Эдгээр 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно!

Амжилттай хүмүүс өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхийн тулд байнга хийдэг өглөөний дадал зуршлуудтай байдаг. Өглөө бол өдрийн хамгийн чухал хэсэг юм. Өглөө сэрсний дараах эхний 1 цаг нь үр дүнтэй ажлын суурь болдог бол ажиллах чадамж 11 цагт хамгийн өндөр байдаг аж. Амьдрал дээр бид мэдсээр байж өглөө бүр кофе уун, цахим сүлжээнд хамаг цагаа бардаг нь нууц биш. Тэгээд л өдрийн турш уруу царайлцгаадаг шүү дээ. Тэгвэл бид танд өглөө бүр өөрийнхөө төлөө хэрэгжүүлж хэвших 12 зуршлыг танилцуулж байна. 

Эдгээр 12 зүйлийг өглөө бүр хийж хэвшсэнээр та өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх болно!

1 Босох гэж хэвтсээр байгаад цагаа тулгаж яарч тэвдэхээ зогсоох

Ихэнх хүмүүс өглөө босохдоо сэрүүлгээ хэд дахин хойш ухраан сэрж яддаг муу зуршилтай. Дараа нь гэнэт явах цагаа болсныг анзаарч ухасхийн босож таарсан хувцсаа өмсөж, ганц аяга кофе уугаад ажил руугаа түгжирч явсаар ажилдаа хоцорч очдог. Эхлээд харахад 10-15 минут хоцрох нь нэг их сүртэй зүйл биш мэт боловч бүхэл өдрийн турш хүнийг бухимдуулж, хөдөлмөрийн бүтээмжид муугаар нөлөөлдөг байна. Өглөө нойрмоглосон таны 15 минут ямар үнэ цэнэтэйг та төсөөлөх ч үгүй.

Босох гэж хэвтсээр байгаад цагаа тулгаж яарч тэвдэхээ зогсоох

2 Өглөө бүр тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргах

Ажлаа төлөвлөнө гэдэг гайхамшигтай зуршил. Хэрэв та нойрмоглож  өдөрт хийх ажлуудаа төлөвлөмөөргүй байдаг бол  санаж сэдсэн зүйлээ хиймээргүй л байгаа хэрэг. Харин эрч хүчтэй сэргэлэн босоод ажлаа төлөвлөдөг бол цагаа үр ашигтай өнгөрүүлж, ажлаа амжилттай бүтээж чаддаг гэсэн үг. Тэгэхээр долоо хоногт хийх ажлуудаа ням гарагт нь бичиж, өдөр бүрийнхээ төлөвлөгөөг өглөө эрт гаргаж байгаарай. Энэ нь таны ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрч хүчтэй байхад тусална.

Өглөө бүр тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргах

3 Өлсөөгүй ч гэсэн өглөөний цайгаа заавал ууж бай

Өглөөний цайг ямар ч тохиолдолд алгасаж болохгүй. Хүн бүр л үүнийг өдрийн хамгийн чухал хэсэг гэдгийг мэддэг. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог, зуршлууд өөр өөр байдаг. Өглөө сэрээд өлсдөг хүн байхад юм идмээргүй санагддаг ч хүмүүс бий. Хоол судлаачид хүнийг 16:8 гэсэн давтамжтайгаар өлсдөг гэж үздэг. Энэ нь 16 цаг хооллохгүйгээр яваад 8 цаг хооллоно гэсэн үг гэнэ. Та өглөө босохдоо өлсөөгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй ч хөнгөхөн өглөөний цайг өөртөө зориулах нь таны эрүүл мэнд нэн тустай. 

Өлсөөгүй ч гэсэн өглөөний цайгаа заавал ууж бай

4 Өглөөдөө мэдээ унших

Амжилттай хүмүүсийн тухай кинонууд дээр тэд өглөө босоод сонин унших юм уу, мэдээ үзэж байгаа нь харагддаг. Энэ нь амжилтанд хүрсэн хүмүүс өглөөдөө шинэ мэдээ сонсохоос гадна анх уулзсан хүнтэйгээ ярилцах хэвшил бий болгосон байдагтай холбоотой.

