1. Өвс
Ногоон зүлэг хэдий сайхан ч маш муухай толбо үүсгэдэг. Хэрвээ таны хувцас дээр өвсний ногоон толбо үүссэн бол угаах гэж яаралгүй толбо арилгагч түрхээд 15 минут байлгаарай.
Мөн цуу болон түүнээс 2 дахин их усыг хооронд нь сайтар холиод толботой хэсгээ сойзоор үрж, дараа нь угаах хэрэгтэй.
2. Цус
Түргэн тусламжийн сувилагчид хувцасныхаа цус тогтсон хэсгийг хүйтэн усаар зайлаад, хуурай алчуураар арчихыг зөвлөдөг. Гэхдээ хуурайгаар арчихдаа аль болох их цус шингээж авахыг хичээгээрэй. Дараа нь өнөөх толбоо ус төрөгчийн хэт ислээр хүчтэй дарж арчихад ид шидийн мэт алга болдог гэнэ шүү.
Хэрвээ машины бүрээс юм уу, хивсэн дээр чинь цус тогтсон бол мөн хүйтэн усаар зайлаад, хуурайгаар арчих аргыг ашиглаж болно. Гэхдээ 2 аяга хүйтэн усанд нэг халбага аяга угаагч шингэнийг хийж туршаарай. Мөн амьтны толбонд зориулсан хивс угаагч шингэнийг ашиглаж болно.
3. Кетчуп
Эхлээд толбо тогтсон хэсгээ крантны усанд барьж, зайлна. Дараа нь шингэн угаалгын нунтаг түрхээд хэдэн минут байлгасны дараа сайтар зайлаарай. Та аль болох их кетчуп арилгатлаа энэ үйлдлийг давтах хэрэгтэй. Дараа нь хувцсаа бүхэлд нь угаахдаа толбо арилгагч хэрэглэхийг зөвлөж байна.
4. Шүдний оо
Та юун түрүүнд оо-ныхоо наалдамхай хэсгийг арилгаад, нойтон алчуураар арчаарай. Дараа нь бүлээн усанд хэдэн дусал угаалгын шингэн хийгээд түүгээрээ үргэлжлүүлэн арчина. Эцэст нь цэвэрхэн алчуураар арчиж, бүлээн усаар зайлаад хувцсаа агаарт хатаагаарай.
5. Улаан дарс
Дарс болсон хэсгийг аяганы амсар дээр тавьж бүтээгээд резинээр бэхэл. Дараа нь тухайн хэсэг дээрээ нэлээд их давс цацаад, нэвт халуун ус асгаж толбо хэрхэн алга болохыг хараарай. Сүүлд нь угаалгын машинаараа угаахад л хангалттай.
6. Тос
"Dawn" эвсэл "Sunlight" зэрэг петролиумтай бүх төрлийн аяга угаагч шингэнүүд тос арилгах үйлчилгээтэй байдаг. Энэ нь аяга, тавгийг гялалзуулах үүрэгтэй байдгаас гадна хувцсан дээр ч ижил үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс тосны толбыг тус шингэнээр уусгаж норгоод хэсэг хугацаанд шингэхийг нь хүлээгээд, дараа нь угаалгын машинаараа угаагаарай.
7. Кофе
Шинэхэн тогтсон кофены толбыг ар талаас нь хүйтэн усанд бариад л арилгаж болно. Гэхдээ дээрх арга бүтэхгүй байвал шингэн угаалгын нунтгаар үрээд 3-5 минут байлгаарай.
Харин хуучин толбыг арилгах гэж байгаа бол тухайн хэсэг дээрээ угаалгын нунтаг түрхэж, хүйтэн усанд хийгээд 5 минут тутамд үрж угаагаарай. Хэрвээ 30 минутын дараа ч толбо байсаар байвал бүлээн усанд дахиад 5-15 минут байлгаад сайтар зайлах хэрэгтэй. Мөн та цагаа хэмнэмээр байвал гельний толбо арилгагчийг туршаад үзээрэй. Энэ нь хувцасны мяндас бүрд шингэж, толбо арилгахад тусалдаг.
