Өөрийгөө зовоолгүйгээр бодисын солилцоогоо сайжруулж, жин хасах 6 арга

Шоколад идэж, орой 20:00 цагаас хойш хооллож, өөрийнхөө дуртай зүйлсийг хийснээр жин хасах боломжтой гэвэл та итгэх үү? Турахын тулд ердөө л бодисын солилцоогоо сайжруулахад л хангалттай гэсэн ойлголт турахыг хүсэгчдийн дунд маш ихээр тархсан байдаг шүү дээ. Энэ үйл явц нь таны идсэн хоол хүнс өөх биш харин энерги болж зарцуулагдахыг хэлж байгаа юм. Ингээд бид танд бодисын солилцоогоо түргэсгэх хялбархан аргуудаас хүргэж байна. 

Өөрийгөө зовоолгүйгээр бодисын солилцоогоо сайжруулж, жин хасах 6 арга

1 Хар шоколад ид

Найрлагадаа 70% какао агуулдаг шоколад нь стресстэй тэмцэхэд маш тустай гэдгийг хүн бүр мэднэ. Харин жин хасахад нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

Эрдэмтдийн судалгаагаар 2 долоо хоногийн турш өдөрт 40 гр хар шоколад идсэний дараа бодисын солилцоо хангалттай хэмжээгээр хурдасдаг бөгөөд эд, эсүүдийн инсулинд мэдрэг байх чадвар нь тэнцвэрждэг учир бие организм хоол хүнсийг өөх биш харин энерги болгож зарцуулдаг гэнэ.

Хар шоколад ид

2 Спортод бага хугацаа зарцуул

Өдөрт 10-15 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь олон цагийн турш гүйх, иог хийхээс илүү үр дүнтэй байдаг гэнэ. АНУ-д энэ аргыг хэрэглэж эхэлсэн бөгөөд эхлээд богино хугацаанд эрчимтэй дасгал хийж, дараа нь амрах гэх мэтээр дасгал сургуулилт хийх болжээ.

20 удаа хурдан суниалт хийж 20 секунд амраад дахиад 20 удаа суниалт хийх, эсвэл 1 минутын турш маш хурдан дээс үсэрч, 15 секунд амраад дахин хурдтай үсрэх гэх мэт. Энэ аргаар өдөрт 4-5 удаа дасгал хийхэд 2 долоо хоногийн дараа таны бодисын солилцоо түргэсэх болно.

Ийнхүү түргэсдэг шалтгаан нь липид болон глюкозыг хангалттай сайн боловсруулж чаддагт оршино. Мөн бие организм их хэмжээний хүчил төрөгчийг зарцуулж эхэлдэг бөгөөд энэ нь өөх хайлуулах эх үүсвэр болдог гэдгийг санах хэрэгтэй.Тиймээс богино хугацаанд эрчимтэй дасгал хийсний дараа өөх хайлах үйл явц эрчимтэй явагддаг юм.

Спортод бага хугацаа зарцуул

3 Гүнзгий амьсгал

Заримдаа бид ээлжит дэглэмээ хараад л санаа алдахаас өөр зүйл хийж чаддаггүй. Гэтэл үнэн хэрэгтээ гүнзгий амьсгаа авах, санаа алдах нь турахад сайнаар нөлөөлдөг байна.

Та хэдий чинээ гүнзгий амьсгалж байна төдий чинээ их хүчил төрөгч таны цусанд орж, хоол боловсруулах үйл ажиллагаа илүү сайн явагддаг гэнэ.

Гүнзгий амьсгал

4 Хүйтэн ус уу

Хүн бүр хоол идэхээсээ 20-30 минутын өмнө ус уувал бага иддэг талаар сонсож байсан байх.  Энэ тохиолдолд хөргөгчөөс гаргасан хүйтэн ус уух нь үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг гэдгийг та мэдэх үү?

Хүйтэн ус нь таны гэдсийг дүүргэдгээс гадна бие организм тухайн усыг халаахын тулд маш их илчлэгийг шатаадаг гэнэ.  Хагас литр хүйтэн ус уухад бодисын солилцоо 30%-иар нэмэгддэг.

Хүйтэн ус уу

5 Унтахынхаа өмнө ид

Жингээ хасахыг хүсэж байгаа болон жингээ барьж буй хүмүүсийн хувьд энэ нь утгагүй мэт санагдах биз. Харин Флоридагийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор орой унтахынхаа өмнө хөнгөн зүйл идэх нь шөнийн бодисын солилцоонд сайнаар нөлөөлж, өөх хайлуулахад тустай гэжээ. Судалгааг илүүдэл жинтэй эрчүүд дээр хийсэн байна. Хөнгөн хоол гэдэг нь 150ккал илчлэгтэй тэнцэх зүйл юм.

Унтахынхаа өмнө ид

6 Унтаж амар

Дутуу нойртой явах нь бодисын солилцоог удаашруулж, жин нэмэгдэхэд нөлөөлдөг бөгөөд лептин дааврын түвшинг бууруулдаг. Энэ нь энерги болон хоолны дуршлыг хариуцдаг юм. Тиймээс бодисын солилцоондоо саад бололгүй сайн унтаж амрахыг хичээгээрэй. Жин хасахын тулд унтаж амрах нь зөв хооллолт, фитнесстэй ижил чухал зүйл гэдгийг санах нь зүйтэй.

Унтаж амар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()