Мэдээллийн хөтөлбөрүүд бүгд өөдрөг сайхан зүйлээр дүүрэн байдаггүй. Та өглөөг онцгүй эхлүүлэхгүйн тулд сөрөг мэдээ мэдээллийг хойш тавиад өдрийн хоолны үеэр унших нь зүйтэй. Учир нь таны сэтгэл санааг тавгүйтүүлж, өдрийн турш бухимдуулж мэднэ. Дэлхий дахины үйл явдал хэзээ ч, хаашаа ч зугтаад явчихгүй шүү дээ. 

Өглөөдөө мэдээ унших

5 Өөртөө хэт олон сонголт үлдээхээ боль

Бид өдөр тутамдаа өглөө босоод юу өмсөх үү, юу авч явах уу, өглөөний цайндаа юу идэх үү, биеийн тамирын дасгал хийх үү,  үгүй юу, ажилдаа очихын өмнө юу амжуулах вэ гэх мэтчилэн жижиг, том гэлтгүй олон шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ бүх сонголтыг хийхдээ хэт их эрч хүч, энерги зарцуулснаас болж өдрийн төгсгөлд тэнхэлгүй болсон байх нь бий.

Уг нь та эдгээрийг урд өдөр нь төлөвлөчихсөн, цүнх, хувцас, бүх зүйлээ бэлдчихсэн байх ёстой шүү дээ. Өглөө босонгуутаа бүгдийг төлөвлөснийхөө дагуу хийгээд гарвал ямар нэг чухал сонголт хийхдээ зарцуулах эрч хүчээ хэмнэж чадна.

Өөртөө хэт олон сонголт үлдээхээ боль

6 Өглөө боссоныхоо дараа дасгал хийх

Өдрийг эрч хүчтэй, сэргэлэн цовоо өнгөрөөхөд өглөөний 15-20 минутын дасгал л хангалттай. Үүнээс хэтэрвэл эрүүл мэндэд хортой ч байж магад. Яг сэрсний дараа бие махбод идэвхтэй дасгал хөдөлгөөнд бэлэн биш байдаг. Яг л сэтгэлийн дарамтанд орж байгаатай адил. Ийм үед дасгал хийснээр өдөртөө ядарч, жин нэмэхэд нөлөөлнө.

Олон жилийн турш өглөө бүр дасгал хийдэг бол таны бие махбод түүнд дасчихсан байх нь мэдээж юм. Гэхдээ сэрмэгцээ удаан хугацаа зарцуулдаг хүнд дасгал  битгий хийж байгаарай.

Өглөө боссоныхоо дараа дасгал хийх

7 Өглөө босонгуутаа шуудангаа шалгаж, цахим сүлжээнээсээ мэдээ харахгүй байх

Олон нийтийн сүлжээ, цахим шуудан нь цаг хугацаа үрдэг таагүй зуршлуудын нэг юм. Цахим шуудангаар ирсэн зүйл, олон нийтийн сүлжээний элдэв бичвэр нь таныг тавгүйтүүлж, өдрийг эрч хүчтэй, бүтээлч өнгөрүүлэхэд сөргөөр нөлөөлж мэднэ. Та ажил эхэлсний дараа шуудангаа шалгаж болох бол олон нийтийн сүлжээгээ өдрийн хоолноос өмнө нээх ч хэрэггүй.

Өглөө босонгуутаа шуудангаа шалгаж, цахим сүлжээнээсээ мэдээ харахгүй байх

8 Өглөөний цайндаа амттан битгий ид

Зөв, эрүүл хооллолтыг дэмждэг олон хүн амттаныг зөвхөн үдээс өмнө идэх ёстой гэж үзэн өглөөний цайндаа идэх нь бий. Үнэн хэрэгтээ амттан нь эрч хүчийг богино хугацаанд сэргээдэг шигээ шигээ маш хурдан алдагдуулж нойр хүргэх, өлсөх мэдрэмж төрүүлдэг.

