Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)
Бразилын супер модель, "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио нь Аня болон Ноа гэсэн 2 охинтой.
3
Кэндис Свейнпол (Candice Swanepoel)
Томоохон брэндүүдийн нүүр царай болж байсан загвар өмсөгч Кэндис Свейнпол нь Херман Никколи хэмээх бизнесмэнтэй хамтран амьдарч байхдаа Анака, Ариэл гэсэн 2 хүүхэдтэй болжээ.
4
Хайди Клум (Heidi Klum)
Алдарт загвар өмсөгч Хайди Клум нэгэн бизнесмэнтэй гэрлээд Хелена хэмээх охинтой болсон бөгөөд дараа нь түүнээс салж дуучин "Seal"-тай гэрлэсэн юм. Хелена өдгөө ээжтэйгээ тун адилхан болжээ.
5
Ким Бейсинжер (Kim Basinger)
Ирланд Балдвин нь загвар өмсөгч, жүжигчин Ким Бейсинжер, жүжигчин Алек Балдвин нарын охин юм.
6
Кэйт Мосс (Kate Moss)
Супермодел Кэйт Моссын охин Лила Грэйс Мосс Хак нь хэдийнээ ээжийнхээ замналыг дагаж загвар өмсөж эхэлсэн бөгөөд өдгөө "Marc Jacobs" брэндийн нүүр царай болсон байна.
7
Синди Кроуфорд (Cindy Crawford)
Супермодел Синди Кроуфордын хүүхдүүд болох Каиа, Пресли Гербер нар ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөж авсан бөгөөд тэд мөн загвар өмсөж эхэлжээ.
8
Даутцен Крус (Doutzen Kroes)
Данийн супермодел Даутцен Крус нь DJ Саннери Жэймс (Sunnery James)-тэй гэрлэсэн бөгөөд тэд Филон болон Милена гэдэг хүү охин 2-той болжээ.
9
Каролина Исела Куркова
Нэгэн цагт дэлхийн хамгийн өндөр орлоготойд тооцогдож байсан загвар өмсөгч Каролина Исела Куркова нь киноны продюсер Арчи Друри (Archie Drury)-тай гэрлэж Тобайн Жэк болон Ноа Ли гэсэн хоёр хүүтэй болсон байна.
10
Ирина Шейк, Брэдли Күүпер нар
2017 онд Оросын супермодел Ирина Шейк, жүжигчин Брэдли Күүпер нар Лий Ди Сэйн Шейк Күүпер хэмээх охинтой болжээ. Харамсалтай нь 2019 оны 6-р сард хосууд салсан юм.