Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Инвескор ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож Монголын хөрөнгийн биржийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн арилжааг эхлүүлэн хүндэтгэлийн цанг цохилоо.
“Инвескор ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаална.
Энэхүү IPO нь Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO болж буйгаараа онцлог бөгөөд тус компанийн андеррайтераар “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.
“Инвескор ББСБ” ХК-ийн ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лхагва гарагт 18:00 цагаас Шангри-ла зочид буудлын Ballroom танхимд болох тул хөрөнгө оруулагч та бүхнийг хүрэлцэн ирж ТҮҮХЭН IPO-нд оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх холбоос: http://bit.do/invescore-ipo
Мөн Та “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн хөрөнгө оруулагч болохыг хүсвэл дараах зааврын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно уу.
1. Үнэт цаасны данс нээлгэх
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудаас сонгон, үнэт цаасны дансаа нээлгэнэ.
2. Мөнгө байршуулах
Өөрийн үнэт цаасны дансанд хувьцаа худалдан авах мөнгөн хөрөнгийг дараах зааврын дагуу байршуулна.
Хүлээн авах банк
|
Арилжааны төлбөр тооцооны төв
|
Дансны нэр
|
Таны нэр /Овог бичихгүй/
|
Дансны дугаар
|
12 оронтой данс /Брокероос авах/
|
Гүйлгээний дүн
|
Хувьцааны үнэ + Арилжааны шимтгэл
|
Гүйлгээний утга
|
Овог нэр, регистрийн дугаар
|
3. Захиалга өгөх
ТиДиБи Капитал ҮЦК эсвэл өөрийн сонгон үйлчлүүлж буй үнэт цаасны компанидаа хандан, тухайн үнэт цаасны компанийн хүлээн зөвшөөрсөн дараах хэлбэрүүдээр арилжаанд оролцох захиалгаа өгөх боломжтой.
- Өөрийн биеэр үнэт цаасны компанид хандан захиалга өгөх
- Утсаар захиалга өгөх
- Онлайн үйлчилгээгээр зайнаас захиалга өгөх
4. Хувьцаа эзэмшигч болох
Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргаснаар таны үнэт цаасны дансанд хувьцаа байршина.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.