Ном унших хурдаа 3 дахин нэмэгдүүлэх арга

Уншихаар төлөвлөсөн номын жагсаалт тань нэмэгдсээр байгаа ч эхэлж чадахгүй л байна уу? Зузаан зузаан номыг унших гэхээр халширч, цаг зав гаргаж чадахгүй байгаа юм биш биз? Зав чөлөөгөөрөө олон ном уншиж, мэдлэгээ байнга тэлж байхыг хүсдэг бол дараах аргуудыг бид танд санал болгож байна.

Ном унших хурдаа 3 дахин нэмэгдүүлэх арга

АНУ-ын бичгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн томоохон компани “Staples” янз бүрийн салбар, мэргэжлийн хүмүүсийн унших хурдыг шалган судалгаа хийж, насанд хүрсэн хүн минутад дунджаар 300 үг уншдаг гэсэн дүгнэлт гаргажээ.

Гэхдээ хурдан уншихаас илүүтэй ойлгож унших нь чухал. Хэт хурдтай уншихад нарийн мэдээллийг алдаж, эргүүлж санахад хүндрэл гардаг байна. Хэдий тийм ч ерөнхий ойлголтоо алдалгүйгээр унших хурдаа бага багаар нэмээд явж чадвал асуудалгүй аж.

Борлуулалтаараа тэргүүлж байсан “Долоо хоногт дөрвөн цаг ажиллах нь” номын зохиогч Тим Феррис (Tim Ferris) нь дараах хоёр аргыг баримталснаар унших хурдаа гурав дахин нэмэх боломжтой гэж зөвлөжээ.

1 Харандаа бариад мөр хөөж унших

Санамсаргүй мөр алгасаж унших, эсвэл уншсан мөрөө өөрөө ч мэдэлгүй дахиад уншчих тохиолдол байдаг шүү дээ. Өөртөө унших газраа зааж өгснөөр унших хурдыг удаашруулдаг иймэрхүү жижиг алдаанууд гаргахаа болино.

Харандаа бариад мөр хөөж унших

2 Орхиж унших

Мөрийн эхнээс гурван үг алгасаж эхэлж, мөрийн төгсгөлийн гурван үгийг орхино. Тэгээд алгассан үгсээ юу байсныг үргэлжлүүлэх явцдаа өөрөө таах гэж оролдох хэрэгтэй. Ойлгохгүй байгаадаа санаа зовох хэрэггүй, үүний гол зорилго нь хурдан уншилтад нүдээ дасгахад оршиж байгаа юм. Үүнийг олон удаа давтсанаар унших хурд, ойлгох чадвар хоёул нэмэгдэж эхэлдэг байна.

Орхиж унших

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()