Нууцыг нь хэн ч тайлж чадаагүй эртний гайхалтай технологиуд

2019-05-16, 13:32
8,024

Бидний өнөөдрийн ололт бүхэн эрт цагийн эрдэмтэдтэй салшгүй холбоотой байдаг билээ. Мөн өнгөрсөн үеийн эрдэмтдийн тэдгээр нээлтүүдийг орчин үеийнхтэй харьцуулж болшгүй юм. Ингээд та бүхэндээ одоо хэр нь нууц тайлаагүй байгаа эртний 6 технологийн талаарх мэдээллийг хүргэж байна. Танд бидний бэлтгэсэн мэдээ таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Нууцыг нь хэн ч тайлж чадаагүй эртний гайхалтай технологиуд

1 Чөлөөт эрчим хүч

Никола Тесла нь хосгүй зохион бүтээгч, шинийг эрэлхийлэгч нэгэн байсан бөгөөд олон суут технологиудыг бүтээсэн билээ. Тэрбээр 1901 онд дэлхийн өнцөг булан бүрд эрчим хүч түгээх чадалтай Ворденклиф нэртэй цамхгийг барьсан юм.

Харамсалтай нь Теслагийн ажлыг хүмүүс санхүүжүүлэхээ зогсоож  төд удалгүй цамхгийг нь нураажээ. Мөн түүнийг нас барсны дараа ажлынх нь тэмдэглэлийн нэг хэсэг хулгайд алдагдаж нөгөө хэсэг нь ор мөргүй алга болсон гэдэг.

Чөлөөт эрчим хүч

2 Зүрх сэтгэлийн дуу хоолой

Хипогей Хал-Сафлиен нь хамгийн эртний газар доорх хорогдох байр юм. Мөн дотор нь “Оракулын өрөө” хэмээх нэгэн сонирхолтой хэсэг байдаг бөгөөд тэнд аяархан, баргил хоолойгоор эрэгтэй хүн дуугарвал ойр орчмын бүх газарт дуу нь цуурайтаж бусад чимээнүүд дарагддаг байна.

Эрдэмтэд одоог хүртэл энэ газрын нууцыг тайлах гэж хичээж байгаа. Гэхдээ тэд уг газарт хүмүүс дуу хоолойг бүхэл биеэрээ мэдэрдэг бөгөөд ухаан бодол нь өөрчлөгдөж, хий юм хардаг байх магадлалтай гэж үзжээ.

Зүрх сэтгэлийн дуу хоолой

3 Ликургийн хундага

Эртний Ромын энэ хундага дээр Ликург хааны насан эцэслэж буйг дүрсэлжээ. Хамгийн сонирхолтой нь уг хундага дотор нь юу хийснээс шалтгаалж өнгөө өөрчилдөг юм. Хундаганд шингэн зүйл хийгээд сүүдэрт тавивал ногоо өнгөтэй болдог бол гэрэлд улаан болж өөрчлөгддөг ажээ. Мөн хэрвээ ус хийвэл цэнхэр өнгөтэй, масло хийвэл улбар шар болж хувирдаг.

Эрдэмтэд алт болон мөнгөний хольцоор хийгдсэн энэ хундагыг дотор нь хийсэн шингэн зүйлийн хольцыг буюу бохир эсэхийг шалгахын тулд ашигладаг байсан гэж үзжээ. Тэгэхээр эртний гар урлаачид болон дархад бидний одоогийн хэлж заншсанаар, нанотехнологийг ойлгодог байсан болж таарч байна. Мөн өнөөдрийг хүртэл ийм хундагыг хэн ч, хаана ч дахин хийж чадаагүй байгаа шүү дээ.

Ликургийн хундага

4 Уян хатан шил

МЭ 14-37 онуудад уян хатан, нугардаг шилийг бүтээсэн нэгэн гар урлаач амьдардаг байсан аж. Тэрбээр өөрийн олж нээсэн материалаараа Ромын эзэн хаан Тиберийд зориулж хундага урлаж өгч байжээ. Эзэн хаан Тиберий уг хундагыг газар шидэхэд хагараагүй бөгөөд тэрбээр энэхүү гайхалтай материалыг алт мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй хэмээн өгүүлж байсныг түүхэнд дурдсан байдаг.Тиймдээ ч тус материалыг гаргаж авах, урлах ухааныг олонд түгэхээс нь эмээж шилэн гар урлаачийг цаазлахыг тушааж байжээ.

Уян хатан шил

5 Грекийн бамбар/гал

Византын эзэн гүрний усан цэргүүдийн далайд тулаан хийхдээ ашигладаг байсан шатамхай зүйлийг Грекийн бамбар/гал гэж нэрлэдэг. Харин энэ нь зөгийн балаар бүрхэгдсэн, 25-30 метр урт шатаж буй оосор байжээ. Мөн уг галыг огт унтрааж болдоггүй байсан бөгөөд усан дээр ч асдаг байж. Он цагийн эрхэнд энэ галын оронд дарь ашиглах болсон ба Грекийн галыг хийх аргыг олон түмэн мартжээ.

Грекийн бамбар/гал

6 Бүх хорын ерөндөг

Митридат VI нь МЭӨ 120-63 онуудад Понтийн эзэнт гүрний хаан байсан юм. Тэрбээр үргэлж өөрийг нь хэн нэгэн хордуулахвий хэмээн айдаг байсан бөгөөд 7 жилийн турш өөр дээрээ янз бүрийн хор туршиж, тэднээсээ дархлаатай болжээ. Ийнхүү нийт 54 орцтой бүх хорын ерөндгийг бүтээж чадсан байна.

Митридатыг нас барсны дараа эмч нар тус ерөндөг нь үнэхээр бүх хорыг устгаж байсныг олж илрүүлсэн ба түүнийг нь Митридациум буюу Териак хэмээн нэрлэжээ. Харин орц, найрлага, хийх арга нь нууц хэвээрээ үлдсэн юм.

Бүх хорын ерөндөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()