Дэлхий ертөнцийн тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Дэлхий ертөнцийн талаарх хүний мэдлэг үргэлж өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, саяхан л дэлхий дээр дөрвөн далай байдаг гэж үзэж байсан бол одоо 5 байдгийг хүн бүр мэддэг болжээ. Бид өдөр тутмын үймээн бужигнаан дунд шинжлэх ухаан хэрхэн хөгжиж байгааг тэр бүр анзаардаггүй. Түүнээс улбаалж таны нэгэнтээ хурааж хуримтлуулсан мэдлэг маань аяндаа л хуучирч орхигдсон байдаг. Ингээд дэлхий ертөнц сургуульд зааж байснаас огт өөр гэдгийг нотлох сонирхолтой 9 баримтыг танд хүргэж байна. 

Дэлхий ертөнцийн тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

1 Бид бодохдоо: Гараг эрхэс нарыг тойрон эргэдэг

Гэвч: Сургуульд байхад бидэнд дэлхий нарыг тойрон эргэлддэг гэж заадаг байсан ч огтхон тийм биш аж. Тэнгэрийн бүх гараг эрхэс “Бари” төв гэж нэрлэгддэг хүндийн жингийнхээ гол төвийг л тойрон эргэлддэг юм. “Бари” төв нь ерөнхийдөө хамгийн том масстай объектод л ойрхон оршдог. Дэлхий болон нарны хувьд хүндийн төв нь нарны төвтэй маш ойрхон байрладаг ажээ. Жишээ нь, Бархасбадь болон нарыг авч үзвэл хувьд авч үзвэл тэдний “Бари” төв нь нарны хил хязгаарын гадна талд оршдог. Яагаад гэвэл бархасбадийн хүндийн жин нь дэлхийн хүндийн жингээс 318 дахин их байдаг билээ. 

Бид бодохдоо: Гараг эрхэс нарыг тойрон эргэдэг

2 Бид бодохдоо: Спартчууд хүүхдүүдийг хаднаас түлхэж унагаадаг байсан

Гэвч: Эртний дэлхий дахины түүхийн сурах бичигт Спартчууд муухай зүс царайтай болон сул дорой хүүхдүүдийг ёроолгүй ангал руу түлхэн унагадаг маш догшин ширүүн хүмүүс байсан тухай бичсэн байдаг. Үнэндээ тэдгээр түүхчид эртний Грекийн түүхч Плутархаас эш татдаг. Гэхдээ судлаачид саяхнаас энэ хуурмаг домгийг үгүйсгэх болсон юм. 
Учир нь тэд Апофетийн хавцалд малтлага хийж, тэндээс зөвхөн 18-аас 35 хүртэлх насны хүмүүсийн цогцсын үлдэгдлийг л олсон байна. Судлаачид тэдгээр цогцсууд бол гэмт хэрэгтэн эсвэл олзны хүмүүс байсан гэх дүгнэлтийг гаргажээ.

Бид бодохдоо: Спартчууд хүүхдүүдийг хаднаас түлхэж унагаадаг байсан

3 Бид бодохдоо: Нохой халууцаж, хөлрөхөөрөө хэлээ унжуулж сэрүүцдэг

Гэвч: Халуун үед нохой хэлээ байн байн унжуулдаг. Тиймдээ ч ихэнх хүн тэднийг хэлээ гаргаж сэрүүцдэг гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ нохойн хөлсний булчирхай сарвууных нь зөөлөвчинд байдаг юм. Гэхдээ хэлээ унжуулснаараа нохой гоожоод байгаа шүлсээ ууршуулдаг аж.

Бид бодохдоо: Нохой халууцаж, хөлрөхөөрөө хэлээ унжуулж сэрүүцдэг

4 Бид бодохдоо: Эверест бол хамгийн өндөр уул

Гэвч: Эверестийг дэлхийн хамгийн өндөр уул гэх нь тийм ч оновчтой биш. Харин дэлхийн хамгийн өндөр цэг гэж хэлэх нь зөв юм. Хэрвээ уулын «өндөр, нам»-ыг хормой бэлээс нь эхлэн хэмжих юм бол Хавайн арал дээр оршдог Мауна Кеа гэх галт уул дэлхийд толгой цохих ажээ. Түүний далайн ёроолд нуугдмал орших хэсгийг нь тооцвол өндөр нь 10 км-т хүрдэг. Харин далайн мандлын түвшин дээр ил сүндэрлэж байгаа хэсэг нь 4,5 км юм.

