1. Сонирхолтой пост оруул
Мэдээж та бусдын адил идэж буй хоол эсвэл нүүр будалтынхаа зургийг оруулах боломжтой ч энэ нь хоцрогдсон зүйл. Энэ төрлийн пост оруулдаг маш их хүмүүс бий. Тиймээс өөрийн оруулж буй постын тоо биш чанарт нь анхаарвал таны дагагчдын тоо нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Инстаграм хуудаснаа бодит байдал болон өөрийн сонирхлоо илэрхийлэх нь олон хүний анхаарлыг татах болсон. Үүнээс гадна "Story", "IGTV"-ийн тусламжтай хийгдэж буй 60 минутын бичлэг ихээхэн алдартай. Ер нь хүмүүс фотошоп хэрэглэхээс татгалзаж бодит байдлыг эрхэмлэх болсон билээ.
2. Дагагчидтайгаа харьц
Инстаграм-ын хэрэглээнд тулгарч буй асуудлуудын нэг нь эргэн холбогдохгүй байх явдал юм. Таны контент дээр лайк дарсан хүмүүст зөрүүлээд лайк дарахаас бүү санаа зовж, залхуур. Таны дарсан лайк тухайн хүнд таны хуудсыг дагах хүслийг төрүүлнэ. Үүнээс гадна өөрийнхөө болон танд таалагдсан зүйлсийн дор сэтгэгдэл үлдээж, харьцаатай байгаарай.
3. Оруулах гэж буй постоо төлөвлө
Хэрвээ та үргэлж пост оруулдаггүй бол тодорхой нэг хугацаатай байсан нь зүгээр. Учир нь таныг дагагчид ээлжит постыг чинь хүлээх хэрэгтэй болно. Гэхдээ өөрийгөө идэвхтэй мэт харуулах хэрэггүй бөгөөд хэрвээ бичих зүйл байхгүй бол пост оруулахаа больж хойшлуулсан нь зүгээр.
4.Бусад хаягуудыг ажигла
Бусад хэрэглэгчдийн санаа бодлыг ажиглаж, бүхэлд нь хуулбарлахгүйгээр өөрийн үзэл бодлыг нэмж илэрхийлж болно. Жишээлбэл: Хэрвээ одоо шинэ машин тренд болж байгаа бол та энэ талаар өөрийнхөөрөө бусдад илэрхийлэх боломжтой. Хэрхэн дугуй бүтээхээ мэдэхгүй байгаа бол шинэ дугуй хийх биш харин хуучин дугуйны чанарыг сайжруулах тал дээр ажилласан нь зүгээр. Үүнээс гадна блогерын авьяас ихээхэн чухал бөгөөд хэрвээ хуулбарлахыг хүсэхгүй байвал өөрийгөө хөгжүүлээрэй.
5. Хаштаг ашигла
Боломжоороо хаштаг ашиглаж таны пост хайлтаар идэвхтэй гарч ирдэг байх хэрэгтэй. Алдартай хаштаг ашиглахаас айх хэрэггүй. Эсвэл зөвхөн таныг тодотгосон өвөрмөц хаштагийг ашигласан ч болно шүү дээ. Мэдээж хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй бөгөөд аль болох сонирхолтой хөгжилтэй хаштаг сонгоорой.
6. Пост хийх хугацаагаа зөв сонго
Пост хийх хамгийн боломжтой хугацаа нь 17:00 цаг байдаг хэмээн "Latergramme" сервисийнхэн хэлжээ. Үүнээс гадна 17:00-21:00 цагийн хооронд цахим хэрэглэгчид идэвхтэй байдаг аж. Харин өглөөгүүр пост оруулах шаардлагагүй. Хэрвээ та гадаадын хэрэглэгчдэд анхаарал хандуулж байгаа бол цагийн бүсийн зөрүү байдаг гэдгийг санаарай.
Recode-ын хийсэн судалгаанаас харахад хүн өдөрт 26 удаа Инстаграм-д орж бүхий л өдрийн турш 50 минутыг энэхүү цахим сүлжээнд зарцуулдаг гэжээ. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ пост оруулж болно гэсэн санааг "Recode" илэрхийлж байгаа юм.
7. Статистикийг ажигла
Цахим сүлжээний статистикийг судалснаар та өөрийгөө зөв сэдвээр пост оруулж байна уу, зөв арга барил ашиглаж байна уу гэдгээ мэдэх боломжтой. Ялангуяа маргаан үүссэн, олны анхаарлыг татсан постонд анхаарлаа хандуулаарай. Жишээлбэл: Та хоёр төрлөөр "Story" хийж болох бөгөөд хамгийн их үзсэн, хамгийн олон лайк цуглуулсан Story-доо анхаарал хандуулж, цаашид тэр зарчмаараа ажиллаж болно. Үүнээс гадна статистик нь худалдан авалт, сурталчилгааны зар оруулахад ихээхэн хэрэг болох бөгөөд танд ашигтай юу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой.
8. Бизнес-хаяг болгох боломжийг ашигла
Хэрвээ та инстаграм-ыг энгийн хэрэглээгээр маш удаан ашиглаж одоо залхсан бол энэхүү хуудсаа ашиг, орлого олох чиглэлд хөгжүүлж болно. Та өөрийн гэсэн интернет, онлайн дэлгүүр нээсэн ч болох ба таны хуудсыг дагагчид худалдааны зориулалттай гэж ойлгоно. Хамгийн гол нь та бусдад ойлгомжтой байдлаар бүх зүйлийг хийх хэрэгтэй.
9. Таныг алдартай болгох сүлжээг ашигла
Цөөхөн дагагчтай хуудас хүн бүрд сөрөг сэтгэгдэл төрүүлж, төдийлөн итгэл төрүүлдэггүй. Тиймээс "Socgress" сайтыг ашиглаж өөрийн цахим хуудсыг алдартай болгох боломжтой бөгөөд энэ нь аль хэдийн олонд танигдсан. Энэхүү сүлжээний хэрэглэгчид нэг нэгнээ дэмжиж лайк дарж, бие биенээ дагадаг аж. "Socgress" -ын нэг давуу тал бол автоматаар таны оруулсан пост дээр лайк дарж, таны цахим хуудсыг бусдад харуулдаг байна.
Үүнээс гадна та түргэн захиалгын үйлчилгээг сонгох боломжтой. Төлбөртэй хэдий ч та бусдын зураг, постон дээр лайк дарахгүйгээр, бусдын постыг репост хийхгүйгээр өөрийн хуудсыг идэвхтэй болгож болно. Таны цахим хуудсыг төлбөртэйгөөр бодит хаяг хөгжүүлнэ гэсэн үг юм.