Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

Хүүхдийг бага байхад авга, нагац нар нь нар боломж гарах бүрд хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Тэд хамт байхдаа бие биеийнхээ зан аашинд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг гэж гэр бүлийн сэтгэл судлаач нар үздэг.  Мөн нагац, авга эгч нар хүүхдийн хүмүүжилд аав, ээжээс нь дутахааргүй нөлөөлдөг гэнэ. Ялангуяа эгч нар хүүхэдтэй илүү ойр дотно байж чаддаг учир хүмүүжилд нь шууд анхаарах ёстой ажээ. 

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

АНУ-ын Харвардын их сургуулийн сэтгэл зүйч Коринна Такерс (Corinna Tackers) авга эгч болон хүүхдүүд хоорондын харилцааг судлан дараах байдлаар дүгнэжээ. Авга болон нагац эгч нь дүүтэйгээ дайсагнасан, зөрчилтэй харилцаатай байвал тухайн хүүхэд насанд хүрсэн үедээ нийгэмд сөрөг үйлдлүүд гаргах өндөр магадлалтай байдаг. Мөн эсрэгээрээ нагац эгч нь дүүтэйгээ эерэг харилцаатай байвал бусад хүмүүстэй ч гэсэн эрүүл эерэг, харилцаатай байх хандлагатай байдаг гэнэ.

Америкийн сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлээс 2007 онд явуулсан судалгаагаар эрчүүд 20 хүртэлх насандаа нагац болон авга эгчтэйгээ таарамжгүй харилцаатай байсан бол 50-аад настайдаа сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр байдаг гэсэн үр дүн гарчээ.

Хэрвээ авга, нагац эгч нар тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг, хичээлээ тасалдаг гэх мэт үйлдлүүдийг гаргадаг байсан бол та дүү нь ч адилхан байх магадлалтай. Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэн Патрека Ист (Patreca East)-ийн судалгаагаар охин хүүхдийн нагац эсвэл авга эгч нар нь өсвөр насандаа жирэмсэн болж байсан бол тэрбээр түүхийг давтах магадлал 4 дахин их байдаг гэж үзжээ.

Дээрх судалгаануудад дүү нь хамаатнуудаа, тэр дундаа эгчийгээ дуурайх, ижил зан авир гаргах хандлагатай байдаг бол зарим хүүхдүүд эсрэгээрээ аль болох ойрын хамаатнуудаасаа “ялгаатай” байхыг хичээдэг гэж бичжээ.

Жишээлбэл, “Тэр хөөрхөн нь, харин би ухаантай нь” “Тэр дээд боловсролгүй, харин би дээд боловсролтой болно” гэх мэт занг хүүхэд гаргадаг шүү дээ. Гэхдээ энэ нь магадгүй хүүхдийн эцэг, эхийнхээ хувьд онцгой байх гэсэн ухамсаргүй хүслээс шалтгаалж байж ч болох юм. Тиймээс хүүхдийн хүмүүжилд эцэг, эхээс гадна авга болон нагац эгч нар нь анхаарал хандуулж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()