1.Таны нойр
Нойр нь таны орлогод маш ихээр нөлөөлөх магадлалтай байдаг гэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад дутуу нойртой явдаг хүмүүс ажилдаа биш өөр зүйлд цагаа зарцуулдаг учир орлого олох нь бага байдаг аж. Дутуу нойртой явах үед ажлын бүтээмж муудаж, алдаа ихээр гаргаж, торгууль тооцогддог учир тэдний олсон мөнгө нь хурууных нь завсраар урсан оддог байна. Тиймээс хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй шүү.
Гэхдээ их унтдаг хүмүүст ч дуулгах таагүй мэдээ байна. Хүн хэт их унтсанаар мэдээж их ашиг олж чадахгүй. Хэрвээ одоо хийж буй ажил тань танд таалагдахгүй, ажлаасаа гарахыг хүсэж байгаа бол цалингаасаа гадна орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй гэдгийг санаарай.
2. Та чухал худалдан авалтуудыг хойшлуулдаг
Магадгүй та хамгийн чухал гэсэн зүйлүүдээ хойш нь тавьж байна уу?Худалдан авалт дээр ч ялгаагүй. Учир нь ихэнх хүмүүс бололцоотой үедээ мөнгөө хэрэггүй зүйлсэд зарцуулдаг аж. Жишээлбэл: Та өвлийн хувцсаа хавар эсвэл зун хямдрал зарласан үед нь авч болох юм. Учир нь өвөл мөнгөгүй байх магадлалтай шүү дээ. Тиймээс эрсдлийг тооцоолж мөнгөтэй байгаа дээрээ хэрэгтэй зүйлсээ худалдан авч байгаарай.
3. Та хэтэрхий их мөнгөө хэмнэдэг
Та шаардлагатай бүх л зүйлс дээр хэмнэлт хийдэг байж болох юм. Өвлийн хувцсан дээр жишээ авцгаая. Өвлийн улирал аль хэдийн ирчихсэн байхад та өвлийн хувцсаа аваагүй, санхүүгийн асуудлууддаа дарагдаад сууж байлаа. Гэхдээ та тэртээ тэргүй өвлийн хувцас авах ёстой болох бөгөөд цуглуулсан мөнгөндөө тааруулж өөрийн хүссэн хувцсыг авч чадахгүйд хүрнэ. Тиймээс зарим тохиолдолд үнэтэй зүйл худалдаж аваад удаан хугацааны турш өмссөн нь илүү ашигтай гэдгийг санах нь зүйтэй. Хямд зүйл худалдаж авсны дараа тун удалгүй дахин нэгийг авч мөнгө зарцуулах шаардлагатай болдог бөгөөд энэ нь та мөнгөө хэмнэх бус гарздаж байна гэсэн үг юм.
4. Өр
Энэ нь та бусдад маш их өртэй гэсэн үг биш юм. Өөр талаас нь авч үзье. Та маш сайхан сэтгэлтэй нэгэн бөгөөд хүн бүрд туслахыг эрмэлздэг. Тиймээс ч мөнгөний боломж байвал бусдад мөнгө зээлэхээс татгалздаггүй. Мэдээж зарим итгэл даасан хүмүүс тань зээлсэн мөнгөө цагт нь өгөх хэдий ч зарим нь өгөхгүй. Улмаар тэр нь таны санхүүд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Хэдийгээр бусдад их биш бага хэмжээний мөнгө зээлж байгаа мэт харагдавч тэр бүхэн чинь хуримтлагдсаар таныг санхүүгийн хямралд оруулж болзошгүй юм.
5. Та хэт өндөр зардалтай
Ажлаа тараад кофе шопт суух, амралтын өдөр найз нөхөдтэйгөө шар айраг шимэх, өдөр бүр таксигаар явахыг хүн бүр л хүсдэг. Гэхдээ энэ байдлаар долоо хоног өнгөрөхөд л та санхүүгийн хямралд орж, мөнгөгүй болно. Улмаар аав ээж, хамаатан саднаасаа мөнгө зээлж, өрнөөс өрний хооронд л амьдрах болов уу. Тиймээс заримдаа тансаглах үедээ бага мөнгөтэй явж байгаарай. Учир нь хэдий чинээ их мөнгөтэй явна төдий чинээ их мөнгө үрнэ. Харин бага мөнгө авч явсан тохиолдолд бүтэн орой нэг хундага вискиг уух болно шүү. Өөрөөр хэлбэл, араа бодож байх хэрэгтэй юм.
6. Та мөнгөө картанд хадгалдаг
Карт ашиглах нь үнэхээр хялбар хэдий ч та өөрийн зардлыг хянаж чаддаггүй. Хэдийгээр мобайл банк гэх зүйл байгаа ч хүмүүс төдийлөн анхаардаггүй билээ. Хүн бэлэн мөнгө ашиглах үедээ хэр ихийг зарцуулж болохоо тооцоолж чаддаг. Тиймээс картан дахь мөнгөө хормын дотор дуусгахыг хүсэхгүй л байвал аль болох бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаарай.