1
Женнифер Лопезын 10 хоногийн уургаар хооллох дэглэм
2019 онд алдарт дуучин бүсгүй маань 50 нас хүрж байгаа юм. Гэхдээ энэ бүсгүй бидэнд нас бол зүгээр л тоо гэдгийг баталсан билээ.
Хавар гэхэд өөрийн бие галбирыг өөрчлөхийн тулд тэрээр 10 хоногийн турш нүүрс уснаас татгалзахаар шийджээ. Үр дүнгээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний дагагчдад маш ихээр таалагдсан гэнэ шүү.
Энэ дэглэм хэрхэн богино хугацаанд үр дүнгээ үзүүлсэн бэ? Нүүрс ус нь бидний биеийг энергиэр цэнэглэж өгдөг юм. Харин жин хасахын тулд энергийн дутагдалд орох хэрэгтэй болдог бөгөөд ийнхүү энерги дутагдсанаар бие организм энергиэ нөхөхийн тулд илүүдэл өөхөө шатааж эхэлдэг аж.
Харин уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь булчингийн массаа хадгалахад тусалж, дотор эрхтнийг ядрахаас хамгаалдаг байна.
2
Жизель Бюндхен - Ээдэм идэх дэглэм
Супермодель Жизель Бюндхен нь ээдэм идэх дэглэм барихыг эрмэлздэг. Тэрээр тайзан дээр гарахаас 3 хоногийн өмнөөс эхлэн өндөг болон ээдмээс бусад бүх хүнснээс татгалздаг байна. Өглөөний цайндаа тэрээр дутуу чанасан өндөг, өдрийн болон оройн хоолондоо 200 гр ээдэм идэж чихэргүй цай уудаг аж. Үр дүнд нь тэрээр 3 хоногт 3 кг хасаж чаддаг юм.
Өндөг болон ээдэм нь уургаар баян бүтээгдэхүүн учир Жизель Бюндхен болон Женнифер Лопез нарын турах зарчим нь адил. Үүнээс гадна модель бүсгүй илчлэгийн хэмжээгээ багасгаж өдөрт 800 ккал хоол л иддэг байна.
3
Ким Кардашиан - Шингэн дэглэм
Ким Кардашиан богино хугацаанд ямар ч дасгал хийхгүйгээр их хэмжээний жин хасахыг эрмэлздэг нэгэн юм. Хурдан турахын тулд тэрээр хоолноосоо бүх хатуу идэх зүйлсийг хасаж зөвхөн ус, шөл, смути хийж уудаг байна. Энэ аргаар тэрээр 4 хоногт 4 кг хасаж, "Met Gala" наадмын үеэр өөрийн бие галбирыг гайхуулжээ.
Шингэний дэглэмийг зөв барих үед бие махбодиос бохирдол гадагшилж, хаванг хөөж, арьсыг толигор сайхан болгодог байна. Энэ нь их хэмжээний ислэг хэрэглэдэгтэй холбоотой юм.
4
Гвинет Пэлтроу - Бага багаар олон удаа хооллох
Жүжигчин Гвинет Пэлтроу энэхүү дэглэмээ өөрөө зохиожээ. Түүний энэ дэглэм 5 хоногийн турш үргэлжлэх бөгөөд идэх хүнсээ бэлдэхэд ердөө 20 минут шаардлагатай байна. Уг дэглэмийн үеэр жүжигчин бүсгүй кофе, согтууруулах ундаа, элсэн чихэр, шар буурцаг, глютен агуулсан хоол хүнснээс татгалзах шаардлагатай юм. Өглөө бүр тэрээр нэг стакан нимбэгтэй бүлээн ус уудаг. Ингээд бүтэн өдрийн туршид дөрвөн удаа бага багаар иддэг байна. Мөн Гвинет цагаан хоолтой учир мах хэрэглэдэггүй.
