Орон байрны гал түймрээс амьд гарах 6 алтан дүрэм

Бид мууг зөгнөх дургүй байдаг учир зарим хүндрэлтэй нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй сандарч, тэвдэх нь бий. Тиймээс өөрийн азандаа найдалгүйгээр аюул тулгарч, гэнэтийн осол тохиолдох үед хэрхэн амь насаа аврах талаарх мэдлэгтэй байх нь чухал юм. Ингээд танд орон байрны гал түймрийн үед хамгийн түрүүнд юу хийх ёстой болохыг зааж өгье.

Орон байрны гал түймрээс амьд гарах 6 алтан дүрэм

1 Танд хамгийн ойр аюулгүй гарцыг сонго

Галын дохио дуугарч хүмүүс бүгд гарах гэж яарч байвал төв хаалга, граж, машины зогсоол руу гардаг хаалга, эсвэл найдвартай онгорхой байгаа гэж бодсон хаалга руу яарах хэрэгтэй.

Хэрэв бүр хаашаа гарахаа мэдэхгүй байвал аль болох хүнгүй газар очиж зогсоод хүмүүсийн явж буй урсгалыг хараарай. Хэрвээ хаалга дээр том түгжрэл үүсээгүй байвал хаалга онгорхой гэсэн үг тул та тэднийг дагаж болно.

Мөн авто машины зогсоол, граж руу анхаарлаа хандуулаарай. Учир нь гражны хана ихэнхдээ гал нэвтрэхгүй материалаар хийгдсэн байдаг бөгөөд хаалга нь үргэлж гудамж руу шууд гардаг. Ямар ч тохиолдолд цахилгаан шат хэрэглэж болохгүй.

Танд хамгийн ойр аюулгүй гарцыг сонго

2 Олон хүн цугласан газраас аюулгүй гарах нь

Хэрвээ та олон хүний дунд байгаа бол хүмүүсийн хамгийн том урсгалыг дагаарай. Гараа урдаа зөрүүлж барьснаар шахцалдааны үед амьсгалахад хялбар байна.

Мөн хүүхдээ энгэртээ тэврэх хэрэгтэй ба хамгийн аюулгүй байрлал нь хүүхэд чинь таны хүзүүнээс зүүгдэн тэвэрч, бэлхүүсээр чинь хөлөөрөө ороох байдаг.  

Гүйж гарахдаа болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд хэрвээ унасан бол хэн нэгний хөл, эсвэл хувцаснаас зуурч дээшээ босоорой.

Олон хүн цугласан газраас аюулгүй гарах нь

3 Гарах боломжгүй бол ариун цэврийн өрөөнд ор

Гүйж гарах боломжгүй болсон бол ариун цэврийн өрөөнд орох хэрэгтэй ба хаалганы бариул дээр нь ороолт эсвэл гадуур хувцсаа үлдээгээрэй. Гал сөнөөгчид энэ дохиогоор дотор хүн байгаа гэдгийг мэдэх болно.

Дараа нь хувцаснуудаа тайлаад хүйтэн усаар норгож, хаалганы бүх нүх сүвийг нойтон хувцсаараа битүүлээд, тусламж ирэхийг хүлээх хэрэгтэй.

Гарах боломжгүй бол ариун цэврийн өрөөнд ор

4 Цонхыг зөв ашигла

Хэрвээ та 3-аас доош давхарт, таазных нь өндөр 3 метрээс хэтрэхгүй газарт байгаа бол цонхыг гарцаар ашиглаж болно. Хэдийгээр 5 метрээс үсрэх аюултай ч бүр 9 метрээс үсрээд амьд үлдэх магадлал өндөр байдаг. Харин үүнээс дээш бол найдвар байхгүй гэдгийг санаарай.

Хэрвээ та насанд хүрсэн хүн бол 3 давхрын цонхноос үсэрч болно. Хөлөө хугалсан ч амьд үлдэх магадлал өндөртэй. Харин хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд энэ үсрэлтийг давж чадахгүй тул оролдоод хэрэггүй юм.

Ингээд та үсрэхээр шийдсэн бол харайн үсэрч болохгүй, харин гараараа цонхны тавцангаас дүүжлэгдээд, хөлөө хагас нугалсан байрлалтайгаар унана. Газардахдаа аль болох хажуугаараа унахыг хичээх нь зөв. Хэрэв зөөлөвч дэвсгэр рүү үсрэх гэж байвал босоогоороо биш нуруугаараа унах хэрэгтэй.

Үүнээс гадна агааржуулалтын хоолойноос аль болох хол газраас үсрэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэрвээ та 3-аас дээш давхарт байвал:

Цайвар өнгийн хувцсаар даллаж бусдын анхаарлыг татаарай. Дотор амьсгалах боломжтой байвал цонхоо онгойлгох хэрэггүй. Учир нь салхи, агаарын нөлөөгөөр гал улам их асдаг.

Хэт их утаатай байгаа тохиолдолд чадах чинээгээрээ цонхоор цухуйх, эсвэл цонхны тавцан дээр гарч зогсох хэрэгтэй.

Цонхыг зөв ашигла

5 Утаагаар дүүрсэн тохиолдолд ханаар баримжаа ав

Гал гарсан ихэнх тохиолдолд хүмүүс шатаж бус угаартаж амиа алддаг. Тиймээс утаа дүүрсэн өрөөнөөс гарахдаа нойтон даавуугаар нүүрээ дарж гарах хэрэгтэй. Хэрвээ ус байхгүй бол хувцсан дээрээ шээж болно. Онцгой нөхцөл байдалд энэ бол амьд гарахад зайлшгүй туслах арга гэдгийг хүүхдүүддээ зааж ойлгуулаарай.

Хэт их утаатай, юу ч харагдахгүй үед хана тэмтрэн баримжаалж, аль болох бөхийж эсвэл мөлхөж хаалга руу ойртох хэрэгтэй.

Утаагаар дүүрсэн тохиолдолд ханаар баримжаа ав

6 Хувцас тань шатаж байвал газар унаад өнхөр

Хэрвээ таны хувцас шатаж эхэлсэн бол гүйж хэрхэвч болохгүй. Харин шууд зогсоод газарт унаж өнхрөх хэрэгтэй. Галын дөл үргэлж өөдөө байдаг тул хэвтээ байрлалд байснаар та үс, толгойгоо шатахаас сэргийлнэ. Хэрвээ өөр хүний хувцас шатаж байвал түүнийг зузаан хувцас, хивс, дэвсгэрээр яаралтай хучих нь зүйтэй.

Хувцас тань шатаж байвал газар унаад өнхөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()