ЗХУ задрахад хэн хожсон бэ?

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим орны иргэд болон ихэнх оросууд "Зөвлөлтийн үед сайхан байж" гэж одоо ч гэсэн халаглан дурсдаг. Гэтэл Зөвлөлт засаг нуран унахад зөвхөн тусгаар тогтноод зогсохгүй эдийн засгийн гайхалтай боломжоо ашиглаж, өнөөгийн ОХУ-аас ч илүү хөгжиж чадсан орнууд бас бий. Ингээд та бүхэнд их гүрний задралаас "хожиж үлдсэн" гурван орныг танилцуулж байна.

ЗХУ задрахад хэн хожсон бэ?

1 Азербайжан

ЗХУ задарсны дараа Азербайжан чөлөөт эдийн засгийн тогтолцоо руу шилжсэн билээ. Тэгвэл тус улсын эрх баригчид эдийн засгийн шинэчлэлт зоригтой хийж, ашигтай газрын тосны хэлэлцээр байгуулсны үндсэн дээр Азербайжан улс хүчирхэгжсэн байна.

Тус улсын өнгө төрх аажмаар хуучин Зөвлөлтийн үеийн төрхнөөсөө салсан бөгөөд Азербайжаны нийслэл Бакуд ирсэн хүмүүс тус хотын тэнгэр баганадсан шилэн барилгуудыг хараад гайхдаг аж. Мөн Баку нь Каспийн тэнгисийн эрэг дээр байрлах зөөлөн уур амьсгалтай хот учраас наран шарлагын газруудаа жуулчдыг татах гол хөшүүрэг болгон хөгжүүлж чаджээ. Түүнчлэн тус хот саяхан Европын спортын наадам, жудо бөхийн ДАШТ, UEFA-ийн "Europa" лигийн финалын тоглолтыг хүлээн авч зохион байгуулсан зэрэг нь тус улс олон улсын тавцанд хэрхэн нэр хүндтэй болж байгааг илтгэсэн хэрэг билээ.

Азербайжан

2 Казахстан

Казахстан нь дэлхийд цөмийн энергийн нөөцөөрөө нэгт ордог улс юм. Гэхдээ энх тайвныг хадгалах үүднээс цөмийн зэвсгээс бүрэн татгалзсан байна. Мөн тус орон нь байгалийн бусад баялгийн нөөцөөрөө ч бас дэлхийд тэргүүлдэг юм.

Казахстан нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас хамгийн хөгжингүй нь гэж тооцогддог. Нийслэл болох хуучнаар Астана, одоогийн Нур Султан хот нь Дубай, Абу Дабигаас ялгагдахааргүй жуулчдыг татдаг сайхан газар болжээ. Өдгөө Казахстан нь өөрийн гэсэн эерэг түүхийг бичиж буй залуу бөгөөд баян улсуудын нэг яах аргагүй мөн юм.

Казахстан

3 Эстони

Эстони ЗХУ-аас хамгийн түрүүнд салсан орон бөгөөд үүндээ огтхон ч харамсдаггүй. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд дундаас өөрсдийн олж авсан эрх чөлөөгөө бүрэн дүүрэн, хамгийн үр шимтэйгээр ашигласан гэдгээрээ тус улс төв азийн болон бусад Балтийн орнуудаас ялгарч чаддаг.   

Европын холбоонд нэгдсэнийхээ дараа Эстони ЗХУ-ын дурсамжаасаа бүрмөсөн салсан бөгөөд өдгөө Зөвлөлтийн үеийн цөөн хэдэн барилга тухайн үеийг сануулах "музей" болон үлджээ. Нийслэл болох үзэсгэлэнт Таллинн хот нь жил бүр хэдэн сая жуулчид татдаг томоохон аялал жуулчлалын төв болж чаджээ.

Эстони

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()