Түүний энэ арга хоолны дэглэм гэхээсээ илүү зөв хооллолтын горим бөгөөд энэ зөвлөгөөний тусламжтай та бие организм дахь бохирдлыг гадагшлуулж, жин хасаж чадна.
5
Хайди Клум - Байцааны дэглэм
Хайди Клүм олон жилийн туршид байцааны дэглэм барьж байгаа. Тэрээр байцааг заримдаа үндсэн хоол болгож иддэг бол заримдаа зууш маягаар ч хэрэглэдэг.
Хайди даршилсан байцаа иддэг бөгөөд энэ нь даршлаагүй байцаанаас илүү эрдэс, амин дэмтэй байдаг гэнэ. Их хэмжээний ислэг, С амин дэм нь хоол боловсруулах эрхтнийг тэнцвэртэй байлгахад тусалдаг аж.
6
Эва Лонгория - 14 хоногийн турш зөв хооллох
Жүжигчин Эва Лонгория хоол их хэмжээгээр идэх дуртай хэдий ч зурагтаар үргэлж галбирлаг сайхан харагддаг. Тэрээр хоолоо сойж эрсдэлтэй алхам хийж, эрүүл мэндээ хохироох вий гэхээс айдаг учир ихэнхдээ зөв хооллолтыг дэмждэг юм.
Тэрээр 10-14 хоногийн турш бүх шарсан, хуурсан хоол хүнснээс татгалзаж оронд нь хүнсний ногоо, чанасан кааш, өөхгүй мах, загас зэргийг иддэг байна. Ингээд тэрээр 3-4 кг-ийг ялих юмгүй хасаж чаддаг аж.
7
Ума Турман - Амттаны дэглэм
Жүжигчин Ума Турман 5-6 хоногийн турш зөвхөн жимс, тослоггүй йогурт, зайрмаг иддэг учир амттанд дуртай хүмүүст ихээхэн тохиромжтой дэглэмийг барьдаг юм. Гэхдээ мэдээж түүний иддэг "амттанууд" бүгд элсэн чихэргүй байдаг. Харин оройн хоолондоо тэрээр тал хар шоколад иддэг байна.
Энэ дэглэмийг барихын тулд жимс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, дэлгүүрийн зайрмаг бус харин гэрийн аргаар хийсэн зайрмагийг идэх хэрэгтэй гэж жүжигчин бүсгүй маань зөвлөсөн юм.
8
Кендалл Женнер - Алимны дэглэм
2016 оны "Victoria’s Secret" шоунаас 7 хоногийн өмнө модель бүсгүй маань алимны дэглэм барьж эхэлжээ. Тэрээр өдөрт нэг алим идэж бусад үед чанасан кааш болон ургамлын гаралтай цай ууж байсан гэнэ.
Анхааруулга: Энэ нь моно хэмээх эрүүл мэндэд зөргөөр нөлөөлж болзошгүй дэглэмийн тоонд багтах учир болгоомжтой байх хэрэгтэй.
9
"Маргарита Королевагийн 9 хоногийн дэглэмийн" ачаар Полина Гагарина 40 кг хасаж чадсан
Мэдээж, 40 кг турахын тулд Оросын алдарт дуучин бүсгүй маань нэлээд чармайлт гаргасан.
Тэрээр 9 хоногийн турш чанасан цагаан будаа, чанасан тахиа болон хүнсний ногоо идэж байсан гэнэ. Уг дэглэмийн эхний 3 хоногт цагаан будаа, дараагийн 3 хоног зөвхөн тахиа, сүүлийн 3 хоногт ердөө хүнсний ногоо идэх ёстой ажээ. Мэдээж энэ хугацаанд хангалттай хэмжээний шингэн зүйл уух хэрэгтэй. Энэхүү дэглэмийн ачаар Полина Гагарина хагас жилийн дотор 88-48кг хүртэл турсан байна.
Ингээд та өөрт тохирох дэглэмийг сонгож, эрүүл мэнддээ хор учруулахгүй байх тал дээр анхаарал хандуулаарай.