1
Нүгэлт үнсэлт (Ази)
19-р зууны Азид үнсэлт нь зэвүүцэм, ичгүүрт зүйлсийн тоонд орж байв. Учир нь 19-р зууны үеийн антропологич Паул д'Ивуард болон Тайландын иргэд гэх мэт ихэнх Азиуд үнсэлтийг таашаадаггүй байсан юм. Энэ нь тэдгээр соёл иргэншлүүд үнсэлцэхийг каннибализмтай адил жигшүүрт зүйл гэж үздэг байсантай холбоотой аж.
2
Цагаан борзын доорх үнсэлт (Кельт)
Цагаан борз хэмээх ургамал нь хүйтэн өвлөөр ч ургаж чаддаг тул Кельтүүд ихэд бэлэгшээдэг юм. 18-р зууны үед Английн дундаж давхаргынхан (болон тэдний үйлчлэгчид) Христийг мэндэлсний баярын өдрөөр анх удаа хайр энэрлийн бэлгэдэл болгож Цагаан борзын дор үнсэлцэж байжээ.
Мөн тэд цагаан борзын модны дор зогсож байгаа эмэгтэй өөдөөс нь очсон залуугаас татгалзвал азгүйдэлтэй учирна гэдэгт итгэдэг. Харин хайртай бүсгүйгээ үнссэн эр хүн үнсэлт бүрийнхээ тоогоор цагаан борзын нэг жимсийг тасалж авдаг уламжлалтай ба сүүлчийн жимсийг сугалж аваад сүүлчийн үнсэлтээ өгдөг гэнэ.
3
Шотландын шинэ жилийн үдшийн үнсэлт
Романтик шинэ жилийн оройн үнсэлт нь Хойд Америк болон Европын соёлд байдаг уламжлал юм. Гэвч энэ нь ганц бие хүмүүст ялгаварлан гадуурхалт л шиг мэдрэгддэг гэнэ. Учир нь тэдэнд жил бүр үнсэлцэх хүн хайх хэрэг гардаг бөгөөд ганцаараа шинэ жилийн үдэшлэгт очих нь тийм ч таатай санагддаггүй аж.
Мөн тус баяраар хүмүүс зөвхөн хайртай хүнээ биш, өрөөнд байгаа бүх хүнийг үнсэх хэрэгтэй болдог. Тиймээс Шотландын шинэ жилийг үнсэлтгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
4
XO (Эртний Грек, Ромын эзэнт гүрэн)
Эртний Грек болон Ромын эзэнт гүрэнд үнсэлт нь гарын үсгийн үүргийг гүйцэтгэдэг байжээ. Тодруулбал, Грек болон Ромын бичиг үсэггүй ард иргэд баримт бичгийн төгсгөлд гарын үсгийнхээ оронд үнсэлтээ үлдээдэг байсан юм. Энэхүү уламжлал өнөөдөр ч хайрын захианы дор хэрэглэгддэг билээ.
5
Үнсэлт хориотой (Египет)
Египетэд үнсэлт нь бэлгийн өдөөн хатгалгад тооцогддог учраас олон нийтийн газар үнсэлцэхийг хориглодог. Энэ нь тэдний дунд байдаг итгэл үнэмшил төдийхөн зүйл биш бөгөөд хуулиараа хориглосон байдаг юм. Тиймээс энэ улсад гудамжинд хайртай хүнээ үнсвэл торгуулах, бүр хоригдох ч аюултай ажээ. Харин бие биеийнхээ хацар дээр үнсэх нь Египет болон Арабын уламжлалд харилцан бие биедээ хүндэтгэл үзүүлж байгааг илэрхийлдэг байна.
6
Олон нийтийн газар үнсэлцэх хориотой (Хятад, Япон, Хонг Конг)
Өмнө дурдсанчлан, үнсэлт нь Азийн зарим оронд сэтгэл хөдлөлийн илэрхийлэлд тооцогддоггүй. Тухайлбал Япончууд үнсэлтийг хайр сэтгэлийн нууц үйлдэл байх ёстой гэж үздэг. Тэгвэл Хятад, Хонконгод гар барихыг мэндчилгээний хамгийн тохиромжтой хэлбэрт тооцдог бөгөөд хацар дээр үнсэхийг хүртэл таашаадаггүй байна. Мөн Хятад, Хонг Конг нь Япон шиг мянга мянган жилийн турш бие махбодийн зан үйлийн талаарх албан ёсны стандартыг мөрдөж ирээгүй юм.
