Насан туршдаа нэг хостойгоо амьдардаг 11 амьтан

Хүмүүс бид хайртай хүнтэйгээ насаараа амьдрахыг хүсдэг ч тийм бололцоо төдийлөн олддоггүй. Тэгвэл зарим амьтад өөрийн сонгосон хостойгоо үхэн үхтлээ цуг байж чаддаг гэнэ. Бид та бүхэнд бүх насаараа нэг хостойгоо л амьдардаг амьтдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Насан туршдаа нэг хостойгоо амьдардаг 11 амьтан

1 Макарони оцон шувуу

Нийт шувууны төрөл зүйлүүдийн 90 хувь нь хослон амьдардаг ч Макарони оцон шувуу шиг үнэнч шувуу ховор юм. Энэ төрлийн оцон шувуу хостойгоо цуг байхдаа цээжээ дэлдийлгэн толгойгоо хаялан хөндий дуугарч бүжиглэдэг. Дэгдээхийтэй болсон хойноо аав нь хүүхдээ хардаг бол ээж нь анд явдаг. 

Макарони оцон шувуу

2 Канад тогоруу

Хүмүүс дотоод сэтгэлдээ юу мэдэрч байгаагаа дуу шүлгээр илэрхийлдгийн нэгэн адил энэхүү тогоруу нь хостойгоо харилцаагаа улам бататгахын тулд хослон дуулж бүжиглэдэг.

Канад тогоруу

3 Далайн морь

Эрэгчин нь зулзагаа тээдэг гэдгээрээ бусад амьтдаас онцгойрдог далайн морины хувьд хос болохынхоо өмнө хамтдаа сүүлээ нийлүүлж бүжиглэдэг байна. Харин эмэгчин далайн морь эрэгчнээ хардаж бусад эмэгчингүүдтэй өрсөлддөг гэнэ. 

Далайн морь

4 Саарал чоно

Альфа эр чоно өөрийн насан туршдаа хамт амьдрахаар сонгосон гичий чонын хамт сүргээ манлайлах бөгөөд бусад нь тэднийг ямар ч эргэлзээгүй дагадаг. 

Саарал чоно

5 Шар шувуу

Шар шувуунууд өөрсдийн хайрыг илэрхийлэх тусгай хэлтэй байдаг. Эрэгчин нь эмэгчингээ татахын тулд үхсэн хулганаар дайлж, "дуу дуулж" өгдөг аж.

Шар шувуу

6 Австралийн могой гүрвэл

Австралид амьдардаг энэхүү гүрвэл нь жил бүрийн орооны үеэр нэг сонгосон хамтрагчтайгаа л эвцэлдээнд ордог. Эрэгчин нь эмэгчингийнхээ биеийг долоож татах ёстой гэнэ. Эмэгчин гүрвэл нэг сонгосон эрэгчинтэйгээ дор хаяж 20 жил дараалан нийллэгт ордог бөгөөд орооны үеэр хосууд бие биенээсээ салахгүй явдаг гэнэ шүү. 

Австралийн могой гүрвэл

7 Халзан бүргэд

Яг чоно шиг халзан бүргэд нэг л хамтрагчтайгаа эвцэлдээнд ордог. Сонирхолтой нь эр бүргэд нь өндгөө дардаг бөгөөд дэгдээхий болсон хойно нь ч бас хооллож, өсгөх ёстой байдаг гэнэ.

Халзан бүргэд

8 Гиббон сармагчин

Гиббон сармагчин хүнтэй тун төстэй. Тэд нэг нэгэндээ дурлаж, мууцалдаж, бүр салж нийлдэг. Гэхдээ тэд ихэвчлэн нэг сонгосон хамтрагчтайгаа байдаг бөгөөд хүүхдээ хамтдаа өсгөдөг. 

Гиббон сармагчин

9 Хар тас

Тасууд хэдийгээр муу нэртэй ч нэг сонгосон ханьтайгаа насыг бардаг аж. Тэд нэг нэгнээ хүзүүгээ сунган тэврэх замаар хайраа илэрхийлдэг. Жилд нэг удаа өндөглөх бөгөөд хосууд 24 цагийн ээлжтэйгээр өндгөө дардаг аж.

Хар тас

10 Минж

Хэдийгээр минж хэрхэн хамтрагчаа сонгодог талаарх мэдээлэл бага хэдий ч нэг сонгосон хамтрагчтайгаа насаараа хамт байдаг нь үнэн гэнэ.  Гэхдээ энэ нь зөвхөн Европын минжнүүдэд хамаатай баримт юм. Хойд Америк дахь минжнүүд араар тавьдаг гэнэ. 

Минж

11 Хун

Хун шувуу хайрын бэлгэдэл болсонд гайхах хүн ховор биз. Тэд нэг нэгэндээ хайраа илэрхийлэхдээ толгойгоо нийлүүлэн зүрхэн хэлбэр үүсгэдэг бөгөөд нэг хамтрагчтайгаа үхэн үхтлээ хамт амьдардаг билээ. 

Хун

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()