1
Сэтгэл зүйн дарамт
Хэрвээ хосуудын аль аль нь ганц дур тавихад анхаараад байвал хэн нь ч таашаал авч чадахгүй, зүгээр л ямар нэг хүнд ажлыг хийж дуусгах гэж яарч буй мэт мэдрэмж авах болно. Бэлгийн харилцаанд орж буй хүмүүс ямар нэг огцом хөдөлгөөн хийлгүй, эрэгтэй нь энхрийлэн таалж, хүүхэд бүүвэйлж байгаа юм шиг аяархан хөдөлснөөр бүсгүй нь хэзээ ч давтагдашгүй "амт"-ыг мэдрэх юм.
2
Илүү зүйл хүсэмжлэх
Бэлгийн харилцааг зүгээр л өөрийнхөө гаргамаар байгаа зүйлийг бүрэн гаргаж, биеэ чөлөөлөх явдал гэж ойлго. Өөрийгөө дэлбэрэх гэж байгаа галт уул, торноосоо суллагдсан бар эсвэл шувуугаар төсөөл. Яг тухайн цаг мөчид хостойгоо нэгэн бүхэл болсон гэж бод. Эргэн тойронд чинь хэн ч байхгүй, чамайг хэн ч хараагүй, хэн ч сонсохгүй гэж сэтгэ. Тэгэж байж дотроо нуугдсан дур хүслээ бүрэн гаргаж, энергиэ бүрэн зориулж, хүссэнээрээ хөдөлж, хүссэнээрээ аяглах болно. Харин хурдхан шиг дур тавих гэж яардаг хүмүүст хүлэгдсэн мэт мэдрэмж төрдөг учраас илүү сайхан зүйл мэдэрч чаддаггүй байна.
3
Хэн, хэн тань таашаал авахгүй
Мэдээж хайртыгаа ч бас сэтгэл хангалуун үлдээх хэрэгтэй. Гэхдээ дээр дурдсанаар хүмүүс ганцхан дур тавилтаас таашаал авдаггүй. Яг одоо өөрийгөө жаргаах талаар ярьж байгаа учир “эвээ олтлоо” ор хөнжлийн ажилд ийм хувиа хичээсэн хандлагаар хандаарай. Учир нь та бүрэн таашаал авахгүй байвал, сүүлдээ яах гэж бэлгийн харьцаанд орж байгаагаа ч ойлгохоо больж, залхаж эхлэх болно.