Өдрийн хоол хүртэл хэн нэгнийг залгичихмаар хэмжээнд өлсмөөргүй л байгаа бол өглөөний цайндаа нүүрс ус бүхий амттан бүү хэрэглэ. Амттаныг өдөр юм уу, үдээс хойш л идэх нь зөв шүү.

Өглөөний цайндаа амттан битгий ид

9 Хэд хэдэн зүйлийг нэгэн зэрэг хийх

Бид үр бүтээлтэй ажиллах гээд олон зүйлийн дунд самгардах явдал бий. Заримдаа бүр хоногийн 24  цаг хүрэлцэхгүй байгаа мэт санагдаж хэд хэдэн ажлыг зэрэг амжуулахыг хичээдэг. Бид өглөөд  хоёр л шалтгаанаар ажилд дарагддаг: 

  • Сэрэнгүүтээ бүгдийг амжуулах гэж тэвдэнэ.
  • “Хамгийн үр дүнтэй 3 цаг”-ийн тухай  сонссон болохоор их ажил бүтээхийг эрмэлздэг. 

Үнэн хэрэгтээ олон зорилго тавьсан хүнээс бага бүтээл гардаг. Монголчууд хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг дээ. Таны хувьд өглөөдөө хамгийн чухлаас нь эхлээд дэс дараалан ажлуудаа хийж гүйцэтгэх нь чухал.

Хэд хэдэн зүйлийг нэгэн зэрэг хийх

10 Өглөө амархан ажлаа амжуулж, төвөгтэйг нь дараа нь хий

Цагийн менежментэд таагүй, төвөгтэй, шууд эхлүүлчихмээргүй, хамт олонтойгоо зөрчилдөхөөр ажлыг “Мэлхий залгих” хэмээн нэрийддэг. Ийм ажил хамаг хүч барж, бүтээлч чанарыг бууруулдаг. Тиймээс өглөө “Мэлхий залгих”-д тохиромжтой биш. Аль болохоор ийм ажлыг хойш тавьж өглөөдөө өөрт тааламжтай, хийхэд амар ажлыг амжуул. Гэхдээ тэр таагүй гээд байгаа ажлуудаа амжуулах эрч хүч, бүтээлч цагаа дэмий үрэхгүй байхыг хичээгээрэй.

Өглөө амархан ажлаа амжуулж, төвөгтэйг нь дараа нь хий

11 Кофег ус шиг уух хэрэггүй

Бидний олонх нь бараг л нүдээ нээнгүүтээ кофе уудаг. Харин өглөөд кофе уух нь уур бухимдал төрүүлдэг аж. Сэрснийхээ дараа шууд кофе уух нь шингэн алдалтыг өдөөж, аажимдаа цээж хорсоход хүргэж мэднэ. Кофеноос татгалзмааргүй байгаа бол та эхлээд аяга ус уу. Тэгээд өглөөний дасгалаа хийчихээд кофегоо ууж болно.

Кофег ус шиг уух хэрэггүй

12 Өөртөө зориулж цаг гарга

Өглөө сэрмэгцээ л гэрийн ажилтайгаа  бүү зууралд. Та гурван хүүхэдтэй байж болно, тэднийг сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг байж болно. Гэхдээ л та өөртөө багахан цаг гаргаж бай. Ядахдаа л 15 минут. Энэ хугацаанд бясалгал, хийж өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх эрч хүчээ авч болох зүйлс хийж болно. Жишээ нь шүршүүрт орох ч юм уу.

Хэрвээ та өглөө ганцаараа  байх боломжгүй байдаг бол өөртөө заавал энэ зуршлыг бий болгоорой. Хэдэн долоо хоног өнгөрөхөд таны сэтгэлийн дарамт, бухимдал багасаж төвлөрөл чинь эрс дээшлэх болно. 

Өөртөө зориулж цаг гарга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()