Байгаль экологийн тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Шинжлэх ухаан асар хурдацтайгаар хөгжих тутам бидний өмнө нь бат итгэж байсан зүйл домог, үлгэр мэт болох нь бий. Байгаль орчны талаарх мэдээлэл ч үүнийг тойроогүй. Уг нь хүмүүс аливааг зүйлийг байгальд ээлтэйгээр  хийхийг эрмэлздэг ч ихэнхдээ хэвшсэн ойлголт, итгэл үнэмшлээсээ болж буруугаар хийх нь бий. Хүрээлэн байгаа байгаль орчны талаар хүмүүсийн үнэн гэж боддог худал ойлголтуудын талаар бичиж байна.

Байгаль экологийн тухай бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

1 Бид бодохдоо: Махнаас татгалзах нь нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгана

Гэвч: Махан хүнс  үйлдвэрлэл нь агаар мандалд нүүрстөрөгчийг илүүтэй ялгаруулдаг нь маргашгүй үнэн. Тэгэхээр цагаан хоолтон байх нь байгаль экологид сайнаар нөлөөлнө. Гэтэл сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь махнаас илүүтэй нүүрстөрөгч ялгаруулдаг байна. Та амьтдын гаралтай бүтээгдэхүүнээ хязгаарласан ч сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байвал байгаль экологид учруулах нөлөө ялгаагүй гэсэн үг. Эх дэлхийгээ хайрлах хамгийн үр дүнтэй арга бол ногоон хоолтон (веган) байх. Юутай ч туршаад үз.

Бид бодохдоо: Махнаас татгалзах нь нүүрстөрөгчийн ялгаралтыг багасгана

2 Бид бодохдоо: Хаягдлыг дахин боловсруулаад өмнөхтэй нь ижил бүтээгдэхүүн хийдэг

Гэвч: Бид  ямар нэг зүйлийг хэрэглээд хаяхад үйлдвэрт дахин боловсруулаад яг адилхан шинэ зүйл хийдэг гэж боддог. Үнэндээ тийм биш. Ундааны хуванцар сав байлаа гэхэд тэр нь цэвэр хуванцар хэвээрээ байхаа больсон байдаг.  Шошго, цавуу, будгийн үлдэгдэл, шүлс байгаа. Дахин боловсруулах явцад энэ бүхэн хуванцарын чанарыг муутгаж  өмнөхөөсөө уян болгодог. Хямд амны цаас гэхэд л дахиад шууд цаас болчихгүй. Дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн хийхийн тулд дахиад л байгалийн шинэ материал хэрэглэх болдог.

Бид бодохдоо: Хаягдлыг дахин боловсруулаад өмнөхтэй нь ижил бүтээгдэхүүн хийдэг

3 Бид бодохдоо: Усыг олон удаа буцалгах хэрэггүй

Гэвч: Цай кофе ууснаас ялгарах нүүрстөрөгч зөвхөн буцалсан уснаас биш ямар сав суулга, данх ашиглаж байгаагаас шалтгаалдаг. Цахилгаан данх усыг хурдан буцалгадаг нь үнэн ч цахилгаан нь хийн зуух ашигласнаас бараг гурав дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг. Байгаль дэлхийгээ хайрлая гэж бодож байгаа бол та хийн зуух ашиглаарай.

Бид бодохдоо: Усыг олон удаа буцалгах хэрэггүй

4 Бид бодохдоо: Орон нутгийн бүтээгдэхүүн худалдаж авах нь байгаль экологио хайрлаж байгаа хэрэг

Гэвч: Ачаа тээвэрлэх нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг нь үнэн. Ингэхээр орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан авах нь экологид таатай гэсэн ойлголт бий. Гэхдээ орон нутгийн бүтээгдэхүүн үргэлж сайн байдаггүй, Бүс нутгаас шалтгаалаад бүтээгдэхүүний чанар төдийгүй түүний экологийн үнэ цэнэ өөр өөр. Судалгаагаар голландын хүлэмжид ургуулсан цэцэгнээс нарлаг Кенийн цэцэг нүүрстөрөгч бага ялгаруулдаг нь нотлогджээ. Удаан хугацаагаар тээвэрлэж явах нь ач холбогдолтой юу гэвэл ач холбогдолтой, гэхдээ энэ нь бараа сонгож авахад нөлөөлөх цор ганц хүчин зүйл биш.

Бид бодохдоо: Орон нутгийн бүтээгдэхүүн худалдаж авах нь байгаль экологио хайрлаж байгаа хэрэг

5 Бид бодохдоо: Олон хэрэглээний живх байгаль дэлхийд ашигтай

Гэвч: Нэг удаагийн живх үйлдвэрлэхэд тодорхой хэмжээний нефть шаарддаг. Хүрээлэн байгаа орчны агентлаг харин олон дахин ашигладаг живх дэлхийн дулааралд илүүтэй их нөлөөлдгийг тогтоосон байна. Өмнө хэлсэнчлэн дахин дахин угааж, индүүдэж хатаана. Нэг удаагийн живх бол ингэж угаах, хатаах гэж  цахилгаан эрчим хүч, зардаггүй шүү дээ.

Бид бодохдоо: Олон хэрэглээний живх байгаль дэлхийд ашигтай

6 Бид бодохдоо: Эко угаах бодис аюулгүй

Гэвч: Экологийн цэвэр угаалгын бодис нь үнэндээ ургамлын гаралтай, бага хортой, түргэн задардгаараа нийлэг бүтээгдэхүүнээс давуу. Харин байгаль цаг уурын өөрчлөлтөд угаалгын нунтаг юм уу шингэнээс илүүтэй ус халаах нь нөлөөлдөг. Эко бүтээгдхүүн сонгож авсан бол бүлээн усанд угаах нь илүү үр дүнтэй. Нөгөө талаар усаа их халаахаасаа илүү илүү сайн угаалгын хэрэгсэл сонгож авах нь зөв.

Бид бодохдоо: Эко угаах бодис аюулгүй

7 Бид бодохдоо: Нарны зай хураагуур хамгийн зөв шийдэл

Гэвч: Нарны цахилгаан үүсгүүр нь байгальд хамгийн ээлтэйгээс гадна сэргээгдэх боломжтой, хямд төсөр нь үнэн. Гэтэл нарны зайг арчилж тордох тосолгоо нь  их хэмжээний талбайд хортой нөлөө үзүүлдэг. Нарны хавтан дээгүүр ниссэн шувууд амьдаараа шатах бөгөөд агуулагддаг фото элемент нь орчныхоо ургамал амьтанд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна нарны хураагуур үйлдвэрлэхэд их хэмжээний нүүрстөрөгч ялгардаг нь энэ үүсгүүрийг ашигласны үр дүнг бүрэн үгүйсгэхэд хангалттай.

Бид бодохдоо: Нарны зай хураагуур хамгийн зөв шийдэл

8 Бид бодохдоо: Дэлхийн дулаарлаас болж өвлийн улирал байхгүй болно

Гэвч: Хахир хатуу өвөл болж байгаа юм чинь дэлхийн дулаарал гэдэг  үлгэр, зүгээр л хэвлэлүүд дэвэргэж байна гэж зарим нь боддог. Энэ нь нэгдүгээрт байгалийн үйл явцыг мэдэхгүйгээс, хоёрдугаарт нэр томъёог буруу хэрэглэж байгаатай холбоотой. Одоо олонхи эрдэмтэн ингэж төөрөгдүүлэхгүй тулд “цаг уурын өөрчлөлт” гэсэн нэр томъёо хэрэглэхийг хичээж байна.

Агаарын температур нэмэгдсэнээр алсдаа цонхон дор чинь далдуу мод ургах юм шиг л төсөөлдөг байх. Гэхдээ бодит нөхцөл байдал гэвэл дэлхийн далайнуудын уурших явц нэмэгдэн агаар мандал дахь усны хэмжээ ихэссэнээр орох цасны хэмжээ сэрүүн бүсүүдэд улас ихсэнэ. Тэгэхээр урьд урдынхаас илүү хүйтэн байна гэсэн үг. Түүнчлэн Арктикийн мөс хайлснаар агаарын урсгалыг өөрчилж илүү хүйтэн болоход бас нөлөөлдөг.

Бид бодохдоо: Дэлхийн дулаарлаас болж өвлийн улирал байхгүй болно

9 Бид бодохдоо: Био түлш агаарын бохирдлыг шийднэ

Гэвч: “Био"  түлш буюу ургамлын гаралтэй түлш нь хүрээлэн байгаа орчинд тийм ч хоргүй зүйл бас биш. Тухайлбал эрдэнэ шиш, шар буурцаг гэхэд л хөрсийг гэмтээж усыг нь бохирдуулахын зэрэгцээ их хэмжээний бордоо шаардаж тариалах, хураахад эрчим хүчний зардал ихээр гаргадаг. 

Бид бодохдоо: Био түлш агаарын бохирдлыг шийднэ

10 Бид бодохдоо: Тогтвортой хөгжил нь амьдралын чанарыг багасгана

Гэвч: Хувийн амьдрал болон дэлхий нийтийн амьдралд тогтвортой байдлыг эрхэмлэснээр үйлдвэрлэлийн нөөц баялаг сайжирч идэх хоол, өмсөх хувцасны олдоц, чанар улам ихсэнэ. Тогтвортой хөгжил амьдралын чанарыг сайжруулахаас гадна эдийн засаг хүчирхэгжихэд түлхэц өгдөг.

Бид бодохдоо: Тогтвортой хөгжил нь амьдралын чанарыг багасгана

Дүгнэлт: Өнөөгийн байдал удаан үргэлжилбэл экологийн сүйрэл болно гэж бид боддог

Ийм таагүй төсөөллийг, бүр нэгж төрөл бүрээр нь бид сонсохоороо нэг болсон доо. Үнэн хэрэгтээ амьд амьтан ургамлын олон төрөл зүйл бүр үгүй боллоо ч гэсэн байгальд тэр бүхэн шинэ хэлбэрээр дахин бий болж сэргэх магадлалтай. Гэхдээ энэ нь байгаль эхдээ бүхнийг даатгана гэсэн үг биш. Юун түрүүнд бид өөрсдийн амьдралын чанарын талаар бодох ёстой. Бохирдуулалт, хэтийдсэн хэрэглээ нь цөлжсөн, уйтгартай дэлхийг бий болгож байхад өнөөх цэвэр агаар, ой мод, ус нь баячуудын мэдэлд очиж ч магадгүй. Гэхдээ энэ нь хүн төрөлхтний амьдрал бүхэлдээ сүйрнэ гэсэн үг биш боловч бас нөгөө талаар та бидний сайн сайхан амьдрахыг хүсч байгаа дэлхий ертөнц биш болно гэсэн үг юм.

Дүгнэлт: Өнөөгийн байдал удаан үргэлжилбэл экологийн сүйрэл болно гэж бид боддог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()