Re/Max 2018 онд 173 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллажээ

Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг улс орон бүрт хамгийн их анхаарал татдаг бизнесийн салбар байдаг. Учир нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болдог энэ салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, үр өгөөж хүмүүсийн өдөр тутмын амьдралд тусгалаа олж байдаг учраас тэр бизээ. Банкны зээл, эрэлт, нийлүүлэлт, улс орны эдийн засгийн байдал зэргээс хамааран хэлбэлзэлтэй бас өсөлт бууралтыг туулж яваа энэ салбарт тун гайхалтай амжилтыг үзүүлж байгаа RE/MAX компанийнхан 2018 оныхоо тайланг танилцуулж байна.

Re/Max 2018 онд 173 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллажээ

Монголд үйл ажиллагаагаа эхлээд 3 жил гарангийн хугацааг үдэж буй энэхүү үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес нь энэ салбарт өөрийгөө сорих хүсэлтэй залууст өөрийн хувийн бизнесийг сабфранчайз эрхтэйгээр эхлүүлэх боломжыг олгодог юм. Сабфранчайз эрхийг RE/MAX ын Монгол дахь мастер франчайз эрхийг эзэмшигч  RE/MAX Mongolia компани олгодог байна. 

Одоогоор 36 брокер оффис, 550 гаруй агентуудаар эгнээгээ тэлээд буй, Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн хүчирхэг энэ хамт олон 2018 онд нийт 173 тэрбум төгрөгний борлуулалттайгаар ажиллажээ. Үүнд: 1415 худалдааны гүйлгээ хийгдсэн бол 1992 түрээсийн гүйлгээг хийсэн нь нийт гүйлгээний 58% нь түрээс, 42% нь худалдааны гүйлгээ гэсэн үг юм.

RE/MAX р дамжин борлуулагдаж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байрших дундаж хугацаа 57 хоног байгаа бол зарагдаж буй үл хөдлөх хөрөнгийн дундаж  үнэ 73 сая төгрөг байна.

Сүүлийн 3 жилийн борлуулалтын графикаас харвал 8 сараас 12 сар хүртэл борлуулалт маш эрчимтэйгээр нэмэгддэг бол 2 болон 7 сард худалдаа хамгийн бага хийгддэг байна. Борлуулалтын түүхээс үзвэл сүүлийн жилүүдэд тогтмол 65 с 350% хүртэл сар бүрийн өсөлт үзүүлсэн нь гайхалтай үр дүн юм.

RE/MAX чууд хамтдаа 4 сая километр замыг туулан хэрэглэгчиддээ үйлчилсэн бол 84,325 удаагийн уулзалт хийж хэн нэгэнд амьдралдаа хийж буй хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргахад нь тусалсан байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нь таны хөрөнгө оруулалтыг зөв, ашигтай, үр дүнтэй хийхэд тусалдаг дотны зөвлөх тань юм.

Remax.mn сайтаар 2 сая удаа зочилсон статистик гарснаас гар утаснаас 55% нь хандсан байх юм. Эмэгтэй хэрэглэгчид дийлэнхийг буюу 55% бүрдүүлжээ.

Этик Ёс Зүйг дээдлэн ажилладаг энэ хамт олон хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг энэ тэнцүү хамгаалан ажиллах ёс зүйн кодыг өдөр тутам мөрдөн ажилладаг бөгөөд энэхүү кодын хэрэгжилтэнд хяналт тавьдаг Ёс Зүйн хороо гомдлын болон арбитрын тус тусдаа хорооноос бүрдэж ажилладаг юм.

Статистикийн төв газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудаас гаргасан тоо баримтыг үзвэл 2018 онд 32,000 гаруй үл хөдлөх хөрөнгө худалдаалагдсан гэвэл RE/MAX чууд худалдааны салбарын зах зээлийнхээ 5% орчмыг эзэлж байна.

Гүйлгээ бүрээсээ нэг долларыг RE/MAX Foundation р дамжуулан сайн үйлст зарцуулдаг энэхүү хамт олон 2018 онд 4607 доллар буюу 11 сая гаруй төгрөгийг нийгмийнхээ сайн сайхны төлөө зарцуулсан байна.

2019 онд RE/MAX чууд нийт 350 тэрбумын борлуулалттайгаар 2018 оныхоо амжилтыг 2 дахин нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.