7
Хуримын үнсэлт (Христийн шашны уламжлал)
Анх Ромын эзэнт гүрний үед хосуудын анхны үнсэлтээ хуваалцах заншил ажиглагдаж байжээ. Мөн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр үнсэх нь хуримын батламжийг тамгалах хууль ёсны арга байв.
Гэвч 19-р зуунаас өмнө гэрлэлт нь хоёр хүний хоорондох харилцааны болон бэлгийн дур хүслийн билэг тэмдэг биш байсан ба зүгээр л нийгэм, эдийн засагт ашиг тусаа өгөхийн тулд хийж буй хоёр хүний хоорондын гэрээ төдийхөн л байжээ.
Тиймээс шинээр гэрлэсэн Ромын хосууд яг л бусад гэрээг хийдэг шиг, гэрлэсний гэрчилгээгээ үнсэн баталгаажуулдаг байсан аж. Мөн Христэд итгэгч хосууд гэрлэснийхээ дараа Бурхантай гэрээ байгуулж, ариун журамтайгаар үр хүүхдүүдээ өсгөхийн төлөө эвлэлдэн нэгдэж буйгаа амладаг байна.
8
Улаан шатан дээр үнсэлцэх (Мексик)
Мексикийн Гуанажано хотын гудамжны хоёр захад нэгэн хосууд амьдардаг байжээ. Чинээлэг Испани айлын охин Анна болон ядуу уурхайчин Карлос нар хоёр тагтны хоорондох нарийн зайд зогсон үнсэлцэж байсныг Аннагийн аав нь хараад, түүнд дахиад Карлостой үнсэлцвэл залууг ална гэдгээ хэлжээ. Гэсэн ч дурлалт хосууд бүхнийг үл хайхран тэр газраа дахин уулзсан юм. Улмаар хосуудыг үнсэлцэж байхыг дахин харсан аав нь охиноо хутгаар ноцтой шархдуулсан ба Карлос Анаг хамгаалахаар тагт руу нь харайхдаа улаан шат руу унаж, хүзүүгээ хугалж нас барсан аж. Домогт өгүүлснээр Карлосын сүнс одоог хүртэл нас барсан шатан дээрээ болзож буй хосуудыг харж байдаг гэнэ. Тиймээс хосууд тус шатан дээр үнсэлцвэл Карлос тэднийг 15 жил адисалж, хэрэв үнсэлцэхгүй бол 7 жил азгүйдүүлдэг байна.
9
Франц үнсэлт (Англи, Америк)
Францчууд романтик үндэстэн гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд энэ нь 12-р зууны үеийн баатар эрчүүд болон сурвалжит эмэгтэйчүүдийн хоорондох ариун хайрын үйл явдлаас үүдэлтэй билээ. Гэхдээ энэ төрлийн хайр 16-р зуунаас хойш ховордсон хэдий ч Франц улсыг романтик орон хэмээн тодотгох болсон юм.
Мөн Дэлхийн хоёрдугаар дайны дараа Францад байрлаж байсан Англи, Америкийн цэргүүд эх орондоо буцаж очоод хэл оролцуулж үнсэлцэх аргыг "Франц үнсэлт" хэмээн нэрлэж ихээхэн дэлгэрүүлжээ. Хэдийгээр Францчууд тэрхүү үнсэлтийн техникийг анх зохиогоогүй ч, тэдний гал халуун байдал Англи, Америкийн цэргүүдийн сэтгэлд гүн хоногшин үлдсэн байдаг аж.
10
Маскагарад үнсэлт (Италийн сэргэн мандалт)
Италийн сэргэн мандалтын үед эротик болзоо зохион байгуулахыг хүссэн язгууртнууд багт наадамд ихээхэн дуртай байжээ. Тиймдээ ч Шекспирийн хамгийн алдартай хоёр дүр болох "Romeo Montague", болон "Juliet Capulet" нар нь Италийн Верона хотод багт наадам дээр анх уулздаг юм. Гэсэн хэдий ч бүх багтай үнсэлтүүд гал халуун байгаагүй л дээ. Харин хамгийн сайхан үнсэлтийн эзэд л шөнө дунд багаа авч үнсэлцдэг байсан аж. Мөн багт наадам дээр муу ёрын сүнснээс нуугдахын тулд ичгүүрт үйлдэл хийхгүй байхыг номлодог байсан гэдэг.