Зурхайн орд бүрийн онцлогт тохирсон мэргэжлүүд

2019-05-11, 16:04
11,373

Хэрэв та ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо хараахан шийдээгүй, эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол оройтохоосоо өмнө өөрийн зурхайн ордны онцлогт тохирсон мэргэжлийг эзэмших талаар бодоод үзээрэй. Магадгүй таны амжилтад хүрэх замын тань эхлэл тавигдах ч юм бил үү. 

Зурхайн орд бүрийн онцлогт тохирсон мэргэжлүүд

1. Хонь

Хонины ордныхон ихэвчлэн эрч хүчтэй, өрсөлдөх чадвар сайтай, зоригтой хүмүүс байдаг учраас цагдаа юм уу, гал сөнөөгч гэх мэт баатарлаг мэргэжлүүдийг сонговол амжилтад хүрэх магадлалтай.
Мөн хонины ордны хүмүүс хэл ярианы чадвар сайтай байдаг учраас зар сурталчилгааны алба гэх мэт олон нийттэй харилцах руу чиглэсэн салбарт шилдэг нь байж чаддаг. Тийм учраас тэдний зан чанар, чадвар сонирхолд гайхалтай зохицох мэргэжлүүд бол удирдагч, цэрэг, аврагч, мөн төрийн алба болон хэвлэл мэдээлэлтэй холбоотой бүх төрлийн мэргэжлүүд юм. 

2. Үхэр

Үхрийн ордныхон тогтвор суурьшилтай байдлыг эрхэмлэдэг бөгөөд тэдэнд ажлаа сайн хийгээд л, амралтаа цагт нь аваад явж байх нь амар тайван, сайхан санагддаг. Энэхүү ордны хүмүүс үнэнч шударга зантай, багаар ажиллах чадвартай байдаг учраас нягтлан бодогч, сурган хүмүүжүүлэгч, инженер, хуульч, дизайнер, мөн тогооч гэх мэт мэргэжлийг эзэмшвэл зохино. 

3. Ихэр

Ихрүүд ихэвчлэн ой ухаан шаардсан, толгой ажиллуулсан ажилд дуртай бөгөөд нэг дор олон ажлыг амжуулах онцгой чадвартай байдаг учир нэгэн хэвийн уйтгартай ажлыг тэвчиж чаддаггүй. Ихрийнхний онцлог шинж чанарт гайхалтай тохирох мэргэжлүүд бол хөрөнгийн биржийн ажилтан, техникийн дэмжлэг үзүүлэх албаны оператор, багш, архитектор, аврагч юм.

4. Мэлхий

Мэлхийний ордныхон эмзэг мэдрэмтгий зантай учраас бусдад туслах, ядарсан нэгнийг халамжлах үүрэгтэй ажлуудыг гайхалтай сайн гүйцэтгэдэг. Гэвч энэ нь тэднийг зөвхөн хүүхэд, хөгшчүүлтэй ажиллах ёстой гэж байгаа юм биш шүү. Учир нь тэд уян хатан зан чанар, нягт нямбай байдлыг хослуулсан жинхэнэ удирдагч байж чаддаг юм.

Энэ ордны хүмүүс маш сайн зөвлөгчид ба ямар ч үед бусдыг сонсох, ярилцах, ойлгож хамгаалахад бэлэн байдаг учир нийгмийн ажилтан, болон хүүхэдтэй холбоотой бүх төрлийн мэргэжилтэн, хуульч, багш, захирал болоход тохиромжтой. 

5. Арслан

Арслангийн ордны хүмүүс зоригтой, эрч хүчтэй, бие даасан, хараат бус байдлаараа үргэлж бусдыг гайхшруулдаг. Тэд хамт олон дундаа нэр хүндтэй байж, ажил үүргээ давуулан биелүүлж олны анхаарлын төвд байхыг эрмэлздэг.

Эзэмшвэл зохих мэргэжлүүд: Захирал, уран бүтээлч, хөтөч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, худалдагч гэх мэт.

6. Охин

Охиныхон бол төгс төгөлдрийг эрхэмлэгчид. Тэд маш нямбай хүмүүс тул бүхий л төрлийн үйлчилгээний ажлын учрыг амархан гэгч нь олж чаддаг. Мөн охиныхонд хүссэн үедээ хэн нэгэнтэй ярилцдаг, бусдад зөвлөгөө дэмжлэг өгөх ажил санал болговол дуртай нь аргагүй зөвшөөрөх болов уу.

