Үргэлж зөв шийдвэр гаргахад тань туслах батлагдсан 9 арга

Хүн бүрийн гаргах шийдвэр зөв байсан бол дэлхий ямар байх байсныг төсөөл дөө! Аз болоход хүн өөрийн үйлдлээ яаж хийвэл илүү эерэг үр дүнтэй байх эсэх дээр олон судалгаа, шинжилгээний ажил хийгдсэн байдаг. Ерөнхийд нь хэлбэл хүний шийдвэр сэтгэл хөдлөл дээр бус учир шалтгаан дээр тулгуурласан байвал илүү зөв байх хандлагатай байдаг. Ингээд үргэлж зөв шийдвэр гаргадаг болоход тань туслах хамгийн үр дүнтэй 9 аргыг хүргэж байна.

Үргэлж зөв шийдвэр гаргахад тань туслах батлагдсан 9 арга

1 Хийсэн сонголтынхоо үр дагаварыг эргэцүүлэх

Хэцүү сонголттой нүүр тулах үед түүнийг цаашид болох үйл явдлын дараалал болгож тооцоолох хэрэгтэй. Ирээдүйд гарч болзошгүй үр дагаврыг тооцоолох нь нөхцөл байдал төсөөлснөөс өөр үед, эсвэл та нэгэн зэрэг олон даалгавар гүйцэтгэсэн, сатаарсан, стрессдсэн, эсвэл зүгээр л ядарсан үед хамгийн ашигтай арга байдаг. 

Хийсэн сонголтынхоо үр дагаварыг эргэцүүлэх

2 Өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгох

"Шийдвэрүүд хувийнх учраас тэдгээр нь бидний өөрсдийн мэдрэмж, бусадтай харилцах харилцаанаас хамгийн ихээр шалтгаалдаг" хэмээн Харвардын их сургуулийн сэтгэл судлалын профессор Францеска Жино "Нью Йорк Таймс"-д хэлсэн байдаг. 

Хэцүү шийдвэр гаргах шаардлагатай тулгарах үедээ хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ нь тухайн үеийнхээ сэтгэл хөдлөл рүүгээ нэвтрэх явдал юм. Профессор Жино нэг нийтлэлдээ "Сэтгэл санааны температураа хяна. Сэтгэл хөдлөл чинь хаанаас, хэрхэн гарч ирснийг заавал мэд" гэж бичжээ.

Өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгох

3 Айдсаа хойш тавь

Эерэг хандлагатай байхыг хичээ, битгий хэт хулчгар бай. "Судалгаанаас харахад бид ямар нэгэн асуудалд нарийн нухацтай хандаж чадаагүй эсвэл байж болох бүхий л хувилбаруудыг тооцож үзээгүй юм шиг мэдрэх үед гаргасан шийдвэртээ маш их харамсдаг" гэж Аризонагийн Их Сургуулийн менежмент, зохион байгуулалтын профессор Терри Коннолли хэлсэн байна.

Айдсаа хойш тавь

4 Давуу болон сул талыг мэдэр

Хуудасны голоор шугам татаж, зүүн талд нь зорилгодоо хүрсний дараа гарч болох эерэг зүйлсийг жагсаагаад нөгөө талд нь шийдвэр гаргах үед болон гаргасны дараа учирч болох сөрөг зүйлсийг жагсаагаарай.

Мөн түүнчлэн боломжит хувилбаруудаа авч үзэхдээ сайн бод. Эерэг болон сөрөг талыг жагсаахдаа хэдэн минут, эсвэл хэдэн өдөр ч хамаагүй цаг хугацааг зарцуулж болно.

Жагсаалт чинь болсон гэж үзсэнийхээ дараа багана бүрээс өөрт чинь хамгийн чухал санагдсан гурван зүйлийг нь дугуйл. Дараа нь хооронд нь харьцуулж үзэхэд та хариултаа олох болно.

Давуу болон сул талыг мэдэр

5 Үнэт зүйлсдээ үнэнч бай

Хэн ч байсан өөрт нь юу чухал болохыг тодорхой илэрхийлж чадах ба үүнд гэр бүл, сонирхол зэрэг багтана. 

Бид логикоор тооцоолж зөв шийдвэр гаргаж чадна, гэхдээ өөртөө юу чухал болохыг болон тухайн үеийн нөхцөл байдлаа сайн мэдэрч чадвал юу хийх ёстой нь илүү тодорхой болно.

Үнэт зүйлсдээ үнэнч бай

6 Хэтэрхий бүү санаа зов

Шийдвэрээс урган гарах сөрөг үр дагаврын талаар хэт их санаа зовсноос болоод ялангуяа сэтгэлийн зовиуртай хүмүүст шийдвэр гаргах нь маш их бэрхшээл учруулдаг.

Жишээлбэл амралтанд явахдаа зам хэт урт, тав тухгүй, эсвэл үнэтэй эсэх талаар санаа зовсноос үүдэж өөрийн авах байсан сайхан мэдрэмж, таашаалаа үгүй хийдэг шүү дээ.

Хэтэрхий бүү санаа зов

7 Логиктой байх

Логик талаас нь авч үзсэн шийдвэр мэдээж зөв байдаг. Хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол Шийдвэрийн балансын хуудас юм. Жишээлбэл, худалдан авалтын шийдвэр гаргахдаа танд чухал бүх хүчин зүйлсийг бич. Энэ нь үнэ, чанар, бусад худалдан авагчдын сэтгэгдэл болон үнэлгээ, эсвэл өөр ямар нэгэн холбогдох хүчин зүйл байж болно. Дараа нь бүтээгдэхүүн бүрт нэгээс арав гэсэн оноо өг.  Энэ замаар бид субъектив хүчин зүйл бүрийг тоогоор тодорхойлж, бодит факт дээр үндэслэсэн шийдвэр гаргах боломжтой.

Логиктой байх

8 Шударга байх

Зөв үйлдэл гаргах нь өөрөө зөв шийдвэр болдог гэж Форбс сэтгүүл бичиж байжээ. "Ашигтай үр дүнгийн төлөө явах олон арга зам бий ч өөрийн үнэт зүйл, нэр хүнд, шударга байдлаа хэзээ ч уландаа гишгэх ёсгүй".

Шударга байх

9 Дотны хүмүүстэйгээ зөвлөлд

Шилжилт, карьераа өөрчлөх, харилцаагаа эхлүүлэх эсвэл дуусгах, гэрлэх эсвэл хүүхэдтэй болох гэх мэт шийдвэрийг гаргах хэрэгтэй болсон тохиолдолд юуны түрүүнд хайртай хүмүүсээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. 

Харилцаа бол амьдралын хамгийн чухал ач холбогдолтой нэгэн хэсэг болдог тул бусдыг бодолгүйгээр шийдвэр гаргах нь хэдий боломжгүй биш ч эрсдэлтэй байх нь тодорхой.

Дотны хүмүүстэйгээ зөвлөлд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()