Бид бодохдоо: Эверест бол хамгийн өндөр уул

5 Бид бодохдоо: Эртний Грекчүүд хөшөө баримлаа цагаан өнгөтэй хийдэг байсан

Гэвч: Бид эртний Грекийн хөшөө баримлыг цасан цагаан өнгөтэйгөөр хараад дасчихсан байдаг. Гэвч дандаа тийм байгаагүй ажээ. Эртний судлаач Ульрик Кох-Бринкман болон Винченц Бринкман нар нэгэн удаа агуулахаас будгийн ул мөр бүхий эртний бурхдын хувцас, хэрэглэлийг олоод баримал хөшөөг өнгө будагтай хийдэг байжээ гэж үзэж байсан. Рентгений хэт улаан болон хэт ягаан цацрагийн туслалцаатайгаар эрдэмтэд ч тэрхүү таамаглалаа баталж чаджээ. Дараа нь хөшөө баримлыг анхны байдлаар нь өнгө оруулан дахин сэргээтэл тун эвгүй, хачирхалтай харагдаж байсан ба цагаан өнгө нь хөшөөнүүдийг язгууртан төрхтэй харагдуулж байжээ.

Бид бодохдоо: Эртний Грекчүүд хөшөө баримлаа цагаан өнгөтэй хийдэг байсан

6 Бид бодохдоо: Аянга цахилгаан нэг газартаа хоёр удаа буудаггүй

Гэвч:  Яагаад ч юм аянгыг нэг газартаа хоёр дахин буудаггүй гэж үздэг. Гэтэл Аризон муж улсын их сургуулийн Уильям Валин, Филип Крайдер хэмээх хоёр эрдэмтэн энэ хуурмаг домгийг няцаажээ. Тэд, 1997 оны зун Тусон хотод буусан аянгын бичлэгийг судлахад 386 аянгаас 136 нь яг нэг газартаа, хоёроос дээш удаа буусныг илрүүлсэн юм.

Бид бодохдоо: Аянга цахилгаан нэг газартаа хоёр удаа буудаггүй

7 Бид бодохдоо: Микки-Маусын зургийг Дисней зурсан

Гэвч:  Уолт Диснейг алдаршуулсан алдарт Микки-Маусыг Аб Айверкс гэдэг өөр зураач зурсан гэнэ. Домог болсон баатар маань урьд төрөлтэй байсан ба тэр Освальд хэмээх туулай ажээ. Угтаа түүнийг Дисней, Айверкс хоёр хамтран бүтээсэн боловч захиалагчийн зальжин гэрээний улмаас зохиогчийн эрхийг нь булаагаад авчихсан аж. Микки анх Освальдтай туйлын адилхан ба Диснейн өөрийнх нь дуу хоолойгоор ярьдаг байсан гэнэ.       

Бид бодохдоо: Микки-Маусын зургийг Дисней зурсан

8 Бид бодохдоо: Хамелеон өөрийгөө өнгөлөн далдлахын тулд өнгө зүсээ өөрчилдөг

Гэвч: Удаан хугацааны туршид хамелеоныг өнгөлөн далдлахын тулд л өнгө зүсээ өөрчилдөг гэж үздэг байлаа. Гэтэл саяхнаас эрдэмтэд амьтны өнгө зүс нь түүний ааш зангаас хамаардаг гэдэгт итгэх болжээ. Хамелеон муухай ааштай байх үед нь өнгө нь харладаг бол эсрэг хүйстнээ өөртөө татахдаа өнгөлөг зүстэй болдог аж.  

Бид бодохдоо: Хамелеон өөрийгөө өнгөлөн далдлахын тулд өнгө зүсээ өөрчилдөг

9 Бид бодохдоо: Салхинд цохиулснаас болж өвчлөх магадлал өндөр

Гэвч: Онгорхой цонх хэзээ ч ямар нэгэн өвчний анхдагч шалтгаан болдоггүй. Нэвт үлээх салхи яагаад ингэж хардлага сэрдлэг төрүүлэх болсон хэрэг вэ? Учир нь даарч хөрөхөд тухайн хэсэг газрын дархлаа багасаж, судас агшдаг байна. Гэхдээ зөвхөн даарах нь дан ганцаараа хүнийг өвчлүүлж чадахгүй. Аливаа өвчин үүсэхэд ямар нэгэн нян, вирусийн нөлөө заавал байдаг. Агааржуулаагүй, бүгчим агаартай байр нь өвчний нян үржих тааламжтай нөхцөл нь болдог гэдгийг санах хэрэгтэй. Чухам ийм л учраас орон байраа нэвт салхилуулж агааржуулж байх нь ямар нэгэн хор хөнөөл учруулдаггүй харин ч эрүүл мэндэд ашиг тустай ажээ.        

Бид бодохдоо:  Салхинд цохиулснаас болж өвчлөх магадлал өндөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()