Мөн судалгаа, шинжилгээний ажил тэдэнд яг тохирох ба найруулагч, багш, шүүмжлэгч, орчуулагч, социологич, эсвэл мөрдөгч гэх мэт мэргэжлүүдийг эзэмшвэл зохимжтой. 

7. Жинлүүр 

Жинлүүрийн ордныхон хайнга хэрнээ дур булаам, сонирхолтой хүмүүс байдаг. Тэд төрөлхийн удирдагчид бөгөөд өөрсдийн гэсэн орон зайтай байхыг чухалчилдаг. Тийм ч учраас тэд оффисын ажилтан юм уу, чөлөөт уран бүтээлч болоход тохиромжтой. Жинлүүрийнхний зан чанарт нийцэх төрлийн мэргэжлүүд бол удирдагч, дипломатч, бүжигчин, хөтлөгч, сурвалжлагч, аяллын компанийн зуучлагч  юм.

8. Хилэнц

Хилэнцийнхний дунд нийтлэг ажиглагддаг зүйл бол тэд нэг хэсэг хорвоогийн хамгийн залхуу хүмүүс шиг аашилж байснаа гэв гэнэт ажлын төлөө л төрсөн юм шиг хамгийн хичээнгүй нэгэн болж хувирдаг явдал юм. Хэрэв тэд шаргуу ажиллаж эхэлбэл ямар ч сайхан саналаас шууд л татгалзаж орхих ба хэдэн өдрөөр ч хамаагүй эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд уйгагүй зүтгэх нь бий. Түүнээс гадна тэд  оньсого таавар таах дуртай тул толгой ажиллуулсан ажилд маш тохирно. Эрх чөлөөнд дуртай салхи шиг хилэнцийнхэнд хамгийн тохиромжтой мэргэжлүүд бол мөрдөгч, тагнуулч, хуульч, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, мэс заслын эмч, физикч зэрэг юм. 

9. Нум

Нумын ордныхон бол бүтээлч, эрч хүчтэй хүмүүс. Тэд хэрэгтэй үед үргэлж зөв шийдвэр гаргаж чаддаг ба хамгийн шударга удирдагчид байдаг. Нумынхан сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс тул амьтан, байгаль хамгааллын албанд ажиллавал амжилтад хүрэх магадлалтай. Мөн тэд аялах, цэвэр агаарт байх дуртай бөгөөд байнгын ачаалалтай амьдрал тэдний урам зоригийг тэр чигт нь мөхөөж орхих нь бий. Эзэмшвэл зохих мэргэжлүүд: Сайд, редактор, пи-ар ажилтан, дасгалжуулагч болон аялалтай холбоотой бүх төрлийн мэргэжлүүд багтана.

10. Матар

Матрын ордны хүмүүс тун амбиц ихтэй ба үргэлж л бусдаас туслалцаа хүсэж явах нь бий. Тэд шийдэмгий, тууштай, хариуцлага өндөртэй, ёс жудагтай хүмүүс учир дүүрэн зорчигчтой хөлөг онгоцыг ч амжилттай удирдаж чадна. 
Эзэмшвэл зохих мэргэжлүүд: Менежер, редактор, банк санхүүгийн ажилтан, IT инженер, шинжлэх ухаантай холбоотой бүх төрлийн мэргэжлүүд орно.

11. Хумх

Хумхын ордныхон бол хүмүүнлэгийн ухааны авдар л гэсэн үг. Тэд судалгаа шинжилгээ хийх, удирдах албан тушаалд ажиллавал амжилтад хүрэх магадлалтай боловч бусадтай тэрсэлдэх, бослого зарлах дуртай зан нь түүнийг чөлөөт бизнес эрхлэгч байх хэрэгтэйг сануулдаг. 
Тэдэнд тохирох мэргэжлүүд: Эрдэмтэн, зохион бүтээгч, фермер, нисгэгч, дизайнер, хөгжимчин, сэтгүүлч юм.

12. Загас 

Загасны ордныхон бол ухаалаг, шинийг эрэлхийлэгч, сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс юм. Тэд урлагийн, тэр тусмаа дуу хөгжим, бүжгийн төрөлд амжилт гаргах нь олонтой. Энэ ордны хүмүүс бусадтай чин сэтгэлээсээ ярилцаж, зовлонг нь хуваалцах төрөлхийн чадвартай байдаг тул сувилагч, гэмтэл согог заслын эмч, малын эмч, эсвэл сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшвэл тохиромжтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()