1
Тамхи татаагүй өнгөрүүлсэн 20 минутын дараа
- Сүүлийн тамхи татсанаас 20 минутын дараа бидний бие организм нөхөн төлжиж эхэлдэг байна. Ингээд хамгийн түрүүнд таны судасны лугшилт хэвийн байдалдаа орно.
- Ялангуяа зүрх судасны асуудалтай, зүрхний цохилтын хэмнэл өндөртэй хүмүүс тамхиа больсноор энэхүү хэмнэлээ бууруулж чадна.
2
12 цагийн дараа
- Тамхинд их хэмжээний хорт бодис, нүүрстөрөгчийн хий агуулагдсан байдаг. Тиймээс их хэмжээний нүүрстөрөгчийн хий нь амь насанд халтай бол бага хэмжээгээр хэрэглэх нь ч гэсэн хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг байна. Ингээд дасгал хийх үед амьсгаадах шинж тэмдэг илэрдэг. Харин 12 цагийн дараа цуснаас нүүрстөрөгчийн хий гарч, амьсгалахад хялбар болох болно.
- Нүүрстөрөгчийн хий цусанд байх үед хүчилтөрөгч чөлөөтэй нэвтэрч чадахгүй бөгөөд зүрх зогсолтгүй хэмнэлээр ажиллана. Ингээд 12 цагийн дараа зүрхний үйл ажиллагаа хэвийн болох боломжтой. Та урт хугацааны турш тамхи татдаг байсан ч тамхинаасаа гарсан тохиолдолд зүрх судасны өвчин тусах магадлал буурна.
- Тамхи татдаг хүмүүсийн гар, хөл үргэлж хүйтэн талдаа байдаг боловч 12 цагийн дараа бүлээцэнэ.
3
Маргааш нь
- Таны цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай нэмэгдэж биеийн хүчний хөдөлмөр хийхэд асуудалгүй болно. Гадуур зугаалж, дасгал хийх хүсэл төрнө.
- Цусны даралт тогтворжиж, харвалт өгөхөөс урьдчилан сэргийлнэ. Үүнээс гадна цусан дахь холестирины хэмжээ буурна.
4
2 хоногийн дараа
- Тамхи амтлах, үнэрлэх мэдрэмжийг сулруулдаг. Харин 2 хоногийн дараа энэ мэдрэмжүүд сэргэх болно.
- Хэрвээ та өмнө нь их хэмжээгээр тамхи татдаг байсан бол ийнхүү тамхиа хаях үед таны гар хөлийн үзүүр чимчигнэх магадлалтай. Энэ нь бие организм таниас никотин нэхэж байна гэсэн үг юм
- Харин амьсгалын багтраа өвчтэй хүмүүс хэсэг хугацаанд ханиалгаж болно. Гэхдээ энэ нь ихэнхидээ нэг хоног л үргэлжилнэ.
5
3 дахь хоног
- Та ууртай, тайван бус болох болно. Үүнээс гадна таны толгой өвдөж, чихний омог зузаарч байгаа мэт санагдаж, тамхи татах хүсэл ихээр төрнө.
- Тухайн хүн хэдий чинээ их тамхи татаж байсан, төдий чинээ энэ хугацаа уртсах болно.
- Бие организм хорт бодисыг гадагшлуулсаар л байх бөгөөд харин таны биеэс никотин аль хэдийн ангижирсан байна.
6
Эхний долоо хоногийн төгсгөл
- Энэ үеийг "х" үе гэж нэрлэдэг бөгөөд ихэнхи хүмүүс энэ үед тэсвэр алдаж, дахин татаж эхэлдэг аж. Харин энэ үеийг даван туулсан хүмүүс удаан хугацааны турш тамхинаас гарч чаддаг байна.
- Их хэмжээний тамхи татаж байсан хүмүүс энэ үед тамхи татахыг ихээр хүсэх ч энэ нь эрүүл мэндэд хоргүй, түр хугацааны явдал юм. Энэ нь яг ханиад хүрсэн мэтээр илэрнэ.
- Бараг хүн бүр энэ хугацаанд ханиалгах бөгөөд энэ нь бие организмыг цэвэрлэж буй нэг хэлбэр юм.
- Амнаас эвгүй үнэр арилж, хэлэн дээр өнгөр тогтохоо болино.
7
2 долоо хоногийн дараа
- Биеийн хүчний хөдөлмөр хийхэд хялбар болно. 5 давхар хүртэл алхахад амьсгаадах шинж тэмдэг арилна. Энэ нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттайгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Үүний ачаар булчинийн масс нэмэгдэж, дасгал сургуулилт хийх нь илүү үр дүнтэй байж чадна.
- Хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн болсны ачаар цусан хангамж сайжирч, жижиг хэмжээний шарх хурдан эдгэнэ.
- Уушги тамхи татдаг үеэс 30%-иар илүү ажиллах болно.
Ингээд дахин хоёр долоо хоног өнгөрсний дараа таны бие организмаас никотин бүр мөсөн гарч, танд дахин тамхи татах хүсэл төрөхгүй.
Тамхи татахаа больсон хүмүүсийн өөрчлөлтүүд
- Тамхи татахаа больсноор бүсгүй кофе уухаа больсон. Учир нь түүний толгойд нэгэн сэтгэл зүйн холбоо байсан бөгөөд энэ нь “аяга кофе болон тамхи” байсан юм. Никотин хэрэглэхгүй болсноор тэрээр кофенд дургүй болж нэг сумаар хоёр туулай буудаж чаджээ..
- Үүнээс гадна бүсгүйн ходоод гэдэс нь үргэлж чангаар дугардаг байсан бол тамхи татахаа больсон цагаас эхлэн энэ асуудал үгүй болсон.
Сонирхолтой судалгаа
Хойд хөрш Орос улс тамхичингийнхаа тоогоор дэлхийд эхний 7-д багтдаг байна. Үүнээс харахад жилд 2300 тамхи, сард 190 тамхи нэг хүнд ногдож байгаа аж. Харин Америк улсын иргэд 30 хоногт 83 ширхэг, норвегийн иргэд ердөө 45 ширхгийг татдаг байна.