1
Урт хумс аюултай
Сүүлийн үед охид бүсгүйчүүд хиймэл хумс ихээр хийлгэх болсон. Энэ нь бүсгүйчүүдийн гоо сайхныг тодотгохоос гадна сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Жишээлбэл, хиймэл хумс дотор энгийн хумснаас илүү их нян хуримтлагддаг юм. Учир нь гараа угаах үед хумсны завсар дахь хир гүйцэд арилдаггүй аж.
Мөн хумсыг будсанаас хэд хоногийн дараа цууралт үүсэж, цууралтын завсар нян хуримтлагдах таатай нөхцөл үүсдэг байна.
2
Хөлсний үнэр сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг
Хүн өдөрт 600-700 мл хөлс ялгаруулдаг бөгөөд энэ нь бидний биеийг сэрүүцүүлэх, биеэс хэрэггүй хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Үүнээс гадна хөлсний үнэрээр сэтгэл хөдлөлийг мэдэрч болдог гэнэ.
Хэсэг бүлэг хүмүүс дээр туршилт хийж тэдэнд айсан болон шүхрээр анх удаа бууж байгаа хүмүүсийн хөлсийг үнэртүүлжээ. Хамгийн сонирхолтой нь тэдгээр хүмүүс эхний тохиолдолд айдас мэдэрч байсан бол хоёр дахь тохиолдолд яг шүхэрчид шиг анхаарал болгоомжтой болж байсан гэнэ.
3
Шүлс бидний бодсоноос ч илүү тустай
Шүлс нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, амны хөндийн эрүүл ахуйг сахихад тустай. Бид өдөрт 0,5-1,5 литрийн шүлс ялгаруулдаг боловч наркоз, уур бухимдал, сэтгэл санааны гүн хямралаас болж дээрх хэмжээ багасдаг байна. Үргэлж ам хатах, шүлс ялгаралт буурах нь бүх төрлийн өвчний эх үүсвэр болдог бөгөөд томоохон хөгжилтэй орнуудад хиймэл шүлс хүртэл байдаг аж.
4
Хүйсэнд бөөс бий
Бидний ярьж заншсанаар хувцас бөөсөрдөг шиг хүний хүйс хүртэл бөөсөрч, олон төрлийн нянг өөртөө агуулдаг гэнэ. Ихэнхдээ илүүдэл жинтэй хүмүүст уг асуудал тулгардаг. Хүйсэнд ойролцоогоор 1400 төрлийн бичил биетүүд байдаг ба тэдгээрийн 600 орчим нь анагаах ухаанд одоо хүртэл судлагдаагүй байна.
5
Амтлагч доторх санаанд оромгүй сюрпиз
Зарим хүнсний бүтээгдэхүүн биднийг орц найрлагаараа гайхшруулдаг. Жишээлбэл, 1 гр нунтаг шанцайд 8 төрлийн шавжийн фермент байдаг бол 1 гр ореганод 30 төрлийнх байх магадлалтай гэнэ. Харин бид үүнийг мэдэхгүй хоол хүнсэндээ амтлагчийг тогтмол хэрэглэдэг байна.
6
Үсний сам бодит байдал дээр маш бохир
Сам өдөр бүр биднийг үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг хэдий ч хүмүүс самаа төдийлөн угааж цэвэрлэдэггүй. Гэтэл саманд их хэмжээний тоос, үхэжсэн арьс болон үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүд хуримтлагдсан байдаг. Мөн ихэнх хүмүүс самаа угаалгын өрөөнд хадгалдаг бөгөөд чийглэг, дулаан уур амьсгал нь нян хуримтлагдах таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Үүнээс болж толгой загатнах, улайх шинж тэмдэг илрэхээс гадна хагтах магадлалтай байдаг. Тиймээс боломжтой бол долоо хоногт 1 удаа самаа угааж хэвшээрэй.
7
Чихний хулхины нууц
Дээр үед чихний хулхийг уруулын тос болон шарх эдгээх тос хийх зорилготойгоор ашиглаж байсан гэнэ. Хэрвээ хулхи их байвал таны бие организмд хорт бодис ихээр хуримтлагдсан байна гэсэн үг юм. Азиуд ихэнхдээ хуурай хулхитай байдаг бол бусад орны хүмүүс нойтон хулхитай байдаг.
Хэдийгээр бид чихээ хөвөнтэй модоор цэвэрлэдэг ч энэ нь наашаа гарч ирэхээсээ илүү амьсгалын замаар дамжиж гардаг байна. Хэрвээ та чихээ цэвэрлэх гэж байгаа бол мэргэжлийн эмчид хандаарай.
Сонирхуулахад, цэнхэр халимыг чихэнд хуримтлагдсан хулхиар нь хэдэн настай, ямар усанд амьдарч байсныг нь тодорхойлдог.
8
Бид маш их хог хаягдал гаргадаг
Хогийн цэгээс бусад газар хаягдсан хог хаягдлууд дэлхийг хогонд живүүлэх магадлалтай байна. Дэлхийн хамгийн их хог хаягдалтай оронд:
1. Хятад улс \жилд 300 сая тонн\
2. АНУ \жилд 228,6 сая тонн\
3. Энэтхэг \жилд 226.6 сая тонн\ багтдаг.
Харин энэхүү орнуудаас 6 дахин бага хог хаягдал гаргадаг орнуудад Герман, Орос, Япон, Франц, Их Британи, Итали, Канад гэх мэт улс орон багтдаг аж.
Хатуу хог хаягдал хамгийн багатай орон нь Сейшел-ийн арал \15,7 мянган тонн\, Сан-Томе болон Принсипи \16 мянган тонн\, Гибралтар \18 мянган тонн\ багтдаг ба энэ жагсаалтад ихэнхдээ арлын орнууд багтдаг юм.
9
Чандарлах нь байгаль орчинд ээлтэй
Бидний бие организм нас барсныхаа дараа хүртэл байгаль орчинд хор хохирол учруулж байдаг.
Чандарласны дараа тухайн хүний жин 2-3 кг болдог. Мөн хүнийг чандарлахад 750 градусын халуун зууханд хийдэг учир бүх хорт бодис устдаг байна. Нүүрс нь химийн урвалд ордоггүй учир ямар ч хоргүй байдаг юм.