1
Колумб
Колумб улсад гэмт хэрэг их гардаг ба олон залуус нь шоронд эсвэл эрэн сурвалжлагдаж байдаг аж. Тиймдээ ч тэндэхийн бүсгүйчүүд эх орноосоо явах хүсэлтэй байдаг юм. Мөн Америк болон Испани залуус танилцах сайтаар аялж өөрийн эхнэр болох Колумб эмэгтэйг сонирхдог бол халуухан Латин Америк бүсгүйчүүд баян эрчүүдийг хайдаг байна.
2
Вьетнам
Вьетнамчууд их хэмжээний хөрөнгөөр охиноо солиход бэлэн байдаг. Учир нь тэдэнд таны яс үндэс, удам угсаа, ажил төрөл, зан араншин гэх мэт зүйлс огт хамаагүй юм. Мөн Вьетнам бүсгүйчүүд маш хүмүүжилтэй бөгөөд тэнд олон үзэсгэлэнтэй охид байдаг.
Тиймээс ч Америкийн цөөнгүй цэргийн албан хаагчид Вьетнам эмэгтэйтэй гэрлэж байсан ба одоо ч зарим залуус эхнэр хайж, Вьетнам орныг зорьдог ажээ.
3
Энэтхэг
Энэтхэгт охиныхоо ирээдүйн нөхрийг эцэг, эх нь сонгодог уламжлал одоог хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Гэхдээ тэд хүргэнээ сонгохдоо охинд нь хэр их хэмжээний мөнгө зарцуулж чадахыг нь хардаг байна. Заримдаа бүр томоохон малаар ч охиноо солих нь бий.
4
Доминикан
Доминикан үндэсний үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэхийн тулд та тухайн орны гэрлэлтийн холбоонд хүсэлт гаргахад л хангалттай. Учир нь Доминикан бол гэрлэлтийн товчоог албан ёсоор хэрэгжүүлэх зөвшөөрөлтэй орон юм. Мөн тэд таны хайлтад нийцсэн эмэгтэйг тодорхой үнээр худалддаг гэнэ.
5
Филиппин
Филиппин бүсгүйчүүд өөрсдийн гоо үзэсгэлэн, гэр бүлдээ тавих анхаарал халамж, үнэнч байдлаараа алдартай. Хэрвээ та төгс эхнэртэй болохыг хүсэж байвал Филиппин бүсгүйг сонгох хэрэгтэй. Түүнчлэн Филиппин бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн залуу аав ээжид нь их хэмжээний мөнгө өгөх ёстой байдаг ба энэ нь тухайн бүсгүйн гэр бүлд санхүүгийн туслалцаа үзүүлж буй хэрэг болдог аж. Филиппин нь ядуурлын түвшин ихтэй орон хэдий ч маш олон орны залуус өөрийн насан туршийн ханиа олох гэж тус улсыг зорьдог байна.
6
Япон
Хэдийгээр итгэхэд бэрх хэдий ч Япон бүсгүйчүүд гадаад нөхөртэй болохыг илүүд үздэг байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад АНУ руу визэнд орсон Япон бүсгүйчүүдийн 90% нь Америк залуутай гэрлэсэн байдаг. Үүний гол шалтгаан нь сүүлийн үед Япон залуучууд эхнэр болон гэр бүлээ тэжээх чадваргүй болоод байгаад оршино.
7
Пакистан
Пакистанд ядуурлын түвшин маш өндөр байдаг учир “эхнэр худалдах” үйл ажиллагаа түгээмэл байдаг аж. Мөн Пакистан бүсгүйг эхнэрээ болгож авахын тулд сүйт залуу нэлээд их хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй болдог ба ихэнхдээ сүйт бүсгүйн өмнөөс эцэг, эх нь шийдвэр гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, та хэдий чинээ их мөнгөтэй байна төдий чинээ үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэх боломжтой юм.
8
Хятад
Өмнө нь Хятадад нэг гэр бүлд нэг хүүхэд гэсэн хууль үйлчилдэг байсан бөгөөд тухайн үед 100 эмэгтэй тутамд 120 эрэгтэй хүүхэд төрж байжээ. Үүний уршгаар энэ улс нь эмэгтэйчүүдийн дутагдалд орж, баян Хятад эрчүүд эхнэр худалдаж авах болсон юм. Харин одоо эмэгтэй хүүхэд төрсөн гэр бүл азтайд тооцогдох болжээ. Учир нь тэд охиноо 25000 доллар хүртэлх үнээр зарах боломжтой аж. Түүнчлэн Хятад эрчүүд ганц бие үлдэхгүйн тулд энэ хэмжээний мөнгийг зарцуулахдаа бэлэн байдаг гэнэ шүү.
9
Өмнөд Судан
Өмнөд Судан маш ядуу орон учир эцэг, эхчүүд нь охиноо нэг үхрээр солиход ч бэлэн байдаг. Хэдийгээр маш харамсалтай сонсогдож байгаа ч тэд амьд үлдэхийн тулд ийнхүү охиноо худалддаг ажээ. Тиймээс хэрвээ та нэг үхэртэй бол Өмнөд Суданыг зорьж эхнэр хайж болох нь байна шүү.