1
Василий Александрович Архиповд хүн болгон амь насаараа өртэй
Хүн болгон Василий Александрович Архиповыг хэн гэдгийг мэдэхгүй. Гэвч тэрбээр 1962 оны аравдугаар сард манай дэлхийд цөмийн дайн гарахаас сэргийлж чадсан нэгэн билээ.
Тухайн үед Кубын хямрал болж байсан бөгөөд ЗХУ, АНУ-ын харилцаа ширүүсэж, өдрөөс өдөрт дордож байв.
Зэвсэгт дайн хэзээ эхлэх нь өдөр хоногийн л асуудал байлаа. Тэр үед АНУ, Итали болон Турк улсууд баллистик пуужингуудаа ЗХУ руу чиглүүлсэн байсан бол ЗХУ өөрийн пуужингуудаа Куб руу байрлуулсан байжээ.
Харин Архипов нь ЗХУ-ын тэнгисийн цэргийн офицер байсан ба Кубийн хямралын үед В-59 шумбагч онгоцны командлан захирагчийн орлогч байв.
1962 оны аравдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын 11 ширхэг сөнөөгч, шумбагч онгоцнууд Кубын ойролцоо Зөвлөлтийн В-59 шумбагчийг илрүүлж, хараандаа авсан юм. Хэдий В-59 шумбагч олон улсын усан замд байсан ч Америкчууд гал нээж, тэднийг эх газарт гарч ирж, бууж өгөхийг хүсжээ.
Харин тухайн үед В-59 шумбагч олон хоногийн турш Москватай холбоогүй байсан бөгөөд хөлгийн ахмад Америк, Зөвлөлтийн хооронд аль хэдийн дайн эхэлчихсэн юм байна гэж бодоод цөмийн торпедогоор галлахад бэлэн болоод байв.
Гэхдээ В-59 шумбагчийн ахмад тропедогоор галлахаасаа өмнө Архиповоос зөвшөөрөл авах хэрэгтэй байжээ. Харин Архипов энэ тушаалын эсрэг байв. Мөн шумбагчийн агааржуулах төхөөрөмж саатаж байсан тул онгоц дотор ихэд халуун болж, нүүрс төрөгчийн давхар ислээр дүүрч байсан гэдэг.
Архипов арай хийн ахмадаа ятгаж, Москвагаас хариу ирэх хүртэл хүлээхийг хүсжээ. Азаар түүний энэ үйлдэл нь цөмийн дайн эхлэхээс сэргийлж чадсан түүхтэй билээ.
2
Станислав Петров: “Дэлхий ертөнцөд цөмийн дайн дэгдэхээс аварч чадсан эр”
Хүйтэн дайн үргэлжлэхийн хэрээр хоёр улсын хоорондын харилцаа улам муудаж цөмийн дайн эхлэх хандлагатай болж байх үед тэрбээр хоёр дахь ухаалаг шийдвэрийг гаргасан нэгэн юм. Энэ үйл явдал нь 1983 оны есдүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд энэ өдөр Станислав Петров цөмийн дайралтаас сэргийлэх төвд ээлждээ гарч байжээ.
Гэнэтхэн тус төвд Америкаас 6 пуужингийн дайралт ирж байна хэмээх мэдээлэл ирсэн ба Петров үүнийг шууд л худлаа түгшүүр гэдгийг мэдсэн юм. Тиймээс Зөвлөлтийн цэргийн протоколыг зөрчиж Зөвлөлтийн талаас цөмийн хариу цохилт үзүүлэхээс сэргийлжээ. Тэрбээр уг үйлдлийнхээ хариуд ажилгүй болно гэдгээ мэдэж байсан ч түүний шийдвэр олон хүний амь насыг аварна гэдэгт итгэлтэй байжээ.
Хэрвээ Петров Америкийн дайралтыг хуурамч түгшүүр гэдгийг таниагүй бол удирдах албан тушаалтнууд нь АНУ-ын эсрэг пуужин нисгэх байсан юм. Гэхдээ хожим нь түүний зөв байсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд системийн алдаанаас болж хуурамч түгшүүр бий болсон байжээ.
Хожим Петров тухайн үйл явдлыг тайлбарлахдаа: “Удаа дараа 5 пуужин нисгэх ямар ч боломжгүй” гэж үзээд дээрх шийдвэрийг гаргаснаа хэлжээ. Мөн тухайн үед цөмийн дайралтыг илрүүлдэг технологи шинэ байсан тул алдаа гаргах магадлал өндөр байсан аж.
Гэхдээ 2013 онд Петров нэгэн ярилцлагадаа хуурамч түгшүүр байсан эсэхийг 100 хувь мэдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.