Тэгвэл саяхан Санхүүгийн зохицуулах хорооноос IPO гаргах зөвшөөрлөө авсан Монос Хүнсийнхэн эрүүл мэндийн хүнсний зах зээл дэх өөрсдийн тамгалсан байр сууриа бататгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж байна. Алга ташиж, олзуурхмаар шийдэл. Тэд татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зорьж байна.
1
ХӨЛС ОРЛУУЛАГЧТАЙ УС ТАНЫ АЛДСАН ЭРДСИЙГ НӨХНӨ ГЭЭД БОД ДОО
Миний хувьд байсхийгээд л цээжинд гал дүрэлзэх мэт гашуу оргиж, байж суухын аргагүй болдог. Аргаа бараад сода хутгасан усаар гал намжааж, зориулалтын эмийг нь уусан ч төд удалгүй мөнөөх зовлон эхэлдэг юм. Харин Монос Хүнсийн Экос шүлтлэг усыг өдөр бүр уудаг болсноос хойш энэ зовлон маань арилсан. Харамсалтай нь би энэ усыг дэлгүүрийн лангуунаас олж чаддаггүй болохоор заавал Моносын эмийн сан орох нь төвөгтэй байдаг юм. Харин Монос хүнсийнхэн эрүүл мэндийн ус ундааныхаа үйлдвэрлэлээ өргөтгөснөөр, зөвхөн эмийнд санд худалдаалагддаг энэхүү шидэт ус нь дэлгүүрийн лангуун дээр залардаг болох нь ээ. Гэхдээ бүүр цоо шинэ, нэмэлт найрлагатайгаар буюу Экосын шинэ төрөл нь хөлс орлуулагч орцтойгоор үйлдвэрлэгдэх юм байна.
Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед хөлсөөрөө дамжуулж төмөр, зэс, магни, кальци, сода, потасиум гэсэн зургаан төрлийн хэрэгцээтэй эрдэс бодисоо алддаг. Тэгэхээр хөлс орлуулагч орцтой Экос усны шинэ төрөл нь хөлсөөр гадагшилсан эрдсийг нөхөж өгөх нь. Аштай юу.
2
ТОВЧХОНДОО БАЯЖУУЛСАН ХҮНС ГЭДЭГ НЬ...
Энэ мэтчилэн Монос Хүнсийнхэн иргэдийн өдөр тутмын хоол хүнсийг шаардлагатай амин дэмжээр баяжуулснаар иргэд өвчлөхгүй байх боломжтой гэж үздэг.
Та бодоод үз дээ. Хүүхэд ч гэлтгүй бид бүгдээрээ л амттанд дуртай. Гэхдээ өнгө будаг, амт, үнэр оруулагчтай, элсэн чихрийн агууламж өндөр, хаанаас хэн тээвэрлэж ирсэн, хэзээ хугацаа нь дуусахыг үл мэдэх элдэв төрлийн амттан идэж байснаас эх орныхоо хөрсөнд ургасан зэрлэг жимс, эмийн ургамлаар баяжуулсан хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь хүний эрүүл мэндэд эм болох нь лавтай. Дэлхийн хүнсний чиг хандлага нь байгалийн гаралтай, эрүүл органик хүнсэнд чиглэсэн байгааг бид өдөр тутмын мэдээ мэдээллээс авдаг.
Монгол улс маань ч энэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаагийг тод жишээ нь, Баяжуулсан хүнсний тухай хууль, Органик хүнсний тухай хуулиуд батлагдсан явдал яалтачгүй мөн. Цаад утга санаа нь эрүүл, аюулгүй хүнс хэрэглээд зогсохгүй хүнсээрээ дамжуулан эрүүл мэндээ тэтгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм уу гэж харж байна. Бид агаарын бохирдол ихэслээ гээд амны хаалт зүүгээд ч тусыг олохоо байсан цаг. Учир нь агаарын бохирдол нь уушиг гэмтээхээс гадна хүний цусанд нэвчиж бүхий л биеийг хордуулдаг ажээ. Энхжин эрүүл мэндийн цайны Уушиг цэвэрлэх цай ууснаар энэ бохирдлыг тайлж, ханиад хүрч, хатгаа тусахгүй. Жирийн цай ууснаас дээр байгаа биз. Дээрх бүх жишээ бол хүнсийг хүний биед нэн шаардлагатай эрдэс бодис, амин дэмээр баяжуулсны ашиг тус юм.
3
НЭГ САВ ВИТАМИН С-ТЭЙ УС ТАНЫ С ВИТАМИНЫ ӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГ НӨХНӨ
Миний хувьд Монос Хүнсийнхний үйлдвэрлэхээр төлөвлөж буй дархлааны хоол гэгддэг витамин C-тэй усны байнгын хэрэглэгч нь болохоор хүлээж байна. Учир нь насанд хүрсэн хүн өдөрт багадаа 90-100 мг витамин С авбал дархлаа нь хамгаалагддаг гэж эмч нар зөвлөдөг. Тамхи татдаг хүмүүс, жирэмсэн бүсгүйчүүд үүнээс хавьгүй их буюу 120 мг-аас илүү С витамин авч чадвал эрүүл амьдарна. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх С витамины тун бол 2000 мг. Мах, гурил, будаа төдийхнөөр хүнсний хэрэглээ нь хязгаарлагддаг бидний хүнсэнд С витамины агууламж бараг байдаггүй. Монос Хүнсийн худалдаанд гаргах энэ ус нь 240 мг С-гийн агууламжтай байх тул өдөрт нэгийг аваад уучихад л хоногийн хэрэглээгээ өлхөн нөхчихнө гэсэн үг. Усаа уугаад витаминаа нөхнө гэдэг хялбар, аятайхан шийдэл.
Чацарганын шүүсэнд витамин С их хэмжээгээр агуулагддаг ч дэлгүүрийн лангуун дээрх жүүснүүдийн элсэн чихрийн агууламж нь их гэсэн гэм бий. Бага насны хүүхэд өдөрт 5гр, сургуулийн насныхан 6-8гр элсэн чихэр хэрэглэх нормтой. Энэ хэмжээнээс хэтэрвэл жингийн илүүдэл үүсэж, чихрийн шижин, хорт хавдар тусах гээд аюултай өвчний суурь тавигдах эрсдэлтэйг эмч нар анхааруулдаг. Гэтэл дэлгүүрт худалдаалж буй жүүсний 100 мг тутамд 31 гр элсэн чихэр агуулагдаж байгааг шошгоноос нь харахад л болно. 330 граммын жижиг савлагаатай ундаа л гэхэд 95 граммын элсэн чихэр агуулж байна гэсэн үг.
4
ЦЭНЭГ”-ИЙГ УУХАД УЛАМ ХЯЛБАР БОЛНО
Шингэн хүнсийг дотор нь өдөр тутам хэрэглэдэг, биологийн идэвхтэй гэж хоёр ангилдаг. Манайхны өргөн хэрэглэдэг Солонгосын жижиг бор шилтэй бэлдмэлүүд бол биологийн идэвхтэй гэсэн ангилалд багтана. Дотоодын биологийн идэвхт шингэн хүнс гэвэл Монос хүнсийн Цэнэгийг уншигчид андахгүй байх. Яаралтай үед уугаад ашиг тусыг нь биеэрээ мэдэрсэн нь ч олон биз ээ.
Цэнэгийн үнэнч хэрэглэгчдэд сонордуулахад Монос хүнсийнхэн удахгүй баяртай мэдээ дуулгахаар зэхжээ. Тэд эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрлэлээ өргөтгөснөөр, Цэнэг брэндийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, савлагааг нь шинэчлэн зах зээлд гаргах гэж байна. Цэнэг L-power бэлдмэлийн хувьд элэгний хор тайлах үйлчилгээтэй бол Дархлаа сэргээх Цэнэг бэлдмэл нь говьд ургадаг шинэсэрхүү бударгана ургамлын хандтай, харин Бөөрний үйл ажиллагааг дэмждэг Цэнэг бэлдмэл нь нарийн навчит цахилдагтай гэдгээрээ танигдсан бүтээгдэхүүнүүд. Шинэ савлагааны хувьд тагийг нь эргүүлээд л уухуйц хялбар болох нь ээ.
5
ХАР САРИМСНЫ ШИНГЭН БЭЛДМЭЛ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИНЭ
Монголчууд жилдээ 250 сая литр шингэн хүнс хэрэглэдэг. Үүний талаас илүү буюу 56 хувь нь болох 125 сая литр хийжүүлсэн ундааг улсаараа уучихдаг байна. Тэдний ихэнх нь хүүхдүүд гэж бодохоор сэтгэл эмзэглэмээр. Хийжүүлсэн ундааны хувьд элсэн чихрийн агууламж нь бүр өндөр учраас таргалалт хэмээх том асуудал Америк орныг бүхэлд нь нөмөрсөн. Тиймээс сургуулиудад нь хийжүүлсэн ундааны автомат машин тавихыг хоригложээ.
Монос Хүнсийнхэн эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэлийн салбартаа байгуулагдсан цагаасаа хойш толгой цохиж байна. Тэд Монголдоо анхдагч Эрүүл мэндийг дэмжсэн шингэн хүнсний үйлдвэрийг байгуулж, эрдэмтэн, судлаачдын томоохон багийн ажлын үр дүнд бий болсон биологийн идэвхт шингэн хүнсийг GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлыг хангасан урсгалын дагуу үйлдвэрлэх гэж байна. Мөн бүтээгдэхүүнийхээ найрлагад ордог эмийн ургамлаа өөрсдийн талбайд тариалж, жилийн турш ургацаа хураадаг байна.
Монос Хүнс компанийн Монголчууддаа зориулан гаргаж буй нэг шинэ бүтээгдэхүүн нь хар саримсны бэлдмэл юм. Энгийнээр тайлбарлавал саримсыг химийн ямар ч нэмэлтгүйгээр тусгай төхөөрөмжид сарын хугацаанд дарахад өнгө нь хувирч хар болдог аж. Чавга шиг чихэрлэг амттай, тас хар өнгөтэй тус саримс нь энгийн саримсанд байдаггүй элементүүдтэй. Товчхондоо харшлыг дарж, хорт хавдрын эсрэг үйчлэл үзүүлж, дархлаа дэмжих, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, супер хүнс болж хувирдаг шидтэй.
Монос Хүнсийнхэн энэ ид шидтэй хар саримсаа хандалж, шот хэлбэрээр зах зээлд нийлүүлэхээр болж. Шидэт хар саримсыг хандалж, бэлтгэсэн энэхүү бүтээгдэхүүн нь хүний биед шингэхдээ түргэн тул үйлчлэл сайтай байх нь. Мөн тус хэлбэрээр худалдаалах бас нэг бүтээгдэхүүн нь чага мөөг. Дашрамд дурьдахад, шот гэж нэрлэгдэх энэхүү савлагаа нь Монголд анх удаа үйлдвэрлэлд нэвтэрч байгаа бөгөөд 20 мл-ийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн агуулсан, шилэн савлагаа байх юм.
6
ХӨГШРӨЛТ, ТАРГАЛАЛТЫН ЭСРЭГ ТЭМЦЭХ БОЛОМЖ
Сүүлийн үед бүсгүйчүүд гэлтгүй хүн бүрийн толгойны өвчин болсон жингийн асуудлыг шийдсэн шот бүтээгдэхүүн ч эрдэмтэн, судлаачдын судалгааны өрөөнөөс дэлгүүрийн лангуун дээр очих нь тодорхой болжээ. Бүр тодруулж хэлбэл өөхийг хашраагч L carnitine болон бусад ургамлын нэгдлүүдтэй шотууд тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх нь. Бүсгүйчүүдийн залуу сайхан төрхөө хэвээр хадгалахын тулд хэрэглэдэг коллаген ч шот хэлбэрээр худалдаалагдаж эхлэх тухай мэдээг Монос Хүнсийнхэн ч өгч байна. Цүнх эсвэл халаасандаа залуу сайхан өнгө төрхөө хадгалах шидэт бүтээгдэхүүнээ аваад явж болох нь.
Ийнхүү Монос Хүнсийнхэн IPO гаргаж, эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрлэлээ өргөтгөснөөр тус зах зээлд тэсрэлт хийхээр зэхэж байна. Компанийн алсын хараа нь ч “Эрүүл мэндийг дэмжсэн органик хүнсний бүтээгдэхүүнийг иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх” гэсэн гэгээлэг уриатай. Энэ бол яах аргагүй эрүүл мэндийг дэмжигч хүнсний бүтээгдэхүүнд дурлагсдын хувьд итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийх томоохон боломж юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.