Тэрээр Японы капитализмд итгэхгүй, бууж өгөлгүй 30 жилийн турш өөрийн дайныг үргэлжлүүлсэн юм.
1945 оны есдүгээр сард Япон улс капиталист улс болж байгаагаа зарлаж, Дэлхийн II дайнд цэг тавьсан юм. Гэвч зарим хүмүүсийн хувьд дайн дуусаагүй байв.
Дэслэгч Хироо Онода 22 настайдаа Филиппин руу дайчлагдахаар явжээ. Түүний гол үүрэг нь нууцаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулах байв. Тэрбээр 1944 оны 12-нд Өмнөд Хятадын тэнгист байрладаг Лубанг арал дээр иржээ харин Холбоотнуудын цэргүүд тус газар 1945 оны хоёр сард буусан юм. Онода бол тэндээс амьд үлдсэн хүмүүсийн нэг нь Онода байсан бөгөөд тэр өөрийн 3 цэргийн хамт уул руу зугтаж иргэний дайныг үргэлжлүүлэх болжээ.
Тэд гадил идэж, кокосын сүү ууж, үхэр хулгайлан идэж амь зогоодог байсан бөгөөд үе үе нутгийн цагдаа нартай мөргөлддөг байсан аж,
1945 оны сүүлээр Япончуудын дээрээс дайн дууссан тухай бичиг Америкчууд асгаж байсан юм. Харин энэ бичгийг хараад цэргүүд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эсрэг талын суртал ухуулга гэж итгэсэн байна.
“Япон бүх цэргүүд үхэхэд бэлэн байсан. Харин би партизаны дайн өрнүүлж, үхэх эрхгүй тушаал хүлээж авсан. Би цэрэг учир дээрээс ирсэн тушаалыг биелүүлэх ёстой байв”. -Хироо Онода
Хироо Онодагийн нэг цэрэг 1950 онд бууж өгсөн бол нэг нь 1954 оны хайгуулын багтай хийсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алджээ. Харин түүний амьд үлдсэн сүүлийн цэрэг Кинсити Козука 1972 онд цагдаад буудуулж нас барчээ. Тухайн үед Онода нутгийн иргэдийн цагаан будааны нөөцийг устгаж байсан юм.
Ийнхүү тэрээр орь ганцаар үлдэж тухайн арлын домог болсон юм.
Харин түүний энэхүү түүхийг олж мэдсэн залуу аялагч Норио Сузуки түүний эрэлд гарчээ. 1974 оны хоёрдугаар сарын 20-нд Лубанга арлын ширэнгэн ойд Онодатай эцэст нь нэг таарсан байна.
Норио түүнтэй уулзаад Япон улс хэрхэн цэцэглэн хөгжсөн тухай мэдээг түүнд дуулгаж эх орондоо эргэж ирэхийг ятгасан байна. Гэвч Онода, дээрээс ирсэн тушаалыг зөрчиж, шинэ тушаал иртэл үүргээ биелүүлэх ёстой гэж хэлсэн юм.
Ийнхүү Сузуки Япон руу эргэж хариад дээд тушаалтнууддаа Онодагийн тухай ярьжээ. Гэтэл Эзэн хааны армийн хуучин хурандаа асан Ёошими Танигучи одоо бол номын дэлгүүрт ажилладаг хөгшин өвгөн болсныг олж мэдсэн аж.
Улмаар Танигучи 1974 оны гуравдугаар сарын 9-нд Лубанг арал дээр ирж Онодаад гэртээ харих сүүлийн тушаалаа өгсөн байна.
Үүнээс 3 хоногийн дараа тэрбээр Филиппины тухайн үеийн Ерөнхийлөгч Фердинанд Маркост самурайн сэлмээ өргөн барьж өнгөрсөн он жилүүдэд хийсэн бүх буруу үйлдэлдээ хүлцэл өчсөн байна. Тэрээр цэргүүдийн хамтаар 30 хүний аминд хүрчээ.
Онодаг Японд ирэхэд түүнийг баатар ирсэн мэт угтаж-хүлээн авсан юм. Гэвч тэрээр Бразил улс руу цагаачилж тэндээ малчин болохоор шийджээ. Тэр цагаас хойш 10 жилийн дараа Онода дахин эх орондоо эргэн ирж Байгалийн сургууль бий болгож саруул оюун ухаант ирээдүйн хойч үеээ бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаар болсон юм.
Харин залуу аялагч Норио Сузуки Онодаг олж гэрт нь авчирсныхаа дараа 1986 онд Гималайн нуруунд цасан хүн хайж байхдаа золгүйгээр амь насаа алджээ.
Онода 2014 онд 92 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.