1
Сьюзи Менкес
Зураг дээрх инээмсэглэж буй эмэгтэй бол өдгөө 75 настай Сьюзи Менкес бөгөөд тэрбээр Их Британийн хамгийн нөлөө бүхий загварын шүүмжлэгч юм. Хэдэн жилийн өмнө Сьюзи “International Herald Tribune” сэтгүүлийн редактораар ажиллаж байсан ба одоо “Vogue International” сэтгүүлийн редактор болжээ. Гэхдээ энэхүү өндөр албан тушаалтай бүсгүйг загварын мэдрэмжтэй эсэхэд нь олон хүмүүс эргэлздэг аж.
2
Анна Делло Руссо
Японы “Vogue” сэтгүүлийн зөвлөх, чөлөөт сэтгүүлч Анна Делло Руссо өөрийгөө өмсөж буй хувцсаараа хэрхэн илэрхийлэхээ маш сайн мэддэг нэгэн. Учир нь тэрбээр тэсрэлттэй хэрнээ олны нүдийг хужирлахаар дэгжин хувцаслаж чаддаг юм. Мөн энэ бүсгүй загвар зохион бүтээгчдийн онцгой бүтээлүүдийг цуглуулах хоббитой ажээ.
3
Линн Йегер
Линн Йегер бол хамгийн хатуу, тун нөлөө бүхий загварын сэтгүүлч юм. Тэрбээр “Vogue” сэтгүүлд өгүүлэл бичихийн сацуу "Vogue.com"-ын редактораар ажилладаг байна. Түүнчлэн энэ эмэгтэй олны дундаас хэрхэн онцгойрч харагдахаа сайн мэддэг юм.
4
Грейс Коддингтон
Залуудаа загвар өмсөгчөөр ажилладаг байсан энэ цоглог үстэй эмэгтэй бол Америкийн “Vogue” сэтгүүлийн бүтээлч захирал юм. Одоо 78 настай тэрбээр өөрийн өнгө төрхийг этгээд маягийн хувцаслалтаар илэрхийлэх дуртай байдаг.
5
Мирослава Дума
Мирослава Дума бол Оросын хувцас загварын салбарын хамгийн алдартай хүмүүсийн нэг бөгөөд түүний хээнцэр, тансаг хэв маягт бүх охид атаархдаг гэхэд хилсдэхгүй. Мөн тэрбээр “Harper’s Bazaar” сэтгүүлд загварын тоймч хийдэг байсан ба одоо өөрийн “Buro 24/7” цахим хуудасны захирлаар ажилладаг юм.
6
Эммануэль Альт
Эммануэль Альт нь Францын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор бөгөөд тэрбээр үргэлж өмдтэй хослол юм уу, даашинз өмсдөг. Учир нь түүнд донжтой, классик загварын даруухан өнгийн хувцаснууд таалагддаг аж.
7
Кристин Сентенера
Кристин Сентенера нь Австралийн “Harper’s Bazaar” сэтгүүлийн редактор байсан бөгөөд одоо Австралийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар ажилладаг. Түүнчлэн хэзээд дэгжин, сайхан харагддаг энэ бүсгүйн хувцаслалтыг хэн ч шүүмжилж чаддаггүй гэнэ шүү.
8
Карин Ройтфельд
Карин нэгэн цагт Францын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч тэрбээр өнөөг хүртэл загварын салбарын нөлөө бүхий нэр хүндтэй, дэгжин хатагтай хэвээр байгаа юм. Одоо энэ бүсгүй өөрийн “CR Fashion Book” хэмээх сэтгүүлийнхээ ерөнхий редактораар нь ажиллаж байна.
9
Анна Винтур
Анна 1988 оноос хойш Америкийн “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байна. Товхондоо тэр бол загварын ертөнцийн амьд домог юм. Хэзээд ч хээнцэр байж чаддаг энэ бүсгүй дэлхийн загварын салбарын хамгийн нөлөө бүхий хатагтай нарын нэг билээ.
10
Анжелика Ченг
Анжелика Ченг бол Хятадын “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор юм. Хэдийгээр Ченг тийм ч их алдар нэртэй биш ч түүнийг салбарынхан нь маш донжтой нэгэн хэмээн үздэг.
11
Керри Пиери
“Harper’s Bazaar” сэтгүүлийн редактор Керри нь харьцангуй энгийн хувцасладаг ч үргэлж загварлаг харагдаж чаддаг. Та түүний инстаграм хуудаснаас маш олон донжтой зургуудыг нь харж болно шүү.
12
Жулия Сарр-Жамуа
Францын “Vogue” сэтгүүлийн загварын редакторыг олны дундаас ялгаж харахад нэг их хэцүү биш ээ. Учир нь тод өнгийн хувцас, буржгар хар үс нь түүнийг бүрэн тодорхойлж чаддаг юм.
13
Кейт Ланфер
Кейт Ланфер нь Австралийн “Vogue”, “Harper’s Bazaar” болон Америкийн “Elle” сэтгүүлд ажиллаж байжээ. Мөн “Maxim” сэтгүүлийн ерөнхий редакторын албан тушаалыг хашиж байсан юм. Харин саяхнаас “Marie Claire” сэтгүүлийн бүтээлч редактор болсон байна. Тэрбээр эрэгтэй болон эмэгтэй хувцасны өнгө төрхийг төгс хослуулж чаддаг ба үргэлж бусдаас ялгарахуйц дэгжин харагддаг юм.
14
Жованна Батталья
Жованна Батталья бол Японы “Vogue” сэтгүүлийн редактор юм. Тэрбээр тод өнгө, хээ угалз, арьсан эдлэлийг төгс хослуулан өмсөж чаддаг ба ирвэсний хээтэй төрөл бүрийн хувцсанд маш их дуртай гэнэ.
15
Гленда Бэйли
Хэрвээ та “Harper’s Bazaar” сэтгүүлийн ерөнхий редактор Гленда Бейлийн инстаграм хуудсаар зочилбол түүнийг хар өнгийн монотон хувцас өмсөх дуртай гэж бодох байх. Гэхдээ бодит амьдрал дээр тэрбээр хамаагүй галзуу хувцасны сонголттой эмэгтэй юм.
16
Алекса Чанг
Британийн “Vogue” сэтгүүлийн редактор өөрийн загварын мэдлэг дээрээ тулгуурлан хувцсаа зохицуулж өмсдөг. Мөн түүний хувцаслалт бүрээс гуалиг бие, байгалийн гоо үзэсгэлэн харагддаг юм.
Оросын загварын мэргэжилтнүүд
Оросын хамгийн алдартай хувцас загварын мэргэжилтнүүд болох Вячеслав Зайцев, Эвелин Хромченко болон Александр Васильев нар нь загварын салбартаа маш нэр хүндтэй эрхмүүд билээ.