8. Үнэр дарагч
Үнэр дарагчаас болж үүссэн цагаан судлуудаас болж та заавал шинэ цамц авах шаардлагагүй. Учир нь трико, шилэн оймс эсвэл зөөлөвчтэй өлгүүрийн хөөсөн резинээр л тэрхүү толбыг арилгаж болдог юм. Хэрвээ эдгээр зүйлс танд байхгүй бол толботой хэсгээ цамцныхаа даавуутай хооронд нь үрж болох юм.
9. Нүүрний будаг
Хэрэв өө дарагч, нүдний харандаа, хацар өнгөлөгч, зовхины эсвэл сормуусны будаг бол хувцсаа угаахаасаа өмнө толбо арилгагч түрхэхэд л хангалттай.
Харин уруулын будаг, уруул өнгөлөгчийг арилгахад төвөгтэй байдаг учир угаасны дараа толбо арилаагүй байвал хуурай цэвэрлэгээний уусгагч ашиглаж порлоноор зүлгээд үзээрэй.
10. Гулгидас
Энэ тохиолдолд хувцсаа зүгээр л угаалгын нунтгаар угаагаад наранд хатаагаарай. Хэрвээ угаалгын нунтаг арилгаж чадаагүй бол нарны цайруулах шинж чанар үүнд тус болно. Харин хүүхдийн тэжээл химийн бүтэцтэй байдаг учир толбо нь арилахад хэцүү байдаг. Тиймээс ширүүн сойзоор сайтар үрээд, толботой хэсэг рүүгээ ахиухан хүнсний сода цацаад, газжуулсан ус асгаж, хөөсөрч дуустал нь дэвтээгээрэй. Дараа нь энгийн угаалтаараа угаах хэрэгтэй.
11. Шавар
Хувцсан дээрх шаврыг хатсаных нь дараа сэгсэрч унагаад соруулж авах хэрэгтэй. Дараа нь шингэн угаалгын нунтгаар үрээд 15 минут дэвтээнэ. Мөн толботсон хэсгийг хуруугаараа хэдэн минутын давтамжтайгаар үрэх хэрэгтэй ба хэрвээ 15 минутын дараа арилаагүй байвал толбо арилгагч гель эсвэл цацлага хэрэглэж 5 минут орхино. Эцэст нь угаалгын нунтгаараа угаагаарай.
12. Будаг
Цаасан алчуураар аль болох их будаг арчиж авахыг хичээ. Хэрвээ будаг чинь хуурай бол иргүй хутга юм уу, халбагаар хусаад үзээрэй. Харин усан суурьтай будаг бол хувцсаа бүлээн усанд толбыг нь арилтал зайлаад, угаалгын нунтгаар угаагаарай. Түүнчлэн тосон суурьтай будгийг арилгахдаа толботой хэсэг дээрээ давирхайн шүүс түрхээд дараа нь усаар зайлж угаадаг гэдгийг санаарай.
13. Бэх
Бэх арилгах аргууд даавууны төрлүүдээс хамаарч өөр өөр байдаг. Гэхдээ ихэвчлэн архи эсвэл цуу болон аяга угаагч шингэний холимог уусмалаар арчаад энэхүү асуудлыг шийдэж болдог.
14. Маркер
Толботой болсон хэсгээ норгоод тосон бус үсний цацлага цацаж, цаасан алчуураар арчаарай. Мөн толбон доороо цаасан алчуур тавиад архиар үрж болно. Бас нэгэн сонирхолтой арга бол толботой хэсгээ сүүнд дэвтээх байдаг. Гэхдээ та толбоо арилтал сүүгээ ойр ойрхон шинэчлэхээ мартав аа.
15. Жимсний шүүс
Та жимсний толбоны ойр хавьд шингэн угаалгын нунтаг битгий хүргээрэй. Учир нь толбо арилахааргүй болох нь бий. Түүний оронд цагаан цуугаар толботой хэсгээ арчаад хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Хэрвээ тэгээд ч арилахгүй байвал хоол боловсруулах энзим шахмал (торгон юм уу, ноосон хувцсан дээр энэ аргыг ашиглаж болохгүй) түрхээд 30 минут хүлээж хатаагаад, усаар зайлаарай.