Олон ястаны өлгий нутаг Ховдчууд маань Капитрон банкны “Ховд” салбараар үйлчлүүлж, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлүүд, хэрэглээний зээл, бүх төрлийн гадаад, дотоод төлбөр тооцоо, харилцах, хадгаламж, олон улсын, дотоодын төлбөрийн карт, цахим банк, даатгалын зуучлал зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг авах юм.
Шинэ салбараа нээж байгаатай холбогдуулан Ховд салбарын хэмжээнд 2019.06.06-наас 2019.08.31-нийг дуустлах хугацаанд хэрэглээний зээлийн хүүгээ бууруулсан бол шинээр нээлгэсэн дотоодын Т карт, ОУ-н карт, интернэт банкны үйлчилгээнийхээ жилийн хураамжийг 100% хөнгөлж байна. Мөн Жижиг дунд бизнесийг дэмжигч Монгол улсын шилдэг банкны хувьд 2019.06.06-наас 2019.09.30-ныг дуустлах хугацаанд жижиг дунд бизнесийн зээлийн хүүг ч мөн адил бууруулж Ховд аймгийн хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.
Капитрон банк 2001 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлд техник, технологид суурилсан дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчилгээ болох интернет банк, телефон банк, мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан түүхтэй. Харин өнөөдөр 425 мэргэшсэн хүний нөөцөөрөө дамжуулан орчин үеийн банкны шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг Улаанбаатар хот болон орон нутгийн 40 гаруй салбар нэгжээрээ дамжуулан хүргэсээр байна.
2016 оноос эхлэн үсрэнгүй хурдацтай хөгжиж байгаа Капитрон банкны нийт актив 900 тэрбум төгрөгт, дүрмийн сангаа 75 тэрбум төгрөгт хүргэж, Монголбанкны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол ханган ажиллаж байна. Эдгээр амжилтынхаа үр дүнд Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгжээр гурав дахь жилдээ шалгарч, Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Finance” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”, “Хамгийн хурдацтай хөгжиж банк” зэрэг эрхэм хүндтэй шагналуудыг хүртээд байна. Үүнээс гадна тус банк нь нийгмийн хариуцлагын олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь баруун бүсийн харилцагчдадаа ойртож, Ховд салбараа нээж байгаа явдал юм.
Ухаалаг ирээдүйн зүгт-Капитрон банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.