Зөв техник
Өөрийн туршилтыг эхлэхийн өмнө Сэм мэргэжлийн дасгалжуулагч Астрид Свон (Astrid Swan)-тай зөвлөлдөж хэд хэдэн зөвлөмжийг авсан байна.
- Гар дээр суниалт хийж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь нуруу болон гэдэсний булчин сул байдагт оршино. Гар дээр суниалт хийх үед планк барьж байгаа мэтээр бүх булчингаа чангалах хэрэгтэй.
- Эхний удаад өдөрт 10 оролтоор 10 удаа суниахад л хангалттай.
- Хэрвээ 10-аас илүү тоогоор хийж чадахаар бол 15-20 болгож өөрчлөх боломжтой. Харин ядарч байвал 5-аар хийж эхэлсэн ч болно.
- 100 удаа суниах нь боломжгүй зүйл мэт санагдаж байвал эхний өдөр 20 удаа суниаж болно. Үүнээс гадна өвдгөө газар тавьж байгаад суниах ч боломжтой.
- Дасгалдаа анхаарал хандуулж өөрийн биеийн байдлыг ажиглаарай. Хэрвээ өвдөж байвал шууд больсон нь зүгээр.
- Хамгийн гол нь зөв техникээр суниах хэрэгтэй бөгөөд хэрвээ та өөрийгөө буруу суниаж байна гэж үзэж байгаа бол нэн даруй больж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Буруу суниалт нь таныг гэмтэлд хүргэнэ.
- Ихэнхдээ үдээс өмнө суниалт хийсэн нь илүү хялбар байдаг. Учир нь та эрч хүчээр дүүрэн байна гэсэн үг шүү дээ.
Суниалт хийхэд саад болдог зүйлс
Туршилтын дунд үеэс эхлэн Сэм суниалтынхаа тоог багасгаж дараа нь хийнэ гэж хойшлуулж байсан юм. Заримдаа оройн хоолныхоо дараа тэрээр суниалтаа тал хувийг нь ч хийгээгүй болохоо ойлгосон байна.
- Хэрвээ та дасгал сургуулилт хийдэггүй бол булчин чинь маш ихээр өвдөнө. Энэ нь шантрах нэг үндэс болдог.
- Орой суниалт хийх нь үдээс өмнө суниалт хийхээс хэцүү байдаг. Таны эрч хүч бүтэн өдрийн туршид алга болсон гэсэн үг шүү дээ.
- Дасгалаа сайн хийж байна, би чадаж байна гэсэн бодол танд 2 долоо хоногийн дараа л төрж эхлэх учир нэлээд тэвчээртэй байх шаардлагатай.
Хэрхэн дасгалаа тууштай хийх вэ?
Хэдийгээр энэ туршилт хүнд байсан ч Сэм нэг ч өдрийг алгасалгүй дасгалаа хийсэн байна. Тэрээр дараах аргаар өөрийгөө зоригжуулж байсан гэнэ.
- Өөрийгөө шагнах хэрэгтэй. Жишээлбэл: 10 удаа суниалт хийсэн бол 1 ширхэг шоколад идэх, дахиад 10 хийсэн бол кино үзэх гэх мэт.
- Утасныхаа санах ой дээр 1 цагийн зайтай мэдэгдэл тавиарай. Эхний цагт “дасгалаа хийгээрэй”, дараа нь “үзүүлээд өг”, “чи чаднаа” гэх мэт. Энэ тохиолдолд та дасгал хийх ёстойгоо мартахгүй.
- Хүссэн газраа гар дээр суниалтыг хийх боломжтой нь илүү давуу тал болж өгдөг. Хэдийгээр ажил дээрээ суниах нь эхний үед эвгүй ч хэсэг хугацааны дараа ажлын хамт олон тань дасах болно.
- Цахим сүлжээнд өөрийн туршилтын талаар мэдээллийг оруулах. Ийнхүү нэг сарын хугацаанд таны биед гарч буй өөрчлөлт цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тэд таныг урмын үгээр тэтгэнэ.
Өдөрт 100 удаа суниаснаар сарын дараа таны биед гарах өөрчлөлт
Сэм туршилтынхаа үр дүнг 3 долоо хоногийн дараа л харсан байна. Хэдийгээр түүний хамаг биед өвчин орсон байсан ч тэрээр илүү хүчтэй, булчинлаг болж байв.
Танд гарах эерэг үр дүн:
- Булчингийн масс ихээр нэмэгдэж таны цээж, мөр, гэдэс, нуруу илүү галбирлаг болно.
- Гарын хүч шаардлагатай спортын амжилтууд нэмэгдэнэ.
- Өөртөө илүү итгэлтэй болно. 30 хоногийн туршилтыг та давж чадвал, өөрөөрөө бахархах нь мэдээж.
Хамгийн гол нь бид богино хугацаанд хурдан үр дүн мэдрэхийг хүсдэг билээ. Гэвч энэ нь боломжгүй зүйл бөгөөд аливаа зүйлийг хийхэд хугацаа хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.