1
Вацлав Гавел (Vaclav Havel)
Чехийн төрийн тэргүүн асан Вацлав Гавел нь 20-р зууны хамгийн нөлөө бүхий уран зохиолчдын нэг байжээ. Тэрбээр 1960-аад оны үед "Цэцэрлэгт хүрээлэн дэх үдэшлэг", "Илтгэх хуудас" гэх мэт коммунист дарангуйллын нийгмийг шүүмжилсэн зохиолууд бичсэн нь тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээнд том өөрчлөлт авч ирж байжээ.
2
Сари Нусейбе (Sari Nusseibeh)
Эрдэмтэн Сари Нусейбе нь Израиль болон Палестины тэмцлийг зогсоохын төлөө олон жил хүчин зүтгэж байна.
3
Элеонора Рузвельт (Eleanor Roosevelt)
АНУ-ын тэргүүн хатагтай асан Элеонора Рузвельт НҮБ-ийн сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөрийг тэргүүлэх анхны АНУ-ын иргэн болсон бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагаа хэр чухал болохыг дэлхий дахинд харуулж чадсан юм.
4
Ромын Пап Иоанн Павел II (Pope John Paul II)
Ромын Пап Иоанн Павел II нь Европт коммунист дэглэм нуран унахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг билээ.
5
Дороти Дэй (Dorothy Day)
Дороти Дэй нь 1930-аад оны үед Католик хөдөлмөрийн хөдөлгөөнийг эхлүүлснээр олон гэр бүлд их хямралыг даван туулах хүч өгсөн юм.
6
Кен Саро-Вива (Ken Saro-Viva)
"Нигерийн Ганди" хэмээх Кен Саро-Вива нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хамгийн үр дүнтэй ажлуудыг удирдаж явуулж байснаараа олны талархлыг хүлээж байжээ.
7
Фазле Хасан Абед (Fazle Hassan Abed)
Фазле Хасан Абед нь 10 гаруй орны ард иргэдийг ядуурлаас гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн "BRAC" хүмүүнлэгийн байгууллагыг үүсгэн байгуулсан.
8
Корасон Акино (Corazon Aquino)
Азийн анхны эмэгтэй төрийн тэргүүн Корасон Акино нь Филлипинийг 1986-1992 оны хооронд удирдсан бөгөөд Филиппиний үндсэн хуулийг хүний эрхэд ээлтэй болгож шинэчлэн найруулсан юм.
9
Ирена Сендлер (Irena Sendler)
Ирена Сендлер нь дэлхийн II дайны үед Польшид сувилагчаар ажиллаж байсан бөгөөд нийт 2500 гаруй Еврей хүүхдэд хуурамч бичиг баримт олгох замаар амийг нь аварч байжээ.
10
Махатма Ганди (Mahatma Gandhi)
20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг энэхүү эрхэмд Нобелийн шагнал олгож байгаагүй.
11
Хэ Фэншань
Хятадын Шиндлер хэмээх хочтой энэ хүн Австрид суух Хятадын бүрэн эрхт элчин сайд байжээ. Хэ Фэншаньд засгийн газраас нь Еврей хүмүүст виз олгож болохгүй гэж анхааруулсан ч тэрбээр хэдэн мянган Еврейчүүдэд виз олгож амийг нь аварч байсан юм.
12
Стив Бико (Steve Biko)
Тэрбээр хүний эрхийн төлөөх алдарт тэмцэгч Нельсон Мандела (Nelson Mandela)-тай 1964 онд хамт хоригдож байсан бөгөөд хожмоо Өмнөд Африк улсад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлж байжээ.
13
Абдул Саттар Эдхи
Абдул Саттар Эдхи нь дэлхий даяар сайн дурын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том байгууллага болох "Edhi Foundation"-ыг үүсгэн байгуулжээ.
14
Оскар Шиндлер (Oscar Schindler)
Оскар Шиндлер нь Дэлхийн II дайны үед өөрийн амь насыг үл хайхран 1200 гаруй Еврейчүүдийг үйлдвэртээ ажиллуулах замаар аварсан юм.
15
Ромын Пап Пиус XI
Дэлхийн II дайн эхлэхээс ч өмнө Ромын Пап Пиус XI нацизмын эсрэг зоригтой дугарч, олон мянган христийн шашинтнууд, Еврейчүүдийг аймшигт дэглэмээс авран хамгаалж байжээ.
16
Жон Ленон (John Lennon)
Алдарт "Битлз" хамтлагийн гишүүн байсан Жон Леннон нь дэлхийн энх тайван, соёл урлагийн хөгжилд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан юм.