Өдөр бүр танд шинэ мэдлэг олгох 10 аппликешн

Бид өдөр тутмын амьдралаа ухаалаг утасгүйгээр төсөөлж чадахаа больсон. Тиймдээ ч бид таныг хөгжүүлж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад тань туслах 10 аппликешнийг танилцуулж байна. Та яг одоо өөрт хэрэгтэйгээ сонгоод утсан дээрээ татаарай.

Өдөр бүр танд шинэ мэдлэг олгох 10 аппликешн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "TED"

Яг ижил нэртэй албан ёсны хоёр аппликешн байдаг бөгөөд аль аль нь таны сурч мэдэх хэрэгцээг хангаж чадна. ТЭД нь 2000 гаруй олон төрлийн сэдвийг агуулсан илтгэлийг өөртөө агуулдаг бөгөөд бүх бичлэгүүдийнх нь доор текст нь байдаг. Та тэдгээрийг татаж аваад гадуур байхдаа ч үзэж болох ба өөрийн сонирхсон сэдвүүдээ тэмдэглэж аваад дараа нь харах боломжтой.

"TED"

2 "Khan Academy"

Энэ бол таны боловсролд хувь нэмэр оруулах аппликешн юм. Ихэнх бүтээгдэхүүн үйлчилгээ нь бараг л үнэгүй ба нийт 10 мянга гаруй жижиг илтгэлүүд дүрстэйгээрээ байршсан байдаг. Мөн дасгал ажлуудыг нь ямар ч түвшний хүн ажиллаж чадна.

"Khan Academy"

3 "Curiosity"

Энэ бол илүү дутуу үйлдэл хийлгүйгээр мэдлэгээ нэмэгдүүлж, өөрийн ертөнцөө тэлэх гайхалтай аппликешн юм. Үүнд сонирхолтой түүхүүд, мэдлэг сорьсон таавар, статистик гэх мэт олон төрлийн мэдээлэл багтсан байдаг.

"Curiosity"

4 "Daily Art"

Энэхүү аппликешн дотор дэлхий дахинд орших 500 гаруй музейн үзмэрүүдийн талаарх мэдээлэл байдаг. Мөн сонгодог, орчин үеийн уран зургийн бүтээлүүд, зураач нарынх нь намтар гэх мэт олон сонирхолтой зүйлс бий.

"Daily Art"

5 "Blinkist"

Энэ аппликешн нь уран зохиолын бус номуудыг танд танилцуулах болно. Үүнд 2500 гаруй борлуулалтаараа тэргүүлсэн бизнесийн болоод хувь хүний хөгжлийн олон төрлийн номнууд унших болон сонсох хувилбартайгаараа байдаг.

"Blinkist"

6 "Duolingo"

Энэ бол тоглонгоо гадаад хэл сурах хамгийн алдартай аппликешн юм. Та энэ аппликешнийг ашиглаж үгсийн сангаа баяжуулж, сонсох чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ ой тогтоолтоо сайжруулж болно. Нэг л мэдэхэд та алхам алхмаар зорилгодоо хүрсэн байх болно шүү.

"Duolingo"

7 "Memrise"

Энэ аппликешн танд гадаад хэлийг сонирхолтойгоор сурах боломжийг олгохоос гадна ой тогтоолтыг сайжруулан, ярианы чадварыг хөгжүүлж, зөв дуудлагатай, баялаг үгсийн сантай болгоход тусална.

"Memrise"

8 "Urban dictionary"

Англи хэлний хамгийн алдартай энэхүү онлайн толь бичгээс та товчилсон болон хар ярианд хэрэглэгддэг бүхий л үгсийн утгыг хайх боломжтой. Мөн энгийн, өдөр тутмын ярианд хэрэглэгддэг дүрмийн бус үгсийг төвөггүй сурч болно.

"Urban dictionary"

9 "Enki"

Та үүнийг ашиглаж Python, HTML, JavaScript  зэрэг программын хэлийг сурах боломжтой. Мөн өөрийн түвшинд тохирсон богино хичээлийг үзэж, жижиг хэмжээний тоглоом ч хөгжүүлж болно.

"Enki"

10 "Yousician"

Энэ аппликешн танд хөгжмийн зэмсгийг хялбархан сурах боломжийг олгоно. Үр дүнд нь та тухайн хөгжмөө тоглож сурахын зэрэгцээ сайн дуулдаг болсон байх болно.

"Yousician"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()