Хөлийн өсгий хагарахаас сэргийлэх болон эмчлэх аргууд

Дулааны улиралд бидний биед тохиолддог голлох бэрхшээлүүдийн нэг бол хөлийн өсгий, ул хуурайшиж хагарах явдал юм. Ингэснээр хөл үзэмж муутай харагдахын зэрэгцээ удаж хүндэрвэл өвчин орж, алхахад хэцүү болдог. Энэ үүднээс өнөөдөр та бүхэнд хөлийн ул хагарах шалтгаан болон түүнээс сэргийлэх, эмчлэх аргуудыг нэгтгэн хүргэж байна.

Хөлийн өсгий хагарахаас сэргийлэх болон эмчлэх аргууд

1 Хөлийн өсгий юунаас болж хагардаг вэ?

Гол хүчин зүйл нь хуурай арьс. Хөлийн өсгийнд тосны булчирхай байдаггүй, зөвхөн хөлснийх л байдаг учираас бидний хөл үргэлж нэмэлт арчилгаа шаардаж байдаг.

Хэрвээ хангалттай чийглэг бус байвал арьс хуурайшин эвэрхий үүснэ. Алхах үеийн ачааллаас болж арьс хагарч өвдөлт үүсгэдэг.

Дараах хүчин зүйлс хөлийн өсгийн хагарлыг үүсгэнэ:

1.    Та маш бага ус уудаг бөгөөд таны бие усаар дутагдсан
2.   Та хэт халуун усанд ордог. Халуун ус нь арьсан дээрхи нимгэн хамгаалалтын бүрхэвчийг хайлуулснаар арьс хуурайшин хагардаг. 
3.    Удаан зогсдог
4.    Хуурайшуулдаг савангаар хөлөө угаадаг
5.    Хөлөндөө чийгшүүлэгч тос түрхдэггүй
6.    Таараагүй, барьсан эсвэл томдсон гутал өмсдөг
7.   Та хүйтэн сэрүүн газар амьдардаг бөгөөд өвлийн хуурай агаар таны арьсанд муугаар нөлөөлдөг.
8.    Та дараах өвчнүүдийн нэгээр өвддөг.

  • Чихрийн шижин (Цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр тосны булчирхайнд саад учруулж арьсан дахь усны баланс алдагдана)
  • Таргалалт (Хөлөн дээр очих ачаалал ихсэнэ)
  • Витамины дутагдал (Арьсны нөхөн төлжилтийг тэтгэх витамин хүрэлцэхгүй)
  • Хамуу, Үлд (Энэ төрлийн арьсны өвчин нь арьсыг хуурайшуулан хагарал үүсгэдэг)
  • Мөөгөнцөрийн эмгэг (Мөөгөнцөр үүссэнээр арьсыг хуурайшуулж эхэлдэг)

Хөлийн өсгий юунаас болж хагардаг вэ?

2 Хэзээ эмчид хандах шаардлагатай вэ?

Та дараах тохиолдолд яаралтай эмчид хандана уу:

  • Хагарсан арьс улайх, өвдөх, загатнах эсвэл цус гарах.
  • Зогсох болон алхах үед өвдөх
  • Хөлийн өсгийнд юмуу хумсанд мөөгөнцөр үүсэх. Энэ тохиолдолд гэрийн аргаар эмчлээд хэрэггүй. Скраб, тосон түрхлэг нь мөөгөнцөрийн халдварыг бусад хэсэгт тараах аюултай
  • Та хөлөндөө маш их анхаардаг ч хагарсан хэвээр байх


Эмч танаас шинжилгээ авч, юунаас болж хагарч байсныг тогтоож, тохирсон эмчилгээг бичиж өгнө.

Хэзээ эмчид хандах шаардлагатай вэ?

3 Гэрийн нөхцөлд хөлийн өсгийн хагарлыг хэрхэн эмчлэх вэ?

1. Үхжсэн арьснаас салах

Хөлөө бүлээн усаар угааж дараа нь скрабдах эсвэл зөөлөн хусах хэрэгтэй. Ингэхдээ болгоомжтой байж хөндүүртэй хэсгийг битгий үрээрэй. Хуурайшсан эвэрхийг сахлын хутга эсвэл хайчаар авч болохгүй. Ингэх юм бол хагарал нь улам томорч өвдөлт нь ихсэнэ.

Уг арга хэмжээг 7 хоногт 2-с багагүй удаа авах хэрэгтэй. Хэрвээ арьс улайн үрэвсэж эхэлбэл яаралтай зогсооно уу!

2. Маск эсвэл чийгшүүлэгч хэрэглэ

Хуурай ширүүн арьсыг зөөлрүүлж чиигшил өгөхийн тулд байгалийн гаралтай тосыг ашиглаж болно.

  • Кокосны тос

Тосонд бактерийн эсрэг бодис агуулагддаг бөгөөд чийгшлийг хадгалдаг. Өдөр бүр тослосныхоо дараа шингэтэл нь бага зэрэг хүлээгээд оймсоо өмсөнө. Тосыг унтахынхаа өмнө түрхвэл илүү үр дүнтэй. Эсвэл тосыг даавуунд шингээгээд 20-30 минутын турш хөлийн улан дээр тавьж болно.

  • Ши тос

Энэхүү тос нь А,Е витамин агуулсан бөгөөд арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй. Кокосны тос шиг түрхэн хэрэглэнэ.

  • Зөгийн бал

Зөгийн бал нь мөн бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хагаралтай тэмцэхэд маш чухал үүрэгтэй.

Зөгийн балыг түрхэн хэсэг хугацаанд массаж хийнэ. Үүний дараагар бүлээн усаар угааж цэвэрлэнэ.Эсвэл хуурайшсан хэсгүүд дээр тараан түрхэж 20-25мин дараа угаана. 7хоногт 3-4 удаа хийхийг зөвлөж байна.

  • Бананы нухаш

Арьсыг зөөлрүүлж тэжээл өгнө.Мөн мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй.
Унтахын өмнө нухашаа хөлөн дээрээ тараан түрхээд 15-20 минутын дараа угааж цэвэрлэнэ.

3. Арьсаа чийгшүүлэх

Маск тавьсны дараагаар арьс зөөлөрч эхлэнэ. Энэ үед хөлний тосыг сайтар зузаан түрхэж өгнө. Ингэснээр тосон бүрхүүл арьсны чийгшлийг хадгалж үлдэнэ.

Хамгийн хэмнэлттэй бас үр дүнтэй бүтээгдэхүүн нь энгийн вазелин юм. Вазелинаа түрхээд оймс өмсөөд унтана.

Гэрийн нөхцөлд хөлийн өсгийн хагарлыг хэрхэн эмчлэх вэ?

4. Даавуугаар хийсэн оймс өмсөх

Ийм оймс өмссөнөөр хөлийн арьс чөлөөтэй амьсгалж чадахын зэрэгцээ хөлрөх нь бага. Дээрээс нь даавуун оймс нь маск, тосноос авсан тэжээлийг арьсанд хадгалахад тустай.

5. Зориулалтын эвэрхий болон хагарлын тос ашиглах

Төрөл бүрийн зориулалтын тос нь үхжсэн арьсыг гуужуулж арьсыг зөөлрүүлдэг.

Ийм төрлийн тосыг дурын аптекаас авч болох ба өдөрт 1-3 удаа түрхэж хэрэглэнэ. Ямар ч тохиолдолд хэрэглэхээс өмнө эмчийн зааварчилгааг авна уу.

4 Хагарлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хамгийн зөв арга нь хөлөө сайтар арчилж тогтмол шинжилгээ өгөх.

  • Эмчилгээг хийхээс өмнө хөлийн уланд чинь ямар нэгэн ил шарх, үрэвсэл байгаа эсэхийг шалгаарай
  • Хөлөө бүлээн усаар угаахдаа хэт удаахгүй байх. Угаалтыг хэтрүүлснээр арьс хэт хуурайшдаг
  • Угаасныхаа дараа чийгшүүлэгч түрхэж хэвшээрэй
  • Яг таарсан гуталаа сонгож аваарай
  • Сандал, шаахай гэх мэт улыг ил гаргадаг гуталнаас татгалзах
  • Нэг гутлаа олон хоног дараалуулж битгий өмсөөрөй.Учир нь чийгтэй гутал мөөгөнцөр үүсэх таатай орчин бүрддэг

Хагарлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()