Суугаа ажилтай хүмүүсийн хийх ёстой 8 дасгал

Та өдрийн ихэнхийг ажил дээрээ компьютерийн ард суугаад, орой харимагцаа гар утсаа мааждаг уу. Ийм үед хүзүү, нуруугаар чилээд байгаа биз. Хөдөлгөөн багатай ийм хэвшил булчин хатуурах, мэдээ алдах эрсдэл үүсэх аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ийм байдлаас зайлсхийх хамгийн энгийн, хялбар дасгалууд энэ байна.

Суугаа ажилтай хүмүүсийн хийх ёстой 8 дасгал

1 Хуруу

Компьютерийн хулгана болон гар утсаа хүч гарган буруу барих нь гарын хуруу, шуунд ачаалал өгч өвтгөдөг. Энэ нь аажимдаа гарын шууны хам шинжид хүргэж магадгүй.

Тийм учир ачааллыг бууруулж, цаашдаа өвчин үүсгэхээс сэргийлэх дасгал хийх шаардлагатай.

Хуруу

Залхуу хүмүүст зориулсан хувилбар

Танд уг дасгалыг хийхэд хоёр жижиг бөмбөг юм уу, зориулалтын атгагч /эспандер/ хэрэгтэй.  Ажлынхаа хажуугаар бөмбөгөө гартаа эргэлдүүлж, атгагчаа байнга атгаж дасгал хийгээрэй. Энэ дасгал нь хурууны үеүдэд нөлөөлдөг.

Залхуу хүмүүст зориулсан хувилбар

Бугуйн дасгал

Зүүн гараараа баруун гарынхаа бугуйг барьж зүүн бугуйгаа тойрог маягаар 10 удаа эргэлдүүл. Дараа нь эсрэг талдаа хийнэ.

Хуруугаа сунгах

Баруун, зүүн гарынхаа долоовор хурууг гогцооруулан холбож зөөлөн тат. Нэг гарынхаа бүх хурууг ингэж татсаны дараа нөгөө гарынхаа хуруунуудыг сунгаж татаарай.

2 Хүзүү, мөрний дасгал

Удаан хугацаагаар суугаа ажил хийх нь хүзүү, мөрөнд их ачаалал өгч булчин, ясны холбоосуудыг өвтгөдөг. Их Британид гэхэд л зөвхөн өнгөрсөн онд 30 сая хүн хүзүүний өвчний улмаас эмнэлэгт ханджээ. Хүзүү орчмын мэдрэлийн эс, судасны өвчлөлөөс болж хараа муудахаас гадна тархи, толгойн өвчнөөр өвчлөх магадлалтай. Үүнээс зайлсхийхийн тулд та сандлаасаа барин маш энгийн дасгалууд хийж болно.

Хүзүү, мөрний дасгал

3 Хүзүү болон мөрний булчин сунгах дасгал

Нэг гараараа хаалганд тулан толгойгоо суллаж эрүүгээ эсрэг мөрөндөө наах дасгалыг 10 удаа хийгээрэй. Хэт хүчлэлгүйгээр зүгээр л булчингаа тааламжтай хөдөлгө. Дараа нь нөгөө талаараа давтаж хийнэ.

Хүзүү болон мөрний булчин сунгах дасгал

Өвдөлт намдааж стресс тайлах дасгал

Хана налж зогсоод өсгийгөө хананаас 10 см-ын зайтай байхаар зогсоорой. Мөрөө өргөхгүйгээр гараа биеэсээ салгаж дээш өргөн алдал. Энэ дасгалыг хийхдээ гараа хананаас салгахгүй.

4 Бүсэлхий, өгзөг

Бүсэлхийгээр өвдөж, өвдгөөр хатгуулах нь нас ахиснаас болдоггүй. Ердөө байнга хөдөлгөөнгүй суух, дасгал хийдэггүйтэй холбоотой байж болох юм. Олон цагаар хөдлөхгүй суух нь бүсэлхий, өгзгөөр өвдөхөд хүргэж улмаар мэдрэлд нөлөөлдөг.

Хөдөлгөөн дутагдсанаар целлюлит үүсэх сөрөг үр дагавартай гэж эмч нар анхааруулдаг. Энэ үр дагавраас зайлсхийж эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалахын тулд дараах энгийн дасгалуудыг хийгээрэй. Таны цусны эргэлт сайжирч өвдөлт намдах болно.

Бүсэлхий, өгзөг

Ажил дээрээ хийх дасгал

Сандлын ирмэг дээр суугаад нэг хөлөө урагш жийнэ. Сунгасан хөл рүүгээ аажмаар бөхийнө. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгч, өвдөлт мэдрэх хэрэггүй. Ингээд 5-10 удаа давтаад нөгөө хөлөө жийж дахин хийнэ. Энэ дасгал бүсэлхий, өгзөгний булчин дахь  ачааллыг бууруулж биеийн суллана.

Ажил дээрээ хийх дасгал

Гэртээ хийх дасгал

Толгой дороо дэр юм уу, эвхсэн даавуу тавиад дэр тавьж хэвтэнэ. Баруун хөлөө өвдгөөр нь нугалж зүүн хөлөө дээр нь тавина. Зүүн хөлийн чинь тавхай баруун хөлийн гуян дээр чөлөөтэй байх ёстой.

Одоо баруун хөлийнхөө гуянаас хоёр гараараа бариад өөр рүүгээ шахаж тат. Гар чинь гуяндаа хүрэхгүй бол бүс ашиглаж болно. Өгзгөө шалнаас хөндийрүүлэхгүйгээр уг байрлалд 20-30 секунд байлга. Дахин хоёр удаа давтаад, нөгөө хөлөөрөө хийнэ.

Гэртээ хийх дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()