ХААН Банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн хүчирхэг тогтвортой үзүүлэлт зэрэг амжилтуудыг харгалзан үзэж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон тухай “Asiamoney” сэтгүүлийн нийтлэлд онцолжээ.
Шилдэг цахим банк шагналыг хоёр дахь жилдээ хүртэж буй нь ХААН Банк дижитал банкаар тэргүүлэгч байр сууриа алдаагүй төдийгүй амжилтаа баталгаажуулсныг харуулж байна. Өнөөдөр Монгол Улсад хийгддэг интернэт банкны гүйлгээний 40 гаруй, АТМ-ын гүйлгээний 80 гаруй хувь, ПОС-ын гүйлгээний 44 хувийг ХААН Банк дангаараа гүйцэтгэж буй бөгөөд банкны хэмжээнд нийт гүйлгээний 95 хувь нь цахимаар дамжиж буй юм.
Дэлхийд нэр хүнд бүхий “Euromoney” сэтгүүлийн дэргэдэх Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын мэдээ мэдээллийг хүргэдэг “Asiamoney” сэтгүүл банк санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, дүгнэлт хийдэг бөгөөд туршлагатай, тэргүүлэх шинжээч экпертүүд Ази тивийн улс орнуудын шилдэг банкуудыг шалгаруулдаг байна.
ХААН Банк энэхүү олон улсад нэр хүндтэй сэтгүүлээс хоёр төрөлд шилдгээр шалгарч, өнгөрсөн жилийн амжилтаа ийнхүү дахин баталгаажууллаа. Энэхүү амжилт нь ХААН Банкны нийт баг хамт олон болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ.
Бид зогсолтгүй бүтээсээр...
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.