Хүндхэн бага насыг туулсан ч алдрын оргилд хүрсэн 10 алдартан

Хүн бүр дэлхийн алдартай оддын амьдралыг сонирхолтой, зугаа цэнгэлээр дүүрэн, жаргалтай байдаг гэж боддог. Мөн зөвхөн баян гэр бүлд төрж, өссөн хүүхэд л алдартай болж чаддаг гэсэн ойлголт бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь худал бөгөөд хүүхэд насаа хүнд хэцүү өнгөрүүлсэн хүмүүс ч нэр алдарт хүрч чаддагийг дараах хүмүүс баталсан юм.

Хүндхэн бага насыг туулсан ч алдрын оргилд хүрсэн 10 алдартан

1 Майли Сайрус (Miley Cyrus)

Жүжигчин, дуучин Майли Сайрус зүрхний өвчтэй төрж байжээ. Ихэнхдээ зовиур илэрдэггүй бөгөөд заримдаа зүрхний цохилт нь түргэсдэг гэнэ. Түүнийг зүрхний өвчтэй болохыг шүтэн бишрэгчид нь нь мэдсэний дараа Майли “Би аюулгүй зүрхний өвчтэй бөгөөд надад ямар нэг өвдөлт мэдрүүлдэггүй учир би тайван байж чаддаг. Харин тайзан дээр дуулах үедээ би бүх асуудлыг мартдаг учир эрүүл мэнддээ огтхон ч хохирол учруулдаггүй” гэж хэлж байжээ.

Майли Сайрус (Miley Cyrus)

2 Принс (Prince)

2009 онд PBS  сувагт өгсөн ярилцлагадаа Принс өөрийгөө татаж унах өвчтэй төрсөн гэжээ. Энэ бол мэдрэлийн архаг өвчин бөгөөд санаандгүй гэнэтхэн татаж эхэлдэг юм. Тэрбээр хүүхэд байхдаа энэ өвчнөөр шаналж байсан ч “Бурхны хүч”-ийн тусламжтайгаар өөрийгөө хянаж сурчээ. Түүнд ангийнхаа хүүхдүүдийн шоглоомыг тэвчих маш хэцүү байсан ч бүхнийг даван гарч өөртөө итгэлтэй хүчтэй нэгэн болж чаджээ.

Принс  (Prince)

3 Шарлиз Терон (Charlize Theron)

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн хүүхэд нас Өмнөд Африкийн фермд өнгөрчээ. Уг фермд ихэнхдээ тухайн орон нутгийн уугуул иргэд амьдарч байсан нь түүнд Англи хэлийг бие даан сурахад тусалжээ.

Тэрбээр 15 насандаа  аавынхаа үхлийн гэрч болжээ. Түүний эцэг эх маш их архи уудаг байсан аж. Нэг өдөр түүний аав гэртээ согтуу ирж эхнэр Герда-гийнхаа амийг хорооно гэж сүх барин дайрахад Герда биеэ хамгаалж нөхрөө гэмтээжээ.Улмаар нөхөр нь гэмтлээ даахгүй нас барж, харин Герда-г аргагүй хамгаалалт хийсэн хэмээн шүүх зөвтгөсөн байна.

Шарлиз Терон (Charlize Theron)

4 Квентин Тарантино (Quentin Tarantino)

Бяцхан Квентин Тарантино хүүхэд байхдаа хичээлээсээ илүү кино сонирхдог байсан учир сургуульд сурахад их хэцүү байжээ. Квентин тоо бодож, бичиг үсэг сурахдаа нэлээд хугацааг зарцуулсан байна. Гэхдээ энэ нь түүнийг алдартай кино найруулагч болоход саад болоогүй юм.

Квентин Тарантино  (Quentin Tarantino)

5 Жеки Чан (Jackie Chan)

Жеки Чан дэлхий даяар алдартай жүжигчин, найруулагч, зодооны урлагийн мастер болохоосоо өмнө нь ядуу Хятад гэр бүлд амьдарч байсан. Түүний ээж гэрийн үйлчлэгчийн ажил хийж, харин аав нь тогооч байжээ. Иргэний дайны үеэр тэд Хонконг руу нүүж, 1960 ондоос Австралид амьдрах болжээ. Түүний гэр бүл Жеки-г Бээжингийн дуурийн сургууль руу явуулж жүжиглэх урлаг, зодооны урлаг болон философийн ухаанд сургажээ. Хаалттай сургуульд Жеки 10 жил амьдарсан юм.

Жеки Чан (Jackie Chan)

6 Мисси Элиот (Missy Elliott)

Мисси Элиот-ын амжилтанд хүрсэн түүх яг л аймшгийн үлгэр гэсэн үг. Хүнд хэцүү хүүхэд нас, гэр бүлийн зөрчилдөөн, гэрээсээ зугтаж байсан гэх мэтчилэн түүнд маш олон асуудлууд байсан. Гэхдээ энэ бүхэн түүнийг амжилтанд хүрэхэд нь нөлөөлж, илүү зоригтой, хүчтэй болгосон юм.

2008 онд эмч нар түүнийг бамбай булчирхайн асуудалтай болохыг тогтоосон. Харин дараа нь тэрбээр машин барьж байхдаа хөлөө удирдаж, тормозоо хугацаанд нь гишгэж чадаагүйн улмаас осол гаргах шахжээ. Хэсэг хугацаанд дуу ч бичиж чадахгүй байсан гэдэг. Азаар түүний эмчилгээ үр дүнгээ өгч уран бүтээлдээ эргэн орсон юм.

Мисси Элиот (Missy Elliott)

7 Марсия Кросс (Marcia Cross)

“Desperate Housewives” киноны жүжигчин бүсгүй тархи нь таллаж өвддөг хүмүүсийн асуудлын талаар ярьж, сурталчилгаанд оролцож байсан. Учир нь тэрбээр өсвөр наснаасаа эхлэн энэ өвчнөөр шаналж байгаа бөгөөд толгой өвдөж, ой санамжаа алдаж, биеийн байдал нь гэнэт мууддаг аж.

Марсия Кросс хамгийн анх 14 настай байхдаа уг өвчинтэй нүүр тулгарч байсан ч одоо өөрийн өвчнийг хянаж, стрессээ зохицуулж сурснаар удаан хугацааны турш толгойн өвчнөөр шаналахаа больжээ.

Марсия Кросс (Marcia Cross)

8 Жим Керри (Jim Carrey)

Жим Керри католикийн шашинтай гэр бүлд төрж, шашны сургуульд сурдаг байсан. Жим-ийн эцэг ажлаасаа халагдаж тэдний гэр бүл томоохон санхүүгийн асуудалтай нүүр тулгарч хэсэг хугацаанд фургон машинд амьдарч байжээ.

16 нас хүрмэгцээ Жим сургуулиа хаяж Торонто хотыг зорьж инээдмийн үзүүлбэр үзүүлэх болсноор амжилтанд хүрч одоо дэлхий даяар алдартай болсон юм.

Жим Керри (Jim Carrey)

9 Брайан Литтрелл (Brian Littrell)

"Backstreet Boys" хамтлагийн дуучин, 90-ээд оны үеийн охидын шүтээн Брайан Литтрелл зүрхний дутагдалтай төрсөн бөгөөд хэд хэдэн удаа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр 5 настай байхдаа зүрхний дотоод бүрхэвч гэмтсэн оноштой эмчилгээ хийлгэж байсан ба амьд гарах магадлал маш бага байжээ.

Гэхдээ энэ нь тайзан дээр дуулж, олон бүсгүйн сэтгэлийг булаахад сөргөөр нөлөөлсөнгүй. 1998 онд Брайан зүрхний хагалгаа хийлгэж дараа нь уран бүтээлдээ оржээ.

Брайан Литтрелл (Brian Littrell)

10 Пинк (Pink)

Пинкийн тайзан дээрх үзүүлбэрийг харсан хэн ч түүнийг 2 наснаасаа эхлэн уушгины багтраа өвчинтэй тэмцэж байгаа гэж итгэхгүй. Гэхдээ тэрбээр өөрийн амьсгалыг хянаж сурснаар дуу дуулахад бэрхшээлгүй болжээ.

Уушгины багтраа өвчнийг төгс хянах боломжгүй учир 2006 онд Пинк  тоглолтынхоо үеэр эмнэлэгт хүргэгдэж байсан. Одоо системчилсэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэрбээр уушгины багтраа өвчин дуу дуулахад саад болох ёсгүй гэж үздэг юм.

Пинк (Pink)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()