Голомт банк, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банктай “Худалдааны Санхүүжилтийн Хамтын Ажиллагааны Гэрээ”-г байгууллаа

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк (ЭЗХАОУБ - International Bank for Economic Co-operation) -ны ТУЗ-ийн дарга ноён Денис Иванов, Голомт Банкны Ерөнхийлөгч ноён Г.Ганболд нар 2019 оны 6 сарын 14-ний өдөр ОХУ-ын Москва хотноо “Худалдааны Санхүүжилтийн Хамтын Ажиллагааны Гэрээ”-г ёслол төгөлдөр үзэглэлээ.

Голомт банк,  Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банктай “Худалдааны Санхүүжилтийн Хамтын Ажиллагааны Гэрээ”-г байгууллаа

Энэхүү гэрээг байгуулснаар ЭЗХАОУБ-ны гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна Голомт банкны гадаад худалдааны бизнес эрхлэгч харилцагч нарт худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой юм. Голомт Банк нь 2018 оноос эхлэн ЭЗХАОУБ-тай хамтран харилцагчдынхаа гадаад худалдааны санхүүжилтийн бизнесийг дэмжиж ажиллаж байгаагаас гадна Монгол улсын нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий санхүүжилтүүдийг хамтран хэрэгжүүлээд байна.

2019 оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсаас нээгдэж буй нийт импортын аккредитивийн 43%, гадаад баталгааны 33%-ийг Голомт банкаар гүйцэтгэж байна. Иймд харилцагч нарын импортын аккредитив болон гадаад баталгааны хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотой шинээр байгуулж буй гэрээ нь 2 талын бизнесийн өсөлт болон хамтын ажиллагаанд өндөр нөлөө үзүүлэх юм.

ЭЗХАОУБ-ны ТУЗ-ийн дарга ноён Денис Иванов хэлэхдээ: “Голомт банк нь Монгол улсын тэргүүлэх санхүүгийн байгууллагуудын нэг болохын хувьд ЭЗХАОБУ-ын найдвартай хамтрагч банк бөгөөд Монгол улсад хэрэгжүүлэхээр зорьж буй санхүүжилтийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бидний хамтын ажиллагаа цаашид илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.”

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк нь 1963 оны 10-р сарын 22-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нарийн бичгийн даргын шийдвэрээр олон улсын гэрээний хүрээнд байгуулагдсан. ЭЗХАОУБ нь гишүүн орнуудын худалдааны төлбөр тооцооны харилцааг зохицуулахаар үүсгэн байгуулагдаж байсан ба улмаар санхүүгийн олон талт үйл ажиллагаа эрхлэн өргөжснөөр өөрийн гишүүн орнуудын банк болон байгууллагуудын гадаад худалдааны бизнесийг дэмжин ажиллаж байна. ЭЗХАОУБ-ны гишүүн орнуудад: Болгар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Польш, ОХУ, Румын, Словак, Бүгд Найрамдах Чех зэрэг улс багтаж байна.

Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.