1
Чулуужсан сум
Судлаачид эртний Тавридад судалгаа хийж байхдаа Крымаас энэхүү чулуужсан сумыг олжээ. Тэд анх чулуу олж түүнийгээ газраас гэмтээхгүйгээр гаргахыг хичээсэн боловч чулуу цуурч тэдний анхаарлыг маш ихээр татсан юм. Учир нь чулуун дотор төмөр сум байжээ. Тэгэхээр дундад зууны үед ч энэ төрлийн сумыг хэрэглэдэг байсан бололтой.
Радиоуглерод судалгаагаар уг сумыг 2200 жилийн настай болохыг тогтоосон ба энэ чулуужсан сумны түүх олон хүмүүсийн гайхшралыг төрүүлж байна. Үүний ачаар түүхийн баримтуудыг өөрчлөх ч боломжтой болсон гэнэ.
2
Ромын додекаэдрон
Энэ олдвор нь чулуужсан сумтай адилхан настай бөгөөд ямар зорилготой хэрэглэж байсан нь одоо ч тодорхойгүй байдаг. Үүний ихэнх хэсгийг Ромын газар нутгаас олсон боловч алтаар хийгдсэнийг нь Вьетнамаас олж байсан юм. Бүх олдворууд нь 4-11 см хэмжээтэй, 30 өнцөгтэй ба өнцөг тус бүрд нь жижиг бөмбөлөг бий. Ихэнхдээ хүрлээр хийгдсэн байдаг бөгөөд цөөн хэд нь л төмөр болон шавраар хийгджээ.
Энэ зүйлийг ямар зорилготой ашигладаг байсан нь одоог хүртэл нууц хэвээр байна. Эрдэмтэд гэрэлтүүлгийн зориулалттай гэж үзэж байгаа ч зарим нь үүнийг бээлий нэхэхэд хэрэглэдэг байсан багаж байх магадлалтай гэж үздэг.
3
Өмнөд Африкийн эрдэст бөмбөлөг
Өмнөд Африкт уурхайчид пирофиллит дундаас хачирхалтай олдворуудыг маш их олдог бөгөөд тэдгээрийн нэг нь 2,5-10 см-ийн хэмжээтэй бөмбөлгүүд юм.
Радио идэвхт нүүрс төрөгчийн багажийг ашиглаж хийсэн судалгаагаар эдгээр олдворууд 2,5 тэрбум жилийн настай болох нь тогтоогджээ. Гаднаас нь харахад энэ бөмбөлгүүд хүний гараар хийгдсэн мэт харагдаж байгаа ч олон тэрбум жилийн өмнө хүн байсан гэж үү? Сонин содон зүйлд дуртай хүмүүс уг олдворыг харь гарагийнхан бүтээсэн гэж ярих нь ч бий.
Харин эрдэмтэд үүнийг гар аргаар хийгээгүй гэж үздэг. Учир нь бөмбөлгүүд бүхэлдээ төмрөөр хийгдээгүй ба маш өвөрмөц эрдэстэй аж. Тэдгээр эрдэс дотор нь л төмөр багтсан байжээ. 2,5 тэрбум жил гэдэг бол маш их хугацаа шүү дээ. Магадгүй эрдэс бодисууд салхинд туугдаж, хачирхалтай аргаар хоорондоо холбогдож бөмбөлөг үүсгэсэн байж болох юм.
4
Паракас дахь гавал яс
Маш нууцлаг орон болох Перуд Мачу Пикчу, Солонгон уул, Наскагийн зургуудаас эхлээд олон зүйл бий. Мөн сүүлийн үед олдож буй археологийн олдворууд хүн бүрийн анхаарлыг маш ихээр татаж, далд ертөнцөд итгэдэггүй эрдэмтдийн гайхшралыг төрүүлсээр байна.
Паракас хотын ойролцоох музейд хадгалагдаж буй 300 орчим гавлын яснуудыг 1928 онд археологич Хулио Тельо олж илрүүлж байжээ.
Эдгээр гавлын яснууд хүний гавалтай төстэй хэдий ч маш өвөрмөц хэлбэр, хэмжээтэй аж. Энгийн гавал яснуудыг бодоход хүнд бас урт сунасан хэлбэртэй, нэг л зулайтай гэнэ. Хэрвээ хүүхдийг харь гарагийн хүн зур гэвэл яг л Паракасд байгаа гавал ястай адил том толгойтой, урт нүүр зурах биз.
5
Вольфрам пүрш
1991 онд Уралын уулын хойд хэсэгт алт олборлогчдыг ажиллаж байхад 6 метрийн гүнд металл хайгч гэнэтхэн маш эрчимтэй эргэлдэж эхэлжээ. Улмаар гялалзсан, гөлгөр яг л мөнгө мэт маш жижигхэн, олон тооны төмөр пүршнүүдийг олсон юм. Алт олборлогчид хотод ирмэгцээ олдвороо эрдэмтдэд харуулжээ. Улмаар хэд хэдэн судалгааны дараа тэдгээр пүршнүүд вольфрам болох нь батлагдаж, 20-100 мянган жилийн настай болох нь тогтоогдсон юм.
6
Коста-Рикагийн чулуун бөмбөлөг
1930 онд Коста-Рикагийн эрэг дээрээс хачирхалтай чулуун бөмбөлгүүдийг олсон бөгөөд тэдгээрийг петросфер гэж нэрлэх болжээ.
Эдгээр олдворуудын хамгийн том нь 2 метрийн диаметртэй, 16 тонн жинтэй ба хамгийн жижиг нь 2,5 см-ийн диаметртэй. Эрдэмтэд уг олдворын насыг тогтоож чадахгүй байгаа ч ойролцоогоор МЭӨ 200 жилийн настай гэж үзжээ. Карибын тэнгисийн иргэд энэхүү чулуулгуудыг юунд ашигладаг байсан нь нууц хэвээр л байна.
7
Инкүүдийн алтан онгоц
Өмнөд Америкийн инкүүд бол маш нууцлаг түүхтэй хүмүүс билээ. Инкүүдийн толгойлогчдын нэгнийх нь булшнаас 5 см-ийн хэмжээтэй алтан онгоц олджээ. Тэдний зарим нь амьтны толгойтой байсан учир эрдэмтэд уг олдворуудыг хэн нэгний шувуудыг дүрсэлсэн бүтээл гэж үздэг. Гэвч ихэнх нь яг л онгоц мэт сэнстэй байгаа нь хүмүүсийг гайхшруулдаг.
8
Араму Муру
Хад руу орж буй мэт том хашаатай энэхүү олдвор Перугийн Титикака нуурын ойролцоо бий. Хашааны өндөр нь 7 метр орчим бөгөөд төв хэсэгт нь Т хэлбэрийн хаалга байдаг. Гэвч та хаалгаар орвол хаашаа ч хүрч очиж чадахгүй ба уг барилга дутуу баригдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Араму Муру 2000 орчим жилийн настай ба зөнч, бөө нар энэ газарт очиж өөрийн онгод тэнгэрийг буулгадаг гэнэ. Учир нь эдгээр хашаанууд далд ертөнцөд нэвтрэх гүүр гэдэгт зарим хүмүүс итгэдэг ажээ.
9
Мередитын чулуу
XIX зууны үед АНУ-ын Нью-Хэмпширын ойролцоогоос өндөг хэлбэртэй чулуун дээр хүний нүүр, эрдэнэ шиш гэх мэт хачирхалтай зүйлсийг сийлсэн олдворыг олж байжээ.
Тус чулууг кварцаар бүтээсэн ба олдсон газар нутагт нь кварц огтхон ч байдаггүй гэнэ. Эрдэмтэд энэ тал дээр ямар нэгэн тайлбарыг хийхгүй байгаа бөгөөд насыг нь ч тогтоож чаддаггүй. Учир нь Мередитын чулууг газраас гаргах үед хэн ч түүний хэр гүнд байрлаж байсан болон газрынх нь байршилд анхаарал хандуулаагүй аж.
10
Эртний Грекийн компьютер
Энэхүү олдворыг антиктитерын механизм гэж нэрлэдэг ба 30 ширхэг хүрэл араа болон модон гэр, 2 ширхэг хүрэл тоотой самбартай гэнэ. Уг механизмыг МЭӨ 150 жилийн өмнө хэрэглэж байсан гэх таамаг байгаа бөгөөд төрөл бүрийн одон орны тоо баримт гаргахад ашигладаг байсан байх магадлалтай. Гэхдээ олон сая жилийн настай зүйлсийг яг юунд ашигладаг байсныг баттай хэлэх боломжгүй байдаг.