1
Санкт-Петербургийн Кунсткамера
Санкт-Петербургийн Кунсткамерийг 1714 онд нэгдүгээр Петр хааны тушаалаар байгуулжээ.
Энэ музей мянга гаруй үзмэртэй. Музейг дээр үед шинжлэх ухааны зорилгоор ашиглаж байсан бол өнөөдөр хүний гаж хөгжил, ураг, байгаль хүнийг хэрхэн бүтээснийг үзэж болно.
Энэ музей “ургийн үзэсгэлэн” нэртэй ч дэлхийн үндэстнүүдийн өнгөрсөн түүхийг өгүүлэх олон тооны үзмэртэй гэдгийг хэлэх нь зүйтэй.
2
The Human Body Exhibition
"The Human Body Exhibition" буюу хүний биеийн үзэсгэлэн анх 2005 онд Америкийн Флоридад нээгдсэнээс хойш дэлхийн олон хотод ижил төрлийн үзэсгэлэнгүүд бий болжээ.
Ийм музей Виннипег, Дублин, Амстердам, Роттердам, Атланта, Вена, Мадрид, Буэнос-Айрес гээд дэлхийн 30 гаруй хотод бий.
Эдгээр музейд хүний занданшуулсан биеэс гадна хүний биеийн бүтэц, гоо сайхныг харуулах үзмэрүүд байдаг.
Харин музейн үзмэр бүрдүүлэх тухайд хүнийг амьд байхад нь нас барсных нь дараа биеийг нь үзмэр болгоно гэсэн зөвшөөрөл авч бичгээр гэрээ байгуулдаг байна. Музей танд үнэхээр таалагдсан бол тэдэнтэй гэрээ байгуулж, нас барсныхаа дараа үзмэр болж болох л юм.
3
Вроликийн музей (Museum Vrolik)
Нидерландын Амстердам дахь "Museum Vrolik" -ийг эцэг хүү Вроликууд үндэслэжээ. Англи-голланд хэлний "Вролик" гэдэг нь “чин сэтгэлийн” гэж орчуулагддагаас ийм нэртэй болсон гэдэг.
Герардас Вролик, Вильям Вролик хоёр хүний биеийн гаж хөгжлийг судалдаг анагаах ухааны профессорууд байжээ. Тэд олон тооны гажиг эд эрхтэн цуглуулж музей байгуулсан нь энэ аж. Энд байдаг сиамын ихэр, хоёр толгойтой хүүхэд, ганц нүдтэй ураг гээд олон үзмэр нь үзэгчдэд урьд хожид байгаагүй мэдрэмж төрүүлдэг.
4
Мегурогийн шимэгч судлалын музей
Японы нийслэл Токио дахь шимэгч судлалын музейг 60 жилийн өмнө доктор Сотуро Камегаи үндэслэсэн байна. Доктор эхлээд эрүүл мэндээ хамгаалж, эрүүл ахуйн дэглэм сахихгүй юм бол шимэгчид хүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харуулахаар үзмэр цуглуулж эхэлсэн байна. Чухам яг дэлхийн хоёрдугаар дайны дараа японы нийгэмд төрөл бүрийн халдвар, өвчин тархаж байсан үед ийм санаа төржээ.
5
Нидерланд дахь хүний биеийн музей
2012 онд байгуулсан энэ музейг бүтээхээд долоон сая доллар зарцуулсан гэдэг. Асар том хүний макет дотор байрладаг музейн барилгааар дамжин чөлөөтэй явж хүний биеийн бүтэц тогтолцоо, эрхтнүүдийн ажиллагаа зэрэгтэй танилцаж болно. Музейн ажилтнууд бүгд анагаах ухааны боловсролтой, үзэгчдийн ямар ч асуултад хариулж чаддаг хүмүүс байдаг гэнэ.
Хүний биеийн анатомийн талаарх мэдлэгээ дээшлүүлье гэвэл хамгийн тохиромжтой газар нь Нидерландын энэ музей.
6
Пластинариум (Plastinarium)
Германы “Plastinarium” музей Польшийн хилээс холгүй Губен хотод байдаг. Музейг “Үхлийн доктор” хочтой Гюнтера фон Хагенс байгуулсан гэдэг. Музей байгуулахын тулд тэрбээр үхсэн хүний цогцос худалдан авдаг байсан гэдэг ч үзмэрийнх нь дунд цаазлуулсан хоригдлуудын цогцос бас бий. Тэр бүхнийг үзмэр болгохын тулд биеэс нь өөх тос, усыг нь тусгай аргаар ялгаруулан оронд нь хуванцартай төстэй зүйл хийж бодитой болгодог байжээ.
Энэ музейд үхсэн хүний биеэр хийсэн янз бүрийн “баримал” олж харж болно. Бас цогцоснууд хөзөр тоглож байгаа, морь унаад давхиж байгаа “баримал” ч бий. Хамгийн гол нь энэ бүгд зүгээр баримал биш, бүгд жинхэнэ хүний цогцос. Энд ирсэн хүнд хоёр янзын мэдрэмж төрдөг. Олонхи үзэгчийн айдас төрж бараг л ухаан алддаг бол нэг хэсэг нь гайхамшиг шүзлээ хэмээн докторыг аугаа хүн гэцгээдэг байна.