Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Миний бие он гарсаар Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн тоог нэгээр нэмэгдүүлсэн юм. Түгжрэн түгжрэн машин унах төвөгтэй ч тааваараа суугаад зорьсон газартаа хүрнэ гэдэг автобусанд зоо паркын амьтад шиг зогсоогоороо шахдалцаж явснаас хамаагүй дээр шүү. Заа тэгээд салхи исгэрсэн саруулхан өглөө түгжрэлд дунд түнтэгнэнхэн явахад шидэт дохиур барьсан шинэхэн хувцастай цагдаа ах яалт ч үгүй дохилоо шүү. Жолооч болоод удаагүйг ч хэлэх үү ямар дүрэм зөрчиж яаж тэнэгтсэн бол гэж тэрхэн зуур бодоод амжив. Тэр ч ирлээ, амрыг эрье! гэлээ. Би ч мэдэн будилсан царай гарган сайн уу гэх зуур үнэмлэх, бичиг баримтаа гэв. Удалгүй өө та чинь өнгөрсөн оны татвараа төлөөгүй юм байна гэх нь тэр. Саяхан жолооч болсон би татвар төлөх манатай л явна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.