1
Илүү их шүүс авах
Нимбэг, лайм, жүрж зэрэг жимсийг 20 секунд орчим халаагаад дараа нь шахахад илүү их шүүс гардаг.
2
Шилэн савыг халдваргүйжүүлэх
Эхлээд халдваргүйжүүлэх савнуудаа угаана. Дараа нь ёроолыг нь дөнгөж далдлахуйц хэмжээний ус хийгээд печь дотор хооронд нь зайтай тавина. Ингээд хамгийн халуун тохиргоон дээр 3 минутын турш печийг ажиллуулснаар савнууд халдваргүйжих болно.
3
Махны модны үнэр арилгах
Эхлээд нимбэг зүсээд модон дээрээ үрээрэй. Дараа нь 5 минутын турш богино долгионы зууханд халаасны дараа үнэр нь арилсан байна.
4
Байцаа болгох
Байцааг дангаар нь болгох шаардлагатай бол эхлээд угаагаад, ишийг нь аваад печь рүү хийж 10 орчим минут халаана.
5
Амтлагчны үнэр, амтыг сэргээх
Удаан хадгалсан амтлагч амт болон үнэрээ алддаг шүү дээ. Хэрвээ тэдгээрийг сэргээхийг хүсвэл печьний тохиргоог хамгийн халуун дээр тавиад 10-15 секунт халаагаарай.
6
Сонгины аагийг арилгах
Сонгины доод болон дээд талыг хэрчиж аваад 30 секунд дунд зэргийн тохиргоогоор халаахад ааг нь бүрэн арилах болно.
7
Зуурмагийг түргэн хөөлгөх
Хэрвээ гурилын зуурмагийг түргэн хугацаанд хөөлгөх хэрэгтэй бол печь рүү хийж 3-4 минут халаагаад 5-6 минут амраагаарай.
8
Ногоо хатаах
Хэрвээ та төрөл бүрийн ногоо болон эмийн ургамал хатаах хэрэгтэй бол зуухандаа хийгээд 1 минут халаахад л болно.
9
Хатсан талхыг зөөлрүүлэх
Эхлээд салфетка норгоод талхаа ороож тавиад 1 минут халаахад ямар ч талх зөөлөрнө. Эсвэл хатсан талхныхаа дэргэд аягатай ус тавиад арай удаан халаагаарай.