Байрандаа засвар хийлгэх үед гаргадаг 7 алдаа

Өөрийн гэсэн байртай болсны дараагийн буурьтай үе шат нь засвар хийх явдал. Анд нөхөд, ойр дотныхон чинь өөрсдийн танил мастерууд, ажил гүйцэтгэгчдийг чамд санал болгож эхлэнэ. Эсвэл та өөрөө чадварлаг бөгөөд боломжийн үнэ хөлсөөр ажилладаг засал чимэглэлчдийг хайх нь дамжиггүй. Сэтгэлд хүрэхгүй үр дүн гаргахаас сэргийлэхийн тулд дараах мэдээлэлд анхаарал хандуулж, засвар хийлгэх үед гардаг түгээмэл алдаануудын талаар мэдэж аваарай.

Байрандаа засвар хийлгэх үед гаргадаг 7 алдаа

1 Google-д хэт найдах

Юуны өмнө та Google рүү орж, засвар үйлчилгээ болон эд материал ямар үнэтэй байгааг олж мэдэхийг хичээх байх. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнтэй бус. Үнэ хөлсийг нь харьцуулж үзээд ер нь бараг бүгд ойролцоо юм байна гэдгийг та ойлгоно. Хэн ч үнэ хөлсөө буулгах юм уу өсгөж эрсдэл гаргахгүй. Тэгэхлээр тэдгээр бүхнийг гүүглдэж, харьцуулж, тогтоож авах нь утга учиргүй хэрэг. 

Google-д хэт найдах

2 Асуудлыг алсын зайнаас шийдэх

Асуултаа зөв асууж байж зөв хариулт авна гэдгийн санаарай. Асуултандаа хариу эрж цахим орчинд хандвал та яг оновчтой хариулт олохгүй, харин оронд нь ажлынхаа далайц хэмжээг газар дээр нь үнэлж дүгнэх ёстой байдаг.

Хана, шалны хэмжээ гээд засварын үр дүнд нөлөөлдөг өчнөөн олон хүчин зүйл таны гэрт бий. Интернет тэр болгоныг тань мэдэхгүй, харин ч бүр нэмэлт зардал үүсгэхээр зүйл зааж өгч магадгүй. Мөн та захиалга гүйцэтгэгчийн сонголтыг авч үзэх хэрэгтэй. Засвараа эхлүүлэхийн өмнө тэднийг гэртээ дуудаж авчрахаас айх хэрэггүй. Тэдэнтэй ярилцах явцдаа та яг яах ёстойгоо ойлгоод мэдчихнэ.

Асуудлыг алсын зайнаас шийдэх

Сайн гүйцэтгэгчдийн өөр нэг чанар нь тэд засвар хийх байраа бүх багаараа ирж үздэг явдал. Тэгж байж л тэд богино хугацаанд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд юуг, яаж хийхээ сайтар ойлгож авдаг байна. 

3 Арвилан хэмнэхийг оролдох

Хэмнэх гамнах хүсэл бидний мах цусанд шингээстэй байдаг ч гэлээ ариглан хэмнэх болон ашгийн төлөө улайрах хоёрын хоорондох ялгааг мэдэж байх хэрэгтэй.

Сууцны тань төрх байдал гэдэг маш чухал зүйл тул хэтийн төлөвийг бодож шийдвэр гаргах нь зөв. Барилгын материал, тавилга юмуу эсвэл мэргэжилтнүүдийн ажил дээр хэт ихээр хэмнэлт хийвэл дараагийн засварыг 10-15 жилийн дараа бус, харин хоёрхон жилийн дараа хийх хэрэгтэй болно. Тийм учраас бүх ажлыг маш хямдхан үнэ хөлсөөр хийж өгнө гэж амлаж байгаа ажил гүйцэтгэгчийг эрж хайх хэрэггүй.

Арвилан хэмнэхийг оролдох

4 Өөртөө ихээр хариуцлага үүрэх

Ажил гүйцэтгэгчдэд тийм ч их итгэхгүй байгаа үед захиалагчид тэдний үүрэг хариуцлагын зарим хэсгийг өөрсдөө үүрэхийг боддог. Жишээлбэл, барилгын материалаа өөрөө олох, худалдаж авах гэх мэт. Гэхдээ юм бүхнийг харгалзаж, тоолж тооцоолох боломж танд төдийлөн гарахгүй шүү дээ. Та өөртөө хариуцлага авснаар ажилчид ч гэсэн танд найдаж, бүх зүйлээ асуух гээд байдаг. Та тэр үед ажил дээрээ байж ч мэднэ, эсвэл ажлаасаа ядарч ирсэн байж ч мэднэ, өөр хотод байж байх юмуу эсхүл хувийн ажил хэргээ хөөцөлдөж байж ч мэднэ.

Өөрийгөө дэндүү их ачааллаар дарах хэрэггүй. Худалдан авалтаа хэрхэн хийх, тайлангаа яаж засч сайжруулах талаар гүйцэтгэгчтэйгээ шүүн хэлэлцэх нь илүү дээр.       

Өөртөө ихээр хариуцлага үүрэх

5 Дизайны төлөвлөгөөгүйгээр засвар хийх

Засварт зориулах төсөв санхүү бага байх үед юуны өмнө дизайны төслийг үл хайхран орхидог. Ингэснээрээ та эрсдэл үүсгэж байгаа хэрэг юм.

Хэрвээ ажилчид таны юу хүсч байгааг зөв ойлгосон бол энэ нь том аз завшаан. Харин тэгээгүй тохиолдолд розетка, унтраалга гээд жижиг сажиг зүйлс тохиромжгүй газар байрлах эсвэл бүхнийг дахиад эхнээс нь хийх хэрэг гарна. Илүү зардал гаргахаас сэргийлэхийн тулд эхлээд дизайны төлөвлөгөө гаргахад мөнгө зарцуулаарай гэж зөвлөж байна. Тэгэхгүй бол энэ нь зохиолгүйгээр кино хийхтэй адилхан юм болно.

Дизайны төлөвлөгөөгүйгээр засвар хийх

6 Тооцоонд ороогүй төлбөрийг зөвшөөрөх

Ажлын онцлог, нарийн төвөгтэй байдлаас шалтгаалаад засвар удах эсвэл ажилчид урьдчилгаа хөлс авахыг хүсч мэднэ. Үүнээс болоод урьдчилан таамаглаагүй зардал гараад ирэх магадлалтай. 

Ийм зүйлээс зайлсхийхийн тулд бүх ажлаа үе шатанд хуваах санал тавьж, ажил хэрэг хэр урагшилж байгаагаас нь хамааран төлбөрөө хийгээрэй. 

Тооцоонд ороогүй төлбөрийг зөвшөөрөх

7 Ажлын явцыг хянаж шалгахгүй байх

Хүмүүс байрны төлбөрөө хийж, түлхүүрээ авчихаад л бүх асуудал алга боллоо, хэсэгхэн хугацааны дараа төгс сайхан байрандаа орох нь гэж боддог.

Гэхдээ засварын гэх том ажлын явцад эртхэн засч залруулбал зохистой өчнөөн асуудал, хүндрэл гарч болно. Энэ шатыг аль болох хялбархнаар давахын тулд засварын ажлын бүхий л үе шатыг нарийн чанд мөрдөж, ажилтнууд боловсруулсан төлөвлөгөө баримталж байна уу, үгүй юү гэдгийг байнга хянаж шалгаж байх хэрэгтэй.    

Ажлын явцыг хянаж